Хүүхэд багачуудад зориулсан "Маамуу" хивс, хивсэнцэр, ор хөнжлийн даавуу, өлгий, гудас зэрэг бүтээгдэхүүн тун удахгүй таны гар дээр очих гэж байна.
“Эрдэнэт хивс”, “Эрдэнэт кашмер” зэрэг компаниудын толгой компани болох “Натурал Текстайл групп” -ийнхан хүүхэд багачууддаа зориулсан эдгээр бүтээгдэхүүнийг "Монгол Контент” ХХК-тай хамтран хэрэглэгчиддээ хүргэж буй юм.
"Монгол контент" ХХК болон “Натурал Текстайл групп” -ийн удирдлагууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
“Натурал Текстайл групп”-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацрал:
-“Эрдэнэт хивс” компанитай хамтарч ажиллах хүсэлтэй компаниуд олон байдаг байх. Яагаад “Монгол Контент” ХХК-ийн “Маамуу” дүрийг өөрсдийн бүтээгдэхүүндээ тусгах болсон бэ?
-"Маамуу” төсөл нь нийт иргэд болон бидний хойч үе болсон хүүхдүүдийн дунд монгол соёлыг сурталчлах, бэхжүүлэх үндэсний хэмжээний чухал нөлөөтэй. Тиймээс Үндэсний шилдэг үйлдвэрлэгч манай компани энэ төсөлтэй хамтрах нь зүй ёсны гэж бодож байна.
-Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай байх ёстой. Танай компанийн бүтээгдэхүүн энэ шаардлагад хэр нийцдэг вэ?
-Манай компанийн нэр “Натурал текстайл групп”. Бид үндэсний баялаг болсон натурал түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн эрхэм зорилготой ажилладаг. Хүүхдийн бүтээгдэхүүн учраас эко буюу аливаа төрлийн харшил үүсгэгчгүй, химийн хольцгүй эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэх болно.
“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
-“Монгол Контент” компани бага насны хүүхдүүдэд зориулсан үндэсний дүр бүтээх "Маамуу” төслийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Өнгөрсөн онд бид үндэсний үйлдвэрлэгч “Ариун” брэндтэй хамтарч “Маамуу” нэрийн хуурай, нойтон салфеткийг гаргасан. Энэ удаад “Эрдэнэт хивс”, “Натурал Текстайл групп”-тэй хамтарч хүүхдэд зориулсан “Маамуу” хивс хивсэнцэр, ор хөнжлийн даавуу, гудас хөнжил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-Яагаад заавал "Эрдэнэт хивс" гэж?
-Салбартаа тэргүүлэгч “Эрдэнэт хивс”-тэй хамтран ажиллах болсон шалтгаан нь энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан байдаг. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гэдэг нэн түрүүнд эрүүл ахуйн шаардлага хангасан, тэдэнд тохирсон, чанартай бас орчин үеийн өнгө шийдэлтэй байх учиртай. Тийм учир "Эрдэнэт хивс"-тэй хамтран ажиллах болсондоо баяртай байна.
-Бүтээгдэхүүн хэзээ худалдаанд гарах вэ?
-Бид бүтээгдэхүүнээ тавдугаар сарын дунд буюу хүүхдийн баяраас өмнө хэрэглэгчдийн гарт хүргэхээр зорьж байна.