Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар болжээ.
УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хамтран зохион байгуулах Шатар сонирхогчдын онлайн тэмцээний хагас шигшээ тоглолтыг энэ сарын 16-17-ны аймаг, нийслэлийн шатрын холбоод орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болж, өнөөдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа аж.
Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг туссад нь зохион байгуулах гэж буй явдал юм. Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ, шигшээ гэсэн хоёр үе шаттайгаар, аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг дөрвөн бүс болгож явуулна. Харин эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулах юм байна.
Уламжлалын дагуу уг тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчдын хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид lichess.org платформд бүртгүүлж, вэбкамер бүхий комьпютер ашиглаж оролцох боломжтой аж.