Эрдэнэт явна гэхээр л өөрөө ч амьдарч үзээгүй ерээд оны дулаан, даруухан өдрүүдийг төсөөлдөг. Тэр жилүүдийн тэр өдрүүдэд хүмүүс өнөөдрийнх шиг адгуу тэвдүү, аль нэг зүйлд үргэлж яардаггүй байсан юм шигээр буудаг.
Одоо харин тийм тайван, танихгүй ч гэсэн мэндэлдэг, хөнгөн наргианч бас хөдөлмөрч хүмүүс Эрдэнэтэд цуглачихсан шиг эхний сэтгэгдэл үлдсэн тул энэ хотод очих дуртай.
Томилолт өвөртлөн, жолоо залж, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргалтай уулзаж ярилцлаа.
ИНЖЕНЕРИЙН ШУГАМТАЙ Л ИХ ЗОРИГТОЙ "НОЦОЛДЛОО"
-Аймаг руу орж ирэх замд Эрдэнэт үйлдвэрийг хараад энэ уурхай л энд амьдарч буй 100 мянган хүнийг “тэтгэж” байгаа даа гэх бодол төрж явлаа. Уурхайн нөөц юу болж байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэр 60-70 жилийн геологийн нөөцтэй гэсэн тооцоо, судалгаа бий. Энэ насжилтыг уртасгах ёстой гэдэгт аймгийн болоод үйлдвэрийн үе үеийн удирдлагууд анхаарсаар ирсэн. Хайгуул, шинжилгээний ажлуудыг хийгээд насжилтыг уртасгах ажлыг шат дараатай хийсээр байгаа юм билээ. Үйлдвэрийн одоогийн хүчин чадлыг түшиглээд кластер үйлдвэрүүдийг бий болгох ёстой. Үүнийг дагаад Эрдэнэт үйлдвэрийн нас уртасна. Газрын баялаг шавхагддаг нөөц тул Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд очлоо гэхэд засвар, механикийн станц, засвар угсралтын цех улс, эх оронд хэрэгтэй хэвээр байна. Тиймээс эдгээрийн тоног, төхөөрөмжийг сайжруулах ажил хийгдэж байна. Ер нь хот дан ганц Эрдэнэт үйлдвэрээс хараат байх боломжгүй, тиймээс эдийн засгийг солонгоруулах ажлуудыг хийж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаа.
Хүмүүс намайг инженерийн шугамтай л их зоригтой “ноцолдсон” гэдэг. Инженерийн шугам улстөрчийн хувьд бол оноогүй ажил. Гэхдээ нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас илүү чухал зүйл нь түүний дэд бүтцийн асуудал шүү дээ.
-Таны ажлын гараа Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн юм билээ?
-Тийм ээ. Би 2000 онд одоогийн Эрдэнэтийн ШУТИС буюу тухайн үеийн Техникийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад тээрмийн машинчаар ажилд орж байлаа. Нүүрс нутагладаг том тээрэм байдаг юм. Тээрэм гэдэг нь дотроо том том бөөрөнхий шаарагтай. Тэр шааргууд унахдаа, хавирахдаа, хоорондоо мөргөлдөхдөө нүүрсийг нунтаглаж байдаг. Технологи таарахгүй бол тэсэрч, дэлбэрнэ, аюултай. Энэ ажилд анх 20 настайдаа орж байлаа. Манай аймаг Эрдэнэт хотын болон ГОК-ийн гэсэн хоёр станцтай. Хотын станцад 2000 онд ажилд орсон бол 2009 оноос Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын ашиглалтын мастер, Зуухны хэсгийн даргаар ажилласан. Дэд бүтцийн, тэр дундаа эрчим хүчний салбарт 17 жил ажиллаж, Эрдэнэт хотод 23 жил амьдарч байна.
-Танай аймгийн 2022 оны ажлын тайланг харлаа. Та "ЭДЦС" ТӨХК-д Дулааны бодлого төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан, тэр ч утгаараа одоо Засаг даргын хувьд хотынхоо инженерчлэлийн шугам, сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил нэлээд хийжээ?
-Хүмүүс намайг инженерийн шугамтай л их зоригтой “ноцолдсон” гэдэг. Инженерийн шугам улстөрчийн хувьд бол оноогүй ажил. Гэхдээ нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас илүү чухал зүйл нь түүний дэд бүтцийн асуудал шүү дээ. Хот цаашид хөгжих ёстой, хөгжих нэг үндэс нь дэд бүтэц. Тиймээс дулааны шугам засаж, сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Бохирын III коллектор тавих ажлыг олон жил ярьсан, үүнийгээ явуулчихлаа. Хотоо хэвийн халаахаас гадна, барилга, орон сууц шинээр барьж хотоо тэлэхийн тулд яах аргагүй энэ шугамыг шинээр тавих шаардлага тулгараад байсан. Ингээд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас хотын төв хүртэл 6.4 километр бохирын шугамтай боллоо. Хотоо зүүн урагш тэлье гэхээр бохирын шугам байхгүй, улмаар тийш барилгажих ямар ч боломжгүй байсан тул бохирын III коллектор татсан.
Мөн Эрдэнэт хот баруун тийш хөгжих боломжтой. Гэтэл мөн л дулааны шугам асуудал болоод байсан. Иймд хотын төвөөс баруун тийш гурван газарт шугам, сүлжээний ажлуудыг хийж, нэг шугамыг хамгийн захын багт хүргэчихлээ. Ил байсан нарийн шугамыг өргөтгөөд газар доогуур болгож байгаа. Ингэснээр техникийн нөхцөл авч чадахгүй байсан айлууд, барилга орон сууцны хороолол баригдах бүрэн боломжтой болсон. Дулаан дамжуулах хоёр төв бариад Рашаант багаар дамжуулаад Их залуу баг хүртэл магистраль шугам татчихсан. Ингэснээр тус багийн иргэдэд дулаан дамжуулах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна хот доторх цоорсон, замбараагүй холбосон зэрэг хуучин шугамуудыг янзлах ажил руу анхаарч ямартай ч бүгдэд нь гар хүрээд авъя гэж зориод байна.
Ер нь эргээд бодоход өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилга барих, шугам хоолой ухах зэрэг ажил руу түлхүү анхаарчээ.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦНЫ МЕТР КВАДРАТ 1.9 САЯ ТӨГРӨГ
-Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээ өргөтгөөд авсан юм чинь одоо иргэдээ орон сууцжуулах чиглэлд ажиллана биз?
-Инженерийн хангамжтай, эрчим хүчний хэмнэлттэй, хувийн орон сууцны хорооллыг дэмжих, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцнуудыг цөөнгүй барьж байгаа. Тухайлбал, “Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт 260 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Нийт 5 блок барихаас одоогоор эхний 2 блок ашиглалтад орсон.
Анх Эрдэнэт үйлдвэр, аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гэх мэтээр энд, тэндээс мөнгө босгож орон сууц барьсан. Гэхдээ Хэмнэлтийн тухай хуулиар төр барилгад хөрөнгө оруулахыг хориглочихсон. Тийм учраас явж байсан ажлууд зогсоод, төслөө үргэлжлүүлэхийн тулд хөнгөлөлттэй үнээр байраа зарахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Эрдэнэтэд байрны метр, квадратын үнэ 3 сая төгрөг байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцнуудын метр, квадратыг 1.9 сая төгрөгөөр борлуулж байгаа. Эхний хоёр блок ашиглалтад орсон, энэ байранд орсон хүмүүсээс ирж буй орлогоор дараагийн орон сууцнуудыг барьж байгуулахаар ажиллаж байна.
Эрдэнэтэд хоёр өрөө байрны сарын түрээс дунджаар 700-800 мянган төгрөг бий. Харин энэ орон сууцны хувьд 180 мянган төгрөгийн түрээстэй. Тэгэхээр хүмүүст дараагийн байраа олох хүртэл боломжийг бий болгож байгаа юм.
Ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна ажлаа тайван хийх боломжийг олгох үүднээс нийт 10 цэцэрлэгийг хоёр ээлжтэй болгосон. Ингэснээр ажилчид өглөө 07:00 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд, орой 19:00 цагт авдаг болсон.
-Эрдэнэтийг зорьж ирж амьдрах хүмүүсийн урсгал их үү?
-Сүүлийн үед Улаанбаатараас их ирж байна. Мөн Булган, Дархан-Уул аймгаас хүмүүс ирж, шилжин суурьшиж байгаа. Энд зах зээл бий, Эрдэнэт үйлдвэр гэдэг амьдралын баталгаатай, цалин өндөр, нийгмийн хангамж сайтай байгууллага байна. Багш, эмч нар ч нэлээдгүй ирж байгаа. Зарим нь үр хүүхдээ дагаж ирдэг бол Эрдэнэт үйлдвэрийн залуустай гэр бүл болж ирж байгаа тухай судалгаа гарсан байна.
-Эрдэнэтчүүдийн амьжиргаа ер нь боломжийн уу?
-Амьжиргаа, амьдралын боломж янз бүр л байна. Манай аймаг хүүгүй, барьцаагүй зээл олгодгоороо онцлогтой. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн паркаар дамжуулан нэлээд ажлуудыг хийж байна. Үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр зах зээл нь хаана байна вэ гэдэг асуудал ч бий. Энэ мэт асуудалд судалгаа их хийж байна. Хувийн хэвшлээ л дэмжих бодлого барихгүй бол төр том үйлдвэр бариад байх боломжгүй болчихлоо.
Ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна ажлаа тайван хийх боломжийг олгох үүднээс нийт 10 цэцэрлэгийг хоёр ээлжтэй болгосон. Ингэснээр ажилчид өглөө 07:00 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд, орой 19:00 цагт авдаг болсон. Үүний үр дүнд 40 гаруй ажлын байр шинээр бий болсон, цаашид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийг хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Хүүхдээ 19:00 цагт цэцэрлэгээс нь авна гэдэг таатай сонсогдож байна.
-Эрдэнэтчүүд ер нь их эрт сэрдэг хүмүүс шүү. Учир нь үйлдвэрийн ажил өглөө 08:00 цагт эхэлнэ, үүнээс өмнө хүүхдээ хичээл, сургуульд нь хүргэж өгөх шаардлагатай.
-Бас танай аймаг үнэ төлбөргүй урлагийн сургуультай болсон юм билээ. Энэ бас сайн, сайхан санаачилга юм.
-Урлагийн төрөлжсөн сургууль 2022 онд нээлтээ хийсэн. Урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй 350 гаруй сурагч үндэсний хөгжим, төгөлдөр хуур, уран зураг, уран нугаралт, бүжиг, дуу, драм, дизайн зэрэг 13 төрлөөр хичээллэж байна. Хичээлийн байрны асуудлыг шийдвэрлэж, засвар үйлчилгээ хийх, техник хэрэгслээр хангахад орон нутаг жил бүр тодорхой төсөв зарцуулж байна. Ирэх онд тус сургуулийн өргөтгөлийн барилга бэлэн болно. Мөн манай аймаг спортын төрөлжсөн “Ирээдүй-Од” сургуультай.
ЗАСАГ ДАРГА БОЛОХОД "БИ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ЮУ ХИЙСЭН БАЙХ ВЭ" Л ГЭЖ БОДОГДДОГ ЮМ БИЛЭЭ
-Та Засаг дарга болоод ажлаа юунаас эхэлж байв?
-Ажлаа аваад, 7 хоногийн дараа л коронавирус дэгдээд, сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн. Ингэж коронавирустэй нүүр тулсан. Их сонин мэдрэмж л дээ. Дөнгөж Засаг дарга болтол, бүх л шийдвэрийг дангаараа гаргах болсон. Маш олон хүн ажиллаж байгаа ч яг үнэндээ шийдвэр гаргах түвшинд би л зогсоно. Засаг даргын ажил ер нь л тийм. Гэхдээ хүн төрөлхтний түүхэнд өмнө нь тохиож байгаагүй үйл явдалтай нүүр тулахад амаргүй л юм билээ.
Их сонин мэдрэмж л дээ. Дөнгөж Засаг дарга болтол, бүх л шийдвэрийг дангаараа гаргах болсон. Маш олон хүн ажиллаж байгаа ч яг үнэндээ шийдвэр гаргах түвшинд би л зогсоно.
Засаг дарга болоход хамгийн түрүүнд “Би дөрвөн жилийн дараа юу хийсэн байх вэ” л гэдэг бодол төрдөг юм билээ. Ингэж бодоод, Эрдэнэт ямар тодорхойлолттой хот юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуусан. Нэгдүгээрт, хүмүүс Эрдэнэтийг хамгийн цэвэрхэн хот гэж ярьдаг. Энэ нэрээ хамгаалж, үүндээ хүрч чадаж байна уу гээд бодохоор бас үгүй, хот тохижилтын үйлчилгээнд асуудлууд байсан.
Парк шинэчлэлт хийх ёстой, 1960-аад онд үйлдвэрлэсэн автомашинуудаар хогоо зөөдөг. Хогийнхоо бараг талыг нь замдаа онгорхой, цоорхойгоор нь асгаад хогийн цэг хүрдэг нөхцөлтэй байсан. Тиймээс ажлаа эндээс эхэлж Хот тохижуулах газарт парк шинэчлэлт хийх ёстой юм байна гэж бодоод, хог хаягдлын менежментээ сайжруулахыг зорьсон. Ингээд “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрөө аймгийн ИТХ-аар батлуулж аваад, ажлаа эхэлсэн дээ.
Хоёрдугаарт, Эрдэнэтийг оюунлаг хот гэдэг юм байна. Тал, талаас цуглаж ирсэн хүмүүс аж төрсөн, тэдний үр сад гэдэг утгаараа хамгийн хөдөлмөрч, оюунлаг гэж үздэг. Гэхдээ ийм л учраас оюунлаг гээд тодотгох зүйл цөөн. Уншлагын танхимд 20 гаруй жил засвар хийгээгүй. Соёлын арга хэмжээг зохиох гэхээр газар байхгүй. Тийм учраас ИТХ-ынхантайгаа ярьж байгаад “Номын-Өргөө” барьж ашиглалтад оруулах ёстой юм байна. Энд соёлын олон төрлийн арга хэмжээ болох ёстой, амралтын өдрөөр гэр бүлээрээ энэ өргөөндөө цагийг өнгөрүүлдэг, үр хүүхэдтэйгээ хамт ирээд ном уншдаг боломжтой цогц газар байх ёстой юм байна гэж зорьсон. Бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусах гэж байна.
ИРСЭН, БУЦСАН ХҮМҮҮС "ЭРДЭНЭТ ҮНЭХЭЭР НАЙРСАГ, САЙХАН ХОТ ШҮҮ" ГЭЖ ДУРСАЖ ЯВААСАЙ
Цаашлаад, Эрдэнэтийн иргэд ямар асуудалд олноороо өргөдөл, гомдол өгдөг юм бол гээд үзэхээр төрийн албан хаагчийн хүнд суртал, удаан байна гэдэг эхнийх нь. Дараагийнх нь түрээсийн байранд, орон сууцанд оруулж өгөөч гэдэг хүсэлтүүд байна. Тиймээс эхлээд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрөө батлуулж аваад төртэй харилцахад хялбар болгож, төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр манлайлж ажиллаж байгаа. Дараа нь түрээсийн байранд оруулж өгөөч гэдэг хүсэлтийн дагуу байртай, байрны нөөцтэй болох үүднээс тодорхой ажлуудыг хийж байна.
Цаашлаад “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрөө батлуулж авч байгаад Эрдэнэт хотыг хамгийн гоё ногоон байгууламжтай хот болгоно гэж зорьсон. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг мөн эхлүүлээд байгаа. Ингээд эхний байдлаар өөрийн бодсон, хамт олонтойгоо ярилцсан ажлууд маань биеллээ олоод л явж байна. Засаг дарга болоход хүн өөрийгөө өнгөрсөнд тавьдаг юм билээ. Юу хийсэн байх ёстой, юу үлдээх ёстой юм бол гэж л бодсон.
-Нийтийн тээвэртээ парк шинэчлэлт хийж байгаа гэлээ. Хотын бидний хувьд эмзэг сэдэв болчхоод байгаа болохоор чухалчилж асууя. Автобус худалдан авах ажиллагааг хэрхэн зохиов?
-Худалдан авах ажиллагаа зарлаад “Монгол Хьюндай” компани шалгарсан. Ингээд Солонгосын Хьюндай компаниас 13 автобус оруулж ирсэн. Энэ жил нэмээд 6 автобус авах ёстой, худалдан авах ажиллагаанд компаниуд орж ирэхгүй л байна. Ирэх жил 14 автобус авчих юм бол нийтийн тээврийн парк шинэчлэлт бүрэн дуусна.
-Эрдэнэтийнхэн нийтийн тээврээр элбэг үйлчлүүлэх үү? Автобус хүрэлцэх үү?
-Үйлчлүүлж байгаа хүмүүс бий. Үйлчлүүлэх хүмүүсийг улам нэмэгдүүлэх бодлоготой ажилладаг. Нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг бий болгох, өвөл дулаан, зун сэрүүн, цэвэрхэн, жолооч, кондукторын харилцаа сайтай. Ийм байвал нийтийн тээврийн үйлчилгээ хөгжинө. Одоо бол Монголын аль ч хот хувийн автомашины соёлтой байна, Эрдэнэт ч мөн адил. Үүнээс шалтгаалан Эрдэнэтэд ч гэсэн өглөө хичээл орох, орой тарах цагаар удаан биш ч богино хугацааны түгжрэл үүсдэг болсон. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хэрэгцээ бий. Манайд нийтийн тээврийн үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэдэг. Төр эргээд хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэхгүйгээр хамтын ажиллагааны хүрээнд парк шинэчлэлт хийж өгсөн.
Найрсаг хот гэдэг тодорхойлолттой болгочихвол гэж мөрөөдөж байгаа. Хүний хөгжил хотынхоо хөгжлийн суурь болгодог. Хүн нь хөгжвөл, хот нь хөгжинө.
-Сүүлийн асуулт. Засаг даргын хувьд Эрдэнэт хотдоо энийг л үлдээх сэн гэж бодож явдаг зүйл танд бий юу?
-Хүмүүсийн харилцаа, хандлагыг ажиглахаар соёлтой холбоотой ажил хиймээр санагддаг. Тиймээс ч “Соёлыг түгээе” арга хэмжээг гурван жил зохиосон. Энэ жилийн уриа “Эерэг хандлага Эрдэнэтээс”. Эрдэнэт ирсэн, ирээд буцсан хүмүүс “Эрдэнэт үнэхээр найрсаг, сайхан хүмүүстэй хот шүү” гэж дурсаж яваасай гэдэг үүднээс энэ нэрийг олж авмаар байна \инээв.сур\. Эрдэнэт хот цэвэрхэн, хүмүүс нь оюунлаг гэдэг дээр одоо дахиад шинэ тодорхойлолт хэрэгтэй шүү дээ. Тиймээс харилцаа, хандлагаа сайжруулчихвал, найрсаг хот гэдэг тодорхойлолттой болгочихвол гэж мөрөөдөж байгаа. Хүний хөгжил хотынхоо хөгжлийн суурь болгодог. Хүн нь хөгжвөл, хот нь хөгжинө.
“Номын-Өргөө”-г барьсан, удахгүй ашиглалтад орох гэж байгаад иргэнийхээ хувьд баяртай байгаа. Тэндээс соёл түгнэ, хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө, үүнийг дагаад олон сайн зүйлс ирнэ гэж бодож байна. Тэнд виртуал музей, хурал уулзалтын танхим, гадаад хэл сурах орчин бүрдүүлнэ. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан 4 тусдаа танхим байх юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.