УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин Монгол Улсын иргэн биш, мөн гэсэн мэдээллийн эргэн тойронд тэрбээр дахин нэг баримтыг дэлгэлээ. Тэрбээр Гадаадын иргэн, харьяатын газраас авсан тодорхойлолтоо өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Мөн Г.Амартүвшин "Би Монгол Улсын иргэн! Баримт-2. Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан гомдлын хариуг өчигдөр хүлээн авлаа. Ирэх долоо хоногт үлдсэн баримтууд ирэхээр энэ ор үндэслэлгүй гүтгэлэгт цэг тавина" гэж бичжээ.
Г.Амартүвшингийн нэр бүхий Нидерланд улсын гадаад паспортын зураг цахим орчинд тарж өөр улсын иргэншилтэй байх магадлалтай гэх хардлага үүссэн. Гэвч тэрбээр энэ талаар ямар нэг тайлбар өгөлгүй өдийг хүрээд байсан билээ.