Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өгч байна.
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгддэг. Иймд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Энэ нь түгжрэл бууруулахад үр дүнтэй байдаг тул энэ жил дахин авч хэрэгжүүлэхээр болсныг албаныхан мэдээллээ. Энэ жилийн хувьд улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах өдрийг 20 хоног болгож сунгаснаар онцлогтой юм байна.
Тодруулбал:
- Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- Тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.