Үндэсний номын баяр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 34 дэх удаагаа зохиогдож буй уг баяр нь гурав хоног зохиогдох төлөвлөгөөтэй байсан ч бороо их орсны улмаас нэг өдрөөр сунаад буй юм.
Ажлын өдөр тул өглөөгүүр номын баярын гудамжинд хүний хөдөлгөөн сийрэг байлаа. Харин нар дээшлэх тутам иргэдийн хөл наашилсаар Сүхбаатарын талбай чимээ оров.
Энэ жил Оросоос долоо, Хятадаас хоёр, Өвөр Монголоос нэг, Италиас нэг зохиолч оролцож, уншигчидтайгаа уулзлаа. Шимтэн уншдаг номынхоо зохиолчтой уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэх нь номын баярын нэг онцлог билээ. Мөн гарын үсгийг нь номдоо бичүүлэн худалдан авбал номын үнэ цэн улам өссөн мэт санагдах нь урамтай.
Ийнхүү номын баярыг сурвалжлахаар ирж, дараах гурван зохиолчийг онцоллоо.
ХҮНД УРАМ, ЗОРИГ ӨГӨХ ХАМГИЙН САЙХАН
Зохиогчид нар, салхи, борооноос халхлагдах, номоо хамгаалах зорилгоор асар барьж суудаг нь уламжлал болж, тогтжээ. Харин тэдний дунд цахилгаан тэргэнцэрт суугаад асруудыг хэсүүчилж, төв талбайг өдөржин хэрэх залуу бусдаас содон харагдана. Олон цугласан газраар зорчиж, яриа өдөх байдлаар номоо борлуулж байгааг нь харвал овжин бөгөөд ном худалдах хэвшмэл ойлголтыг эвдсэн ч гэмээр.
Түүнийг Б.Энхсайхан гэдэг. Тархи болон дөрвөн мөчний саажилттай. Гэвч цаг ямагт өөртэйгөө ижил оношоор хөдөлгөөнөө хязгаарлуулсан хүүхэд залуучуудад урам зориг өгдөг нэгэн болно гэх итгэл тээдэг аж. Тиймээс долоодугаар ангидаа анхны “Миний мэдэх шувууд” дараа жил нь “Танд хандъя” гэх шүлгийн ном хэвлүүлжээ.
Одоо МУБИС-д тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш болохоор бакалаврын хөтөлбөрт суралцаж буй. Харин борлуулсан номын мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлдөг ажээ.
Б.Энхсайхан “Хүмүүс надаас асар аваагүй юм уу гэж зөндөө асуусан. Миний хувьд хөдөлгөөнтэй байж, хүмүүстэй ярилцах нь илүү чухал байна. Яагаад гэхээр ярилцах дадлага болно. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ярихдаа муу байдаг. Ярина гэдэг маш их зориг шаарддаг.
Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болонгуутаа “Би үйлийн үртэй хүн юм, бурхны гэсгээл боллоо” гээд голоод хайхардаггүй. Бүр өрөөнд түгжээд тухайн хүүхдийн ярих хэрэгцээг шууд хаадаг. Тийм болохоор өөрөө өөртэйгөө тэмцэж байгаа юм.
Хүмүүс надаас ном авахдаа “тэргэнцэртэй хүнтэй зургаа авахуулъя” гэсэн байдлаар ном худалдан авч байгаа нь байна, зүгээр мөнгө өгч байгаа нь ч байна. Гэхдээ би өөрийнхөө бүтээсэн номыг борлуулж, сургалтын төлбөрөө бүрдүүлмээр байгаа.
Миний сурч байгаа шалтгаан бол төрөлх 25-р сургуульдаа багшлах юм. Тэгснээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд өөрөөрөө үлгэрлэн, урам зориг өгнө гэж найддаг.
Нэг үе хамт суралцаж байсан хүүхдүүд маань бүгд л гэртээ байдаг. Ажил хийж, сурч байгаа нь л би. Илүү их хичээх хэрэгтэй байна.
“Танд хандъя” гэх номдоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг хүнд хэцүү зүйлсийг шүлэглэж бичсэн. Тэндээс бидний сэтгэлийн өнгө аясыг анзаарах боломжтой. Энэ номын баяраар 10 ном борлуулаад байна” гэлээ.
ХӨРӨГ НИЙТЛЭЛД СЭТГҮҮЛ ЗҮЙН БИЧЛЭГИЙН БҮХ ТӨРӨЛ БАГТДАГ
Номын дэлгүүрүүд хамгийн их борлуулагдсан номоо зарладаг шиг номын баяраар ч мөн ялгаагүй, их борлуулагдаж буй ном олны анхааралд өртөх нь зүй. Хүмүүс худалдан авсан номоо нэгэндээ ярьж, сонирхлыг нь татсаар жил бүр хэд хэдэн ном гойд их борлуулагддаг. Энэ жилийн хувьд “Хөрөг”, “Амьдрахуй”, “Аянгат цагийн тууж” зэрэг номуудыг эрж хайсан хүмүүс их байв.
Иймд “Хөрөг” номын зохиогч буюу сэтгүүлч Б.Энхцэцэгээс бүтээлийнх нь талаар тодруулав.
Тэрээр “Энэ ном нийт 14 хүний хөргөөс бүтсэн. Ном гарахын тулд өмнө бичсэн хөргүүдээ цуглуулахад 40 гарсан юм. Тэр дундаас өөрийнхөө шүүлтүүрээр 17-г нь оруулахаар болоход номын редактор маань 14-ийг сонгосон нь энэ юм.
Би этгүүл зүйн салбарт 27 жил ажиллаж байна. Сэтгүүлч бидэнд нэг бичвэрээ дагнаад бичих боломж байдаггүй. Өдөр тутмын үйл явдал сурвалжлах, ярилцлага хийх гэх мэт олон төрлийн бичвэр бичих шаардлагатай. Гэхдээ миний төвлөрч ажилладаг төрөл бол хөрөг нийтлэл.
2019 онд балетчин агсан О.Батсайханы “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөргийг бичсэнээс хойш нэг хүний амьдралыг бүрэн хэмжээгээр нь харуулсан хөрөг нийтлэл бичих болсон. Өмнө хөрөг нийтлэл бичиж байгаагүй биш, бичиж байсан.
Би улс төрийн мэдээний сурвалжлагч байсан болохоор улс төрчдийг илүүтэй бичиж байж. Гэтэл цаг үе бүрээс үлдсэн улс төрч одоо хэн бэ гэхээр ховор байна. Жишээлбэл тухайн үедээ миний онцолж бичиж байсан улс төрчид одоо салбартаа байхгүй байна, харин үлдсэн хүмүүсийн дүр нь их өөрчлөгджээ. Заримынх нь улс төрийн нам, үйл хэрэг нь өөрчлөгдсөн байх жишээтэй. Тийм болохоор энэ “Хөрөг” номдоо урлаг, боловсролын салбарын хүмүүсийг түлхүү оруулсан.
Хөрөг нийтлэл бичихийн тулд тухайн хүнээ судлах, эрэн сурвалжлах, уулзаж ярилцах, тэмдэглэл бичих гэх мэтээр судалгаа их шаардагддаг. Өөрөөр хэлбэл нэг хүний түүх нь тухайн улсынхаа хөгжлийн замнал, цаг үеийн онцлогууд, эргэлтүүд байж байдаг нь намайг энэ бичвэрт их татсан.
Хөрөг бичээч өөрөө дур мэдэж, бичвэрээ танах боломжгүй. Тиймээс ч их урт бичвэр болдог. Номын баяраар бүх насныхан л номыг маань худалдан авлаа. Гэхдээ хамгийн олзуурхууштай нь оюутан, залуучуудын худалдан авалт их байна.
Бид, тэднийг ном уншдаггүй үеийнхэн гэж хараад байдаг шүү дээ. Гэтэл их өөр болсон байгаа нь анзаарагдлаа” гэв.
ОЙРАД СУРГУУЛИА ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛНЭ
Харь орноос бүтээлээ өвөртлөн ирсэн Халимагийн түүхч Захаров Басан / халимагийн түүх соёл, үндэсний өв соёлд шимтэгч/ -аас номын баярт оролцож буй сэтгэгдлийг нь сонирхов.
Түүний авч ирсэн гурван номын хоёр нь Халимагт хамгийн их борлуулагдсан номоор шалгарчээ. Анх удаа халх аялгаар монгол хэлэнд хөрвүүлснээ бидэнд дээжлэн барьж буй нь энэ аж.
Тэрээр “Ойрад үндэстний ёс заншил, сургаал эрдмийг үр хойчдоо залгамжлуулах нь миний зорилго. Халимагт байгаа ойрдууд Оросын хэл соёлоос суралцах болсон тул монгол ёс уламжлалаа төдий сайн мэдэхгүй болж байна. Иймд “Халимаг монголын залуус болон эрчүүдэд хайрлах 12 сургаал, “Охид бүсгүйчүүдэд айлдах Ойрадын сургаал” зэрэг номуудаа хэвлүүлээд байна.
Тус номуудад ойрад хүний баримталбал зохих үзэл санаа, ёс суртахуун, үндэсний дархлаа агуулагдана. Орост ийм төрлийн түүхийн хичээл заах хориотой байдаг. Зөвхөн оросын тухай л ярьдаг.
Халимагууд Монголд ирэх, орших суух сонирхолтой боловч, хууль чанга байна. Харин номын баяраар ирээд монгол хүнтэй уулзаж, ярилцаж байгаадаа маш их баяртай байна.
Номын баярт оролцох нь зардал ихтэй байсан тул болих гэж байлаа. Харин сайхан сэтгэлтэй монгол хүн надад тусалж, тал зардлыг маань төлсөн. Монгол уншигчид номыг маань сайн авч байна. Мөн номын баяраараа олон залуучууд цугласан байгааг хараад сэтгэл өндөр байна” гэлээ.
Тус номын баяр өнөөдөр өндөрлөнө.