"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн оролцогчид жүжиглэдэг байсныг Оросын Россия сувгаар гарсан "Идущие к чёрту" баримтат киногоор нотолсон. Энэхүү баримтат кинонд гарснаар нэвтрүүлэгт амжилттай оролцсон зөн билэгтнүүд эрс баяжсан байна.
Зөн билэгтнүүд нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа зөвлөгөө өгч, засал хийдэг ид шидийн төвүүдээ нээсэн бөгөөд нэг зөвлөгөөг л 1000 ам.доллараар өгдөг болсон байна.
Тус баримтат кинонд дурдагдсан зөн билэгтнүүд хэрхэн баяжсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Анатолий Леденёв нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа олон мянган үйлчлүүлэгчтэй болсон
Сургуульд сурч байхдаа хэд хэдэн удаа улирсан, найзуудынх нь ихэнх нь архины хамаарлаас болж өөд болсон Анатолий Леденёвын амьдрал нэвтрүүлэгт оролцсоных нь дараа эрс өөрчлөгдсөн байна.
"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн 12 дугаар улирлын финалын шатанд үлдсэн тэрбээр нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа ид шидийн төвөө байгуулжээ. Түүний төвд үзүүлэхээр олон мянган хүн ирэх болсон бөгөөд өдөр бүр зуу зуун хүн бүртгүүлсэн байх аж. Тэдгээрээс ихэнх нь эмэгтэйчүүд ажээ.
Түүнд 40 гаруй насны, хүүхэдгүй ганц бие эмэгтэй л гэхэд 20 гаруй удаа үзүүлж, зөвлөгөө авч засал хийлгүүлсэн байна. Хэдхэн минутын засал хийснийхээ төлөө Леденев хангалттай их мөнгө аваад гаргадаг ажээ.
Эмэгтэй олон сарын туршид энэ үйлчилгээг авсан бөгөөд нийт 350 гаруй мянган рубль /13 сая төгрөг/ зарлагаджээ. Өөрөөр хэлбэл жилийн цалингаа өгөөд, сүүлдээ өрөнд орсон байна.
Энэ мэтчилэн олон мянган хүн зөн билэгтэн, үзмэрчдэд залилуулсан тохиолдол их гарчээ.
Эрүүгийн хэрэгт 5 удаа холбогдсон Наталья Бантеева олон мянган үзэгчтэй “Проснись” шоу хийх болжээ
"Зөн билгийн тулаан"-ы ялагч Наталья Бантеева бусад оролцогчидтой хамтран "Проснись" буюу "Сэр" хэмээх шоу хийх болжээ. Энэ шоугаа аялан тоглолтоор байнга хийдэг бөгөөд үүнийг үзэхээр олон мянган хүн ирдэг.
Тэрбээр таван удаагийн эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд бусдыг архи, мансууруулах бодисноос гаргаж өгнө гэх мэт залилангийн хэргээр шүүхийн хаалга татсан байна. Харин тэрбээр нэг удаагийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 35 мянган рубль /1.3 сая төгрөг/ авдаг.
Бага ангийн багш байсан Зираддин Рзаев Москвад хэд хэдэн байртай болтлоо баяжжээ
Зираддин Рзаев өөрийгөө цорын ганц зөн билэгтэн гэж нэрлэх ба хувь хүнд өгөх зөвлөгөөгөө 1000 еврогоос эхлүүлдэг бол багц эмчилгээгээ 5000 евро, харин бизнесийн байгууллагад өгдөг зөвлөгөөгөө 10 мянган еврогоос эхлүүлдэг байна.
Саяхан л Азербайжаны нэгэн мужийн сургуулийн бага ангийн багш байсан тэрээр одоо Москвад хэд хэдэн байртай, мөн баячуулын хороололд амины орон сууцтай, брэндийн үнэтэй хувцас өмсдөг болжээ.
Мехди Эбрагими-Вафа нэг зөвлөгөөг 1000 ам.доллараар өгдөг
Ираны зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа шүдний эмч байсан бөгөөд орос эмэгтэйтэй гэрлэсэн. Нэг зөвлөгөөгөө 1000 ам.доллараас эхлүүлдэг болсон Мехди одоо хүссэн бүхнээ авах чадвартай чинээлэг, төрөл бүрийн ном бичдэг болсон байна.
Тэрбээр өөрийн гэсэн тансаг орон сууц, амины орон сууцтай болжээ.