Иргэн "Нэг л өглөө сэрэхэд Монгол Улсын иргэн биш гээд улсын бүртгэлээс хасчихсан байна" гэсэн агуулгатай бичвэрийг өнөөдөр (2026.08.05) цахим хуудсандаа нийтэлсэн. Түүнтэй уулзаж, асуудлыг тодрууллаа.
Иргэн Б.Энх-Амгалан "Миний хүү одоо 14 настай. Хэдхэн хоногийн өмнө олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахаар Польш улсыг зорихоор болсон юм. Иймд би Элчин сайдын яаманд итгэмжлэх бичиг гаргаж өгөхийн тулд нотариат оров. Биет иргэний үнэмлэхээ гээчихсэн учраас хурууны хээ болон E-mongolia-аар өөрийгөө батлахыг хүсэхэд "Таны бүртгэл хүчингүй байна. Улсын бүртгэлээс лавлачхаад ир" гэсэн.
Улсын бүртгэл дээр очиход миний иргэний бүртгэлийг 2018 онд хүчингүй болгосон байгааг улсын бүртгэгч хэлэв. Тухайн үед надад яагаад хүчингүй болгосон шалтгаан, нөхцөлийг огт тайлбарлаагүй. Яагаад бүртгэлээс хасчихав гэж бүртгэлийн ажилтнаас асуухад "Сайн мэдэхгүй байна. Таныг хассан байцаагч амралтаа авчихсан. Та өргөдөл бичээд өг" гэдэг хариулт хэлсэн.
Хамгийн гол нь энэ асуудал ганцхан надад тохиолдохгүй. Маргааш өөр хэн нэгэнд ч тохиолдож болно. Өөрийгөө батлах боломжоо сайн мэдэхгүй хүмүүс хохироод л дуусна.
Нэхэмжлэлийг гадаад хэл рүү орчуулан, нотариатаар батлуулахад цаг маш их ордог. Улсын бүртгэлийн лавлахаас асуухаар ийшээ яв, тийшээ яв гээд эзэнгүй айл шиг байлаа. Энэ хооронд асар их хугацаа алдсан.
Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн ахлах зааварласны дагуу иргэний бүртгэлийг сэргээж өгнө үү хэмээн өргөдөл өгсөн. Хяналтын байцаагч иргэний бүртгэлээс хассан учраас өөр хяналтын байцаагч дүгнэлт гаргаж байж сэргээдэг гэв.
Тухайн байгууллагаас алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, 2018 онд бүх хүмүүсийн мэдээллийг шинэчилсэн тэр үед алдаа гарсан бололтой гэж хэлсэн. Монгол Улсын иргэн байсан би нэг л өглөө огт бүртгэлгүй, харьяалалгүй хүн болчихоор их гомдолтой санагдаж байна.
Миний иргэний үнэмлэхийн хугацаа 2016 онд дуусаж, 2035 он хүртэл дахин сунгуулсан юм. Энэ хооронд хоёр удаа УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль өгсөн. Мөн 2020, 2021 онд үл хөдлөх худалдаж авсан юм. Тухайн үед банк миний гарын хээг уншуулж шалгасан. 2018 онд хүчингүй болсон иргэний бүртгэл найман жилийн хугацаанд алдаа зааж, асуудал үүсээгүйд их гайхаж байна. Түүнээс хойш банк, банк бусын жижиг зээл, лавлагаа, мэдээлэл гэх мэт төрийн ихэнх үйлчилгээг асуудалгүй авсан.
Хамгийн гол нь энэ асуудал ганцхан надад тохиолдохгүй. Маргааш өөр хэн нэгэнд ч тохиолдож болно. Ихэнх хүмүүс над шиг араас нь хөөцөлдөж, хаалга бүрийг тогшоод байж чадахгүй шүү дээ. Өөрийгөө батлах боломжоо сайн мэдэхгүй хүмүүс хохироод л дуусна. Хэн нэгнийг буруутгахаас илүү, улсын бүртгэлийн систем ямар алдаа зааснаа тодруулж, дотоод аудитаар шалгах хэрэгтэй гэж бодлоо" гэж тайлбарлалаа.

Дээрх иргэний гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн ажилтантай холбогдсон. Тэрбээр "Тухайн иргэний гомдолтой холбоотой шалгах ажил үргэлжилж байна. Түүнээс өөр мэдээлэл алга байна" гэсэн юм.