Алс холын Африк тивийн олон үндэстний өлгий нутаг болсон Камерун улсаас ирсэн энэ залууг Эрвэ Кюафа Лонци гэдэг. Өөрийгөө монгол хүн гэж хэлэх тэрбээр 2007 онд анх Монголд иржээ. Эрвэ тэр цагаас хойш Монгол орон, монгол соёлд “дурлажээ”.
Өдгөө тэрбээр урлаг соёлоор дамжуулан Монголын үндэсний өв уламжлал, зан заншил, соёлыг сурталчилж буй. Уран бүтээл хийхийн зэрэгцээ Антоон Мостаэрт Монгол судлалын төвийг удирдаж байна.
-Та Монголтой анх хэрхэн холбогдсон бэ?
-Монгол Улсын тухай нэрт монголч эрдэмтэн Антоон Мостаэртийн бүтээлүүдээс олж мэдсэн. Тэрбээр Бельгид төрж өссөн бөгөөд шашны сургуульд сурч байхдаа хятад бичгийн хэл, монгол хэл судалсан байдаг. Антоон Мостаэрт амьдралынхаа ихэнх хугацааг Өвөр Монголд өнгөрөөсөн, Ордос,Гансугийн монголчуудын хэл аялгуу, аман зохиол, түүх, зан заншил, түүхэн уламжлалын талаар материал цуглуулснаас гадна хаадын захидал бичиг, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч, Болор эрхи зэрэг сурвалж, судалгааг насан эцэслэх хүртэл хийсэн монголч эрдэмтэн.
Түүний судалгааны бүтээлүүдээс Монгол орны түүх, соёлын талаар уншиж мэдсэний дараа би Монголд очихыг мөрөөдөх болсон. Азтай тохиолдол гэх үү, хувь тохиол уу Монголд ирэх боломж олдсон.
Хэдий би гадаад хүн ч миний мөрөөдөл, судалгааны ажил, ажил хөдөлмөр гээд бүх зүйл Монголтой холбоотой.
-Монголд ирэх боломж олдсон талаар дэлгэрэнгүй яриач.
-Би Монголд ирэхээс өмнө Камерунд хөгжмийн зохиолчоор ажилладаг байсан юм. CICM хэмээх олон улсын байгууллагын шугамаар 2007 онд анх Монголд ирсэн. Монгол руу томилогдсон мэдээ авахад ээж минь надаас илүү баяртай байсан. Учир нь намайг Монголд очихыг маш их хүсдэгийг ээж сайн мэднэ.
-Та монгол хэлээр сайн ярьж байна.
-Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнэш илтгэлдээ монгол судлаач монгол хэл мэдэхгүй бол хэрхэн, яаж судалгаа хийх вэ гэж хэлсэн. Түүний нэг адил би Монголд ирснийхээ дараа монгол хэл сурах зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. 2007-2009 оны хооронд Гүүр дээд сургууль болон "Содон Чимээ" Монгол хэл соёлын сургуульд сурсан. Монгол хэл сурахад эхэндээ хэцүү байв. Монгол хэлний дуудлага их онцгой шүү дээ. Тухайлбал “Л” үсгийг маш өвөрмөцөөр дууддаг. Мөн монгол хэлний үгийн сан маш баялаг.
Анх монгол хэл сурч байхдаа онолын хичээлийн хажуугаар сурсан мэдсэнээ өдөр тутам ашиглахын тулд найзуудтай болохоос гадна монгол дуу хөгжим сонирхож, кино болон хошин шог их үздэг байлаа. 2015 он хүртэл найман жил Улаанбаатарт амьдарсан. Энэ хугацаанд монгол хэлийг давгүй сурсан гэж бодож байна.
2015-2023 онд Камерунд амьдарч байхдаа монгол хэлээ мартахгүйн тулд YouTube-ээр монгол хэл дээр контентууд үздэг байсан. Мөн монгол найзуудтайгаа байнга ярьдаг. Тэндээ, дүү, зээ дүүдээ монгол хэл заадаг байсан шүү.
Би аль нэг олон улсын байгууллагад материал бүрдүүлэхдээ гадаад хэлний мэдлэг гэсэн асуултад хамгийн түрүүнд монгол хэл хэмээн бахархалтайгаар бичдэг.
Гадаад хэлний мэдлэг гэсэн асуултад хамгийн түрүүнд монгол хэмээн бахархалтайгаар бичдэг.
-Найман жилийн дараа дахин Монголд ирлээ. Ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна вэ?
-Энэ оны нэгдүгээр сард Монголд ирсэн. Хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол маш олон барилга байшин шинээр баригдаж, мөн үүнийгээ дагаад шинэ замууд олноор нээгдсэн байна. Түүнчлэн техник, технологийн хөгжил маш хурдтай явагдаж байна. Өндөр хөгжилтэй гэгддэг Европын зарим улсаас энэ тал дээр хол тасархай хөгжилтэй. Хүмүүс бэлэн мөнгө ашиглахаа больж, дийлэнх нь цахим хэтэвчээрээ төлбөрөө төлдөг болжээ. Энэ нь хүмүүсийн амьдралыг маш их хөнгөвчилж байна. Миний анзаарсан бас нэг эерэг зүйл нь гудамжны хүмүүс, гудамжаар холхих согтуу хүмүүс эрс багасжээ. Бүх зүйл эерэг, сайн тал руу өөрчлөгдөж, Монгол хөгжиж байна.
-Африкт монгол судлаачид бий юу. Ер нь африкчууд Монголын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг вэ?
-Конго улсад Габи Бамана (“Насан туршийн амьдрал: Монголчуудын цайны соёл дахь эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг“ сэдвээр нийгэм соёлын антропологийн докторын зэрэг хамгаалсан) хэмээх монгол судлаач залуу бий. Харин Камерунд би ганцаараа. Африкчууд Монголын талаар маш сайн мэдлэгтэй шүү. Чингис хааны өлгий нутаг, морь унах дуртай гэдгээр нь мэднэ. Сүүлд ой тогтоолтын дэлхийн томоохон тэмцээнүүдэд монголчууд удаа дараа түрүүлсэн нь дэлхий нийтийн анхааралд өртсөн. Африкчууд ч монголчуудын энэ чадвар, мэдлэгийг биширсэн шүү. Мөн дийлэнх нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээр нь Улаанбаатартыг мэднэ.
-Та ямар чиглэлд судалгаа хийх вэ?
-Намраас МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимд суралцахаар төлөвлөж байна. Соёлын антропологийн чиглэлээр сурснаар ирээдүйд Монгол, Камеруны дуу хөгжим, соёл урлагийг харьцуулан судлахад дөхөм болно. Түрүүн дурдсанчлан би Камерунд хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан.
Монголд ирснээс хойш олон төрлийн 15 дуу зохиосон. Монголын дуу хөгжмийг мөн судалдаг. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд ятгыг анх Африкт нээн илрүүлсэн. Үүний дараа Арабын орнуудаар дамжин Монголд авчирчээ. Монгол, Камеруны хөгжмийн урсгал зарим талаараа төстэй. Тиймээс би Монголын хөгжимчидтэй хамтран дуу зохиохыг хүсдэг.
Монгол судлалтай холбоотой миний холын зорилго бол монгол судлалыг дэлхийд түгээх, таниулах, Монголын баялаг түүх, соёлыг таниулах, ингэснээр илүү их хүн танай улсыг судалж сонирхох болно.
Монгол, Камеруны дуу хөгжмийн урсгал зарим талаараа төстэй. Тиймээс би Монголын хөгжимчидтэй нийлж, дуу зохиохыг хүсдэг.
Хэдий би гадаад хүн ч миний мөрөөдөл, судалгааны ажил гээд бүх зүйл Монголтой холбоотой. Би Монголд хайртай, Монгол миний амьдралын нэг хэсэг болсон. Та бүхэн энд амьдарч, дасал болсон учир гоё сайхныг нь анзаардаггүй, харж, мэдэрч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Харин би тэр болгоныг өдөр бүр мэдэрдэг.
-Монгол судлалын төвийнхөө талаар мэдээлэл өгөөч.
-Антоон Мостаэрт Монгол судлалын төв нь нийгэм-хүмүүнлэгийн чиглэлээр судалгаа хийж, Монголын түүх, хэл, утга зохиол, соёл, шашин, хэв заншлыг судалдаг. Монгол судлалын чиглэлээр сурдаг оюутнуудыг дэмжин, судалгааны бүтээлийг нь хэвлэхэд нь тусалдаг. Манай төвийн оюутнуудын түрүүч өдгөө салбартаа цойлж буй судлаач, эрдэмтэд болсон.
Антоон Мостаэрт Монгол судлалын төв нь одоогийн байдлаар 250 гаруй оюутнуудыг хамруулж, судалгааны бүтээлийг нь хэвлэхэд нь тусламж үзүүлсээр ирсэн. Манай төвийн оюутнуудын түрүүч нь өдгөө салбартаа цойлж буй судлаач, эрдэмтэд болсон.
Мөн манай төв номзүй, монгол судлал, монгол хэл судлал, шашин судлал, монголын уламжлалт ухаан, монгол соёл, урлаг судлал, монгол угсаатны судлал, толь бичиг гэсэн төрөл ангиудад хамаарах нийт 11000 гаруй ном, эрдэм шинжилгээний сэтгүүл цуврал бүхий номын сан, сургалтын анги танхимтай. Ирэх жил манай төв 20 жилийн ойгоо тэмдэглэнэ.
-Ярилцсанд баярлалаа. Таны эрдмийн ажилд их амжилт хүсье.