Жирэмсэн эмэгтэйг зодсон этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээллээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг 54 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод 1 настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.
13 минутын дараа хэргийн газарт очиход Э гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар 1 настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болжээ.
Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Э гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй байна. Одоогоор эрэн сурвалжилж байгаа ажээ.
Нийслэлийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24,9 хувиар буурсан байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34,7 хувиар өсжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1,160,000 төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна.