Инфляц нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор иргэд, тэр дундаа 30 хүртэлх насны залуус төв талбайд өнөөдөр /Дөрөвдүгээр сарын 7/ өглөөнөөс жагсаж эхэлсэн.
Иргэдийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчдыг хариуцлагатай ажиллаж, иргэдээ хэмнэлт хийхийг уриалах бус өөрсдөө үргүй зардлаа хэмнэхийг шаардаж байна.
Залуус "Эх орондоо сайхан амьдармаар байна". "Тайван байж ханалаа". "Үнийн өсөлт арай шүү" зэрэг бичигтэй лоозон барьжээ.
Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван цагийн өмнө төв талбайд жагсаж буй иргэдийн шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайдад танилцуулахаа мэдэгдсэн. Тэрээр шаардлагын хариуг маргааш өгнө гэсэн юм.
Иргэдийн зарим нь төв талбайд үүр цайтал жагсана хэмээсэн бөгөөд "залуус үзэл бодлоороо нэгдэж чаддагийг харуулж байгаад баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.