Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын хамт олон Япон улсад тоглолтоо хийхээр энэ оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр явсан.
Тэд анхны тоглолтоо Монгол-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлд зориулан Япон Улсын Токио хотын “NHK Hall”-д зохион байгуулжээ. Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Насако нар болон хоёр улсын сайд төлөөлөгчид үзэж, сонирхжээ.
Энэхүү тоглолт нь Япон Улсын 126 дугаар Эзэн хааны хаан ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш монгол хамтлагийн хүрэлцэн очиж толилуулсан анхны тоглолт гэдгээрээ онцлогтой аж.
Үүнээс цааш Япон Улсын Осака, Накацү, Мачида, Накано, Нара мужийн Каваками, Хоофү зэрэг 13 хотод айлчлан тоглолт хийгээд өнөөдөр эх орондоо иржээ.
Айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Удирдаач МУУГЗ Д.Түвшинсайхан, гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Энхнаран, СТА Б.Монголхүү нар багтсан байна.
Эх сурвалж: Улсын филармони