gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДАХИН ТОДРУУЛАВ: Б.Энх-Амгалангийн гомдлын дагуу улсын бүртгэлийг нь сэргээжээ

М.Лхагвадулам
Нийгэм
2026-08-06
3
Twitter logo
М.Лхагвадулам
3
Twitter logo
Нийгэм
2026-08-06
ДАХИН ТОДРУУЛАВ: Б.Энх-Амгалангийн гомдлын дагуу улсын бүртгэлийг нь сэргээжээ Иргэн Б.Энх-Амгалан

Иргэн "Нэг л өглөө сэрэхэд Монгол Улсын иргэн биш гээд улсын бүртгэлээс хасчихсан байна" гэсэн агуулгатай бичвэрийг өнөөдөр (2026.08.05) цахим хуудсандаа нийтэлсэн. Түүнтэй уулзаж, асуудлыг тодрууллаа. 

Иргэн Б.Энх-Амгалан "Миний хүү одоо 14 настай. Хэдхэн хоногийн өмнө олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахаар Польш улсыг зорихоор болсон юм. Иймд би Элчин сайдын яаманд итгэмжлэх бичиг гаргаж өгөхийн тулд нотариат оров. Биет иргэний үнэмлэхээ гээчихсэн учраас хурууны хээ болон E-mongolia-аар өөрийгөө батлахыг хүсэхэд "Таны бүртгэл хүчингүй байна. Улсын бүртгэлээс лавлачхаад ир" гэсэн. 

Улсын бүртгэл дээр очиход миний иргэний бүртгэлийг 2018 онд хүчингүй болгосон байгааг улсын бүртгэгч хэлэв. Тухайн үед надад яагаад хүчингүй болгосон шалтгаан, нөхцөлийг огт тайлбарлаагүй. Яагаад бүртгэлээс хасчихав гэж бүртгэлийн ажилтнаас асуухад "Сайн мэдэхгүй байна. Таныг хассан байцаагч амралтаа авчихсан. Та өргөдөл бичээд өг" гэдэг хариулт хэлсэн.

Хамгийн гол нь энэ асуудал ганцхан надад тохиолдохгүй. Маргааш өөр хэн нэгэнд ч тохиолдож болно. Өөрийгөө батлах боломжоо сайн мэдэхгүй хүмүүс хохироод л дуусна.

Нэхэмжлэлийг гадаад хэл рүү орчуулан, нотариатаар батлуулахад цаг маш их ордог. Улсын бүртгэлийн лавлахаас асуухаар ийшээ яв, тийшээ яв гээд эзэнгүй айл шиг байлаа. Энэ хооронд асар их хугацаа алдсан.

Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн ахлах зааварласны дагуу иргэний бүртгэлийг сэргээж өгнө үү хэмээн өргөдөл өгсөн. Хяналтын байцаагч иргэний бүртгэлээс хассан учраас өөр хяналтын байцаагч дүгнэлт гаргаж байж сэргээдэг гэв.

Тухайн байгууллагаас алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, 2018 онд бүх хүмүүсийн мэдээллийг шинэчилсэн тэр үед алдаа гарсан бололтой гэж хэлсэн. Монгол Улсын иргэн байсан би нэг л өглөө огт бүртгэлгүй, харьяалалгүй хүн болчихоор их гомдолтой санагдаж байна.

Миний иргэний үнэмлэхийн хугацаа 2016 онд дуусаж, 2035 он хүртэл дахин сунгуулсан юм. Энэ хооронд хоёр удаа УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль өгсөн. Мөн 2020, 2021 онд үл хөдлөх худалдаж авсан юм. Тухайн үед банк миний гарын хээг уншуулж шалгасан. 2018 онд хүчингүй болсон иргэний бүртгэл найман жилийн хугацаанд алдаа зааж, асуудал үүсээгүйд их гайхаж байна. Түүнээс хойш банк, банк бусын жижиг зээл, лавлагаа, мэдээлэл гэх мэт төрийн ихэнх үйлчилгээг асуудалгүй авсан.

Хамгийн гол нь энэ асуудал ганцхан надад тохиолдохгүй. Маргааш өөр хэн нэгэнд ч тохиолдож болно. Ихэнх хүмүүс над шиг араас нь хөөцөлдөж, хаалга бүрийг тогшоод байж чадахгүй шүү дээ. Өөрийгөө батлах боломжоо сайн мэдэхгүй хүмүүс хохироод л дуусна. Хэн нэгнийг буруутгахаас илүү, улсын бүртгэлийн систем ямар алдаа зааснаа тодруулж, дотоод аудитаар шалгах хэрэгтэй гэж бодлоо" гэж тайлбарлалаа. 

Гэрэл зургийг архиваас ашиглав.

Дээрх иргэний гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн ажилтантай холбогдсон. Тэрбээр "Тухайн иргэний гомдолтой холбоотой шалгах ажил үргэлжилж байна. Түүнээс өөр мэдээлэл алга байна" гэсэн юм. 

ДАХИН ТОДРУУЛАВ: Дээрх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр нийтэлсэн. Мэдээллийн эх сурвалжаас өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр дахин тодрууллаа. Б.Энх-Амгалан хэлэхдээ "Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн н.Нансалмаа холбогдож, "Таны бүртгэлийг сэргээсэн. 2018 онд улсын бүртгэлийн дахин шинэчлэлийн үеэр алдаа гарсан байна. Уучлаарай" гэж хэлсэн. Одоо миний бүртгэл сэргэсэн" гэж мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан