ГАРААНЫ БИЗНЕС
Бүх зай талбайг нь хүсэл мөрөөдлөөрөө дүүргэсэн, өөрийн гэсэн бүхнээ, ирээдүйн зорилготойгоо багтаасан жижигхэн боловч эерэг бүхнээр гэрэлтсэн урланд нэгэн бүсгүй сууна.
Дугуйланд тархины саа, даун, аутизмтай хүүхдүүд бусад хүүхдүүдийн хамт уран зураг зурж, дотоод ертөнцөө нээж, авьяасаа хөгжүүлж байна
Зураач, “Сайн найз”, “Нөлөөлөл” уран зургийн дугуйлангийн багш, эрх чөлөөний төлөө тэмцэгч, туялзуур сэлмийн спортоор хичээллэгч, гитар үүрсэн хөгжимчин, сайн дурын ажилтан, тэргэнцэртэй марафоны хэд хэдэн удаагийн аварга гээд түүнийг тодорхойлох зүйл олон. Дээрээс нь Монгол орныхоо бүх аймгаар аялж, зургийг нь зурах, дуу дуулах, кино зохиол бичих тэр бүү хэл ихэр хүүхэдтэй болох гээд түүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй.
Хөгжлийн бэрхшээл гэх үгээр өөрийгөө хүлэхийг хүсдэггүй тэр өөрийнхөө төлөө төдийгүй өөртэйгөө ижил бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө “Нөлөөлөл” зургийн дугуйланг хичээллүүлдэг. Түүний дугуйланд тархины саа, даун, аутизмтай хүүхдүүд бусад хүүхдүүдийн хамт уран зураг зурж, дотоод ертөнцөө нээж, авьяасаа хөгжүүлж байна.
Үеийнх нь хүүхдүүд гудамжинд тоглож байхад хашааны завсраар харж суусан түүний хязгаарлагдмал боломж түүнд бусдын төлөө дугарах, хөдөлмөрлөх их хүслийг өгчээ. Зураач, “Нөлөөлөл” зургийн дугуйлангийн багш Ч.Тунгалагтуяатай ярилцсанаа хүргэж байна.
-Таны зургийн дугуйлан их онцлог. Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа суралцах боломжийг бий болгодог. Чухам яагаад, хэзээнээс эхлэн дугуйлан хичээллүүлэхээр шийдсэн талаар ярилцлагаа эхэлье.
-Би бэрхшээлтэй байдлаасаа болоод нэлээн хожуу сурсан. Өөрөөр хэлбэл, 2017 онд СУИС-ийг Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг төгссөн. Манай анги дөрвөн давхарт учраас багш нар эчнээгээр гэрийн даалгавар аваад суралцахыг санал болгосон. Хэдийгээр надад туслаад, хөнгөлөөд байгаа боловч надад таатай санагдаагүй. Би ямар эрхлэх гэж сургуульд сурж байгаа биш, хүнтэй адилхан мэргэжилтэй болох гэж сурч байгаа гэж бодсоны үүднээс чадахаараа хичээж төгссөн.
Ямар нэг зүйл хийхгүй бол өнөөдрийнх шигээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй юм шиг амьдраад л, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь цоожтой хаалганы цаана хөгжихгүйгээр хорвоог орхисоор байх болно
Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжил, боловсролтой болно гэдэг ямар амаргүй даваа байдгийг, тэднийг ивийлээд, өрөвдөөд байгаа нь эргээд ам руугаа бэлэн хоол хийлгэх сэтгэлгээг суулгаж байгааг ойлгосон.
Тиймээс зураач мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд юу хийж чадах вэ гэж бодсон. Их сургуульд сурахаасаа өмнө хоёр жилийн хугацаанд “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-нд ажиллаж байсан учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хичнээн их байдгийг мэднэ. Хэдий би тэр бүгдэд хүрч ажиллаж чадахгүй ч гэсэн ядаж 4-5 хүүхдэд ч нөлөөлөх ёстой гэж бодсон.
Миний хувьд туялзуур сэлмийн спортоор хичээллэдэг, гэхдээ надтай надгүй хөгжөөд л ирсэн. Уран зураг зурдаг ч намайг зурсан зураагүй надаар дутахгүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдийн салбарт миний дуу хоолой дутна гэж боддог. Бид дугарахгүй, ямар нэг зүйл хийхгүй бол өнөөдрийнх шигээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй юм шиг амьдраад л, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь цоожтой хаалганы цаана хөгжихгүйгээр хорвоог орхисоор байх болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ярьдаг ч хүүхдүүдийн тухай ярьдаггүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр ээж аав нар нь л дуугардаг ч хүчин мөхөстөж байгаа учраас би ч болтугай дугарах ёстой гэж боддог. Энэ бол миний зүрхэнд байгаа дуудлага байсан.
Оюутан байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвөөр очиж, сайн дурын ажил хийж явсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийг хамтад нь хөгжүүлдэг “Сайн найз” төвийн дугуйланд багшилж эхэлсэн. "Сайн найз” дугуйлан маань Шархаданд байрладаг. Зөвхөн тэнд дугуйлан байх нь хангалтгүй учраас өөрийн амьдардаг Чингэлтэй дүүрэгт амьдардаг хүүхдүүдийг хамруулахыг зорьсон. Надад урлан байсан учраас сургалт явуулж болох юм байна гэж бодоод эхлүүлсэн дээ. Манай урлан чинь жижигхэн ч гэсэн байрлалаа зөв тооцоолох юм бол 10 хүүхэд багтдаг юм. Дулааны улиралд бид нар чинь гадаа хүртэл суучихна.
Бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд зураг сэтгэлзүйн засал болдог. Мөн бусад зүйлд эв дүйтэй болох зэрэг маш их өгөөжтэй
-Дугуйлан хичээллүүлж эхэлснээс хойш хичнээн хүүхэд хамрагдаад байна вэ?
-Гурван жилийн хугацаанд хоёр дугуйланд тогтмол 20 гаруй хүүхэд хичээллэж байна. Миний гол зорилго бол ойр хавьд байгаа бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрэх. Тиймээс ч үнэ төлбөргүй хичээллүүлдэг. Бэрхшээлгүй хүүхдүүд хамт явдаг учраас тэдэнд төлбөртэй гэхээр бас л ялгаварлан гадуурхалт болно шүү дээ. Дугуйланд явлаа гээд зураач болох албагүй. Чөлөөт цагийг нь зугаатай өнгөрүүлэх гээд байгаа ч юм биш. Хамгийн гол нь хүүхдүүд зурж сурч байна, үүнийхээ дараа бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүүхдүүд хамт хөгжиж байна. Өнгөрөөж байгаа цаг хугацаа нь зөв төлөвшил олж авахад туслах юм. Дээр нь бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд зураг сэтгэлзүйн засал болдог. Мөн бусад зүйлд эв дүйтэй болох зэрэг маш их өгөөжтэй учраас хаяж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгож байна.
-Зургийн дугуйлан үнэ төлбөргүй. Гэтэл будаг шунхнаас эхлээд өдөр тутмын зардал гарч таарна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-“Сайн найз” төв дээр бол дугуйлан тогтмол явдаг учраас тэндээсээ хэрэгслүүдээр хангадаг. Төв дээр байгаа, дэмжих гэж ирсэн хүмүүс зургийн хэрэгсэл өгдөг. Харин Чингэлтэйд байрладаг “Нөлөөлөл” урланг зургийн дугуйлан болгохдоо хичээл заахад хэрэгтэй зүйлсээ төсөл бичиж авсан. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд харандаа, цаас зэрэг маань дууссан учраас хүүхдүүдийг өөрсдөө авчраарай гэдэг болсон. Өвлийн улиралд халаагуур залгахаар цахилгааны мөнгөө арай л гэж төлж байгаа учраас илүү зардал гаргах боломжгүй л байгаад байна. Боломж байвал байнга хамтран ажиллах байгууллагатай уялдаж ажилламаар байгаа юм. Хүүхдүүдээ зөөх ч юмуу дэмжлэг үзүүлэх боломжтой аав ээж нар, компанитай хамтарвал сайхан л байна. Гэвч үнэндээ санаа байвч, сачий хүрэхгүй л байна.
-Өнгөрсөн хугацааны ажлын үр дүн болгож “Үр жимс” үзэсгэлэнгээ гаргасан гэж дуулсан.
-Бүтэн гурван жилийн үр дүнгээ нэгтгээд тавдугаар сарын 29-нд “Үр жимс” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийнхөнтэй уулзаагүй байсан бол бид үзэсгэлэнгээ гаргаж чадахгүй байсан.
Учир нь тус төвөөс хэрэгжүүлдэг дөрвөн сарын хугацаатай инкубатор хөтөлбөрт миний бичсэн төсөл шалгарсан. Ингээд төслийн хүрээнд мониторинг хийж манай сургалтын төв дээр зочилсон. Өнгөрсөн хугацаанд сургалтын үеэр хүүхдүүдийн зурсан зургийг сонирхоод, миний үзэсгэлэн гаргах хүсэлтэй явдгийг маань ч нааштай хүлээн авч, бүхий л талаар дэмжсэн. Үзэсгэлэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай дугуйланд суралцсан, одоо суралцаж байгаа гээд нийт хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 45 хүүхдийн нийт 120 гар зураг, миний 12, зураач Т.Хулангийн 8 бүтээл олны хүртээл болсон. Нээлтийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолт, туялзуур сэлмийн клубынхантай сэлмийн бүжиг хийх, хүүхдүүдтэйгээ хамт дуу дуулан маш халуун дулаан уур амьсгалтай өнгөрсөн. Дэмжин ажилласан байгууллага бүрийн тусламжаар хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд, надад дараа дараагийн зүйлээ хийх урам өгсөн.
Үзэсгэлэн маань надад ч хүүхдүүдэд маань ч, дэмжиж байдаг хүн бүрд, эцэг эхчүүдэд маш их урам өгсөн
Үзэсгэлэн маань надад ч хүүхдүүдэд маань ч, дэмжиж байдаг хүн бүрд, эцэг эхчүүдэд маш их урам өгсөн. Үзэсгэлэнгийн үеэр маш олон ээж аав нар үр дүнг нь харж, зөв ойлголт авсан байх. Үзэсгэлэнд зургаа дэлгэсэн хүүхдүүд маань өдөрт хэд хэд орж ирнэ. Нэг орж ирэхдээ аав ээжтэйгээ, өдөр нь ахтайгаа, дараа нь найзуудтайгаа гэх мэтчилэн. Гарахдаа “Сэтгэл ханамж 100 хувь” гээд гараа өргөөд гарч байгааг нь харахад хүүхдүүдэд хичнээн их урам өгч байгааг ойлгосон.
Энэ зүйлээр дамжуулаад би дугуйлангийнхаа чигийг, зорилгыг ойлгосон. Зураад л байдаг хэзээ үзэсгэлэн гаргах нь мэдэгдэхгүй л яваад байсан юм билээ. Ерөнхий баримжаатай ажиллаж байсан бол өөрөө, хүүхдүүдээ зураг зурахдаа дараагийн үзэсгэлэндээ зориулаад зуруулах ёстой юм байна. Хэцүү үе их байдаг ч хаяж болохгүй гэдгийг нь мэдэрсэн учраас хичээгээд л байна даа.

-Ямар төсөл бичиж хөтөлбөрт хамрагдсан юм бэ?
-Залаа гэж найз маань “Чам шиг юм юм хийгээд л яваад байдаг хүнд маш аятайхан төв байдаг юм. Судлаад үзээрэй” гэж хэлсэн. Ингээд судлаад үзсэн өөрийн гэсэн санаатай, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсч байгаа хүнд маш хэрэгтэй төв байдаг гэдгийг мэдэж авсан. Ингээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүхдүүдтэй ажиллахдаа хүүхэлдэйн кино хийх санаагаа олсон. Энэ санаагаа бүдүүвч болгоод зурчихсан байсан учраас түүнийгээ илүү дэлгэрүүлж болох юм байна гэж бодсон. Ингээд аравдугаар сараас эхлэн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн сургалтуудад хамрагдаж, өнгөрсөн нэгдүгээр сарын 4-ний өдөр төслөө өгч, шалгаран дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдаж төгссөн.
Шударга хэлэхэд үүний аль аль нь ашиггүй халаалтынхаа мөнгийг яаж төлөх вэ гэдэг асуулттай нүүр тулдаг байлаа
Төсөлд хамрагдсан хүмүүстээ тус төвөөс тоног төхөөрөмжийн дэмжлэг мөн үзүүлдэг. Гэхдээ тоног төхөөрөмж гэхээс илүү оюуны зүг чиг, арга зүйг илүү чухалчилдаг. Анх төсөлдөө уран зургийн хэрэгсэл гэх мэт жижиг сажиг зүйлсийг бичсэн байсан ч ийм зүйлсийг дэмжихгүй. Төсөл дууссан ч мөлжөөд хоолоо олоод идэх тоног төхөөрөмж байх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд таблет болон нөүтбүүк авсан. Түүндээ суралцаж байна.
-Таны өмнө хийж ирсэн ажлыг харахаар бизнес гэхээсээ илүүтэй сайн дурын ажил шиг байна.
-Яг тийм. Би долоо хоногийн 3 өдөр нь сайн дурын ажил, үлдсэн 4 хоног нь уран бүтээл хийхэд зарцуулдаг байсан. Энэ дөрвөн өдрийнх нь хоёрт нь туялзуур сэлмийн бэлтгэлд явна. Шударга хэлэхэд үүний аль аль нь ашиггүй халаалтынхаа мөнгийг яаж төлөх вэ гэдэг асуулттай нүүр тулдаг байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй учраас халамжийн мөнгө авна, түүгээрээ урлангийнхаа халаалтын мөнгийг төлнө. Ашиггүй ч гэсэн сайн зүйл хийж байгаа учраас аз жаргалтай явдаг байсан. Харин инкубатор хөтөлбөрт хамрагдсанаас хойш хүнд туслахын тулд өөрөө эхлээд боломжтой байх ёстой гэдгийг ойлгосон. Дөрвөн сарын хугацаанд миний төсөлд мониторинг хийж, менторууд зөвлөгөө өгдөг л дөө. Сайн дурын ажил болон бизнесийг хослуулахгүй бол нөөц ч урам ч дуусна, цэгцтэйгээр бизнес хийж, түүнийхээ хажуугаар сайн дурын ажил хийснээр илүү урам зоригтой ажиллах боломжтой гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн.
Өөрөөр хэлбэл, талаар нэг хонио бэлчээчихээд учраа олохгүй сууж байсан хүнийг оройд нь хашиж, өглөөд нь бэлчээрлүүлэх, хэзээ хаана бэлчээрт гаргах вэ гэдэг арга ухаан, цэгцэнд оруулж өгсөн. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвтэй “учраагүй”, тааралдаагүй бол номын төсөл гэсэн зорилгыг өөртөө тавьж өөдөө өгсөхгүй байсан. Хоёрдугаарт “Үр жимс” үзэсгэлэнгээ гаргаж чадахгүй байсан. Миний хувьд хамтарсан үзэсгэлэнд орж байсан ч дугуйлангаараа хийж байгаа анхны бие даасан үзэсгэлэн байсан учраас маш том сургамж, маш том алхам байлаа. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвтэй холбогдсоны хамгийн том үр дүн.
Цэгцтэйгээр бизнес хийж, түүнийхээ хажуугаар сайн дурын ажил хийснээр илүү урам зоригтой ажиллах боломжтой гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн
Эхлүүлсэн номын төсөл маань бойжиж байгаа учраас, номын төсөл хөл дээрээ зогссон ч гэсэн төвөөсөө салахгүй, хамтарч ажилласаар байх болно. Ямар ч салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд түшигтэй, хүндээ хүрч ажилладаг. Ээжийн сэтгэлээр бөөцийлдөг маш гоё байгууллага. Үзэсгэлэн, төсөл, миний хувийн уран бүтээлийг хүртэл дэмжин ажилладаг байгууллагууддаа маш их талархаж явдаг. Төслийг дэмжсэн, номоо хийвэл хийг, хийхгүй бол тэр биз гэж хаяагүй. Цаашдаа яах юм, хийж байгаа ажил нь яах юм гээд бүх зүйлийг маань цогцоор нь дэмжиж чаддаг хамт олон. Тиймээс маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
-Хөгжим тоглох, зураг, шүлэг бичих гээд маш олон төрлөөр өөрийгөө сорьдог юм байна. Яагаад чухам зураач мэргэжлээр суралцах болсон юм бэ?
-Багаасаа зураг зурдаг байсан ч зураач болно гэж тооцоолоогүй. Хөгжимчин болох гээд шөнөжин ажиллаад өглөө гитараа үүрээд СУИС-д шалгалт өгөхөөр очтол “Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн хөгжмийн урлагт тэнцдэггүй юм” гэдэг юм байна. Би яаж “Аан за тийм үү” гээд явах вэ дээ. Шар хөдөлнө биз дээ. Нэгдүгээр давхарт зургийн ангид бүртгэж байхаар нь бүртгүүлээд ороод ангиа солино гэж бодсон.
Маргааш нь шөнө ажиллачихаад л өглөө цаас, харандаа ч үгүй ирсэн. Хажуу талынхаа хүүхдээс цаас, усан будаг гуйж аваад л анх удаа өнгөөр зурж байгаа юм. Дээр нь гэртээ зурсан зургуудаасаа авчраарай гэсэн тул тэд нарыгаа өгсөн нь өндөр оноо авч дизайнерийн ангид орсон. Би өөртөө хувцас хунар оёод өмсчихдөг байсан учраас хүн бүр л яг чиний хувь тавилан гээд байхаар нь зөрөөд уран зургийн ангиар сольсон. Зургийн ангиа хөгжмийн анги болгох гэсэн болоогүй.
Гитараа үүрээд СУИС-д шалгалт өгөхөөр очтол “Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн хөгжмийн урлагт тэнцдэггүй юм” гэдэг юм байна. Би яаж “Аан за тийм үү” гээд явах вэ дээ. Шар хөдөлнө биз дээ
Хөгжмийн анги гуравдугаар давхарт, миний сэтгэл тэнд. Хичээл дөрөвдүгээр давхарт тэндээ зураг зурж чадахгүй холион бантанг нь хутгаад л эхний семeстр будилаан дунд л өнгөрсөн. Ингэж явсаар арванхоёрдугаар сард шалгалт өгөхдөө нэг зургийг тун дажгүй зурсан. Тэр үед шийдвэрээ гаргаж, ангиа сольж чадахгүй юм чинь зургаар явъя, уран зургаар уянгалж, дуулж болдог юм байна гээд энэ ангидаа үлдэх шийдвэр гаргаснаас хойш надад хамаагүй ахиц гарсан. Одоо бодоод байх нь ээ зөв зам руугаа хальтирсан байна лээ.
-Таны хичээл зүтгэл, хийж буй зүйлс олон хүнд урам өгдөг байх гэж бодлоо. Дургүйцэхгүй бол хэзээнээс, яагаад тэргэнцэр ашиглах болсон талаараа ярихгүй юу?
-Ах эгч, дүү нараасаа хамгийн түрүүнд хөлд орсон нь би. Багадаа хаа сайгүй л гүйж явдаг, дахиж гүйхгүй гэдгээ мэдсэн юм шиг хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ярьдаг юм. Ой найман сартайдаа өвдөөд, өвчнөөсөө болоод хоёр ч удаа клиник үхлээр үхэж, гэрийнхнийгээ сандаргаж байсан гэсэн. Ёстой л амьдаръя гээд л амьдарч яваа хүн. Хөгжлийн бэрхшээлтэй ч эрүүл хүн шиг амьдрах нь хамгийн чухал гэж боддог. Хүмүүс “хөгжлийн бэрхшээлтэй болчихсон эдгэх үү, эдгэрвэл гэж боддог уу” гэх мэтчилэн асуулт их асуудаг. Би одоо тэгж ёстой боддоггүй. Зураг зурахад олон өнгө хэрэгтэй. Өнгө бүр хоорондоо уусч, нэгдэж байж зураг болдог шиг амьдрал дээр олон төрлийн хүн байж баян болдог. Түүн шиг хорвоо дээр нэг л Батаа, нэг л Нараа хэрэгтэй юм шиг, би яг л түүнтэй адил нэг өнгө. Би хэн нэгнийг урамшуулах гэж ирсэн юм болов уу. Би ямар нэг зүйл хэлээгүй ч миний хажуугаар өнгөрөхдөө эрүүл байгаадаа талархаж, урам нь сэргэж, хэн нэгэнд ухаан хайрлах гэж ирсэн хорвоогийн нэг өнгө гэж боддог.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол, эрүүл мэнд гээд маш олон салбарт тэгш хамруулах нь зүйтэй талаар ярьж байна. Таны дугуйлан ч энэ тал дээр эерэг нөлөөтэй санагдаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлаж байсан нь өгөөжөө өгөөгүй. Ялгаварлаж, тусгаарлаж байх үеийн хүүхэд нь би. Үүний муу нөлөөгөөр, амьдралд хүрэхгүй байгаагийн уршгаар би хожим их сургуульд сурсан. Сургуульд сураагүй гэдэг нь бахархаад байх зүйл биш байсан учраас өмнө нь боловсролын талаар ярих дургүй байсан. Харин даваануудыг даваад дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа энэ талаар ярьж чаддаг болсон.
Гудамжаар дүүрэн хүүхэд тоглож байхад хашааны завсраар хүүхдүүдийг хараад сууж байсан учраас зураг оролдож, шүлэг бичиж, юм оёх гэх мэтчилэн өөрийгөө ухсаар байгаад бага зэрэг авъяасаа хөгжүүлэх гэж оролдсон
Би багшаар А үсэг ч заалгаж байгаагүй. Бэлтгэл ангид сурах нь сурсан. Гэхдээ чи гэртээ байж бай, эгчээрээ дэвтрээ зөөлгөчих гэсэн учраас юу ч сураагүй. Сүүлд нь эгч дэвтрийг маань зөөж өгөхөө болиод, толгойг минь илж, хайр нь ихэдсэн багшийн “буянаар” хаягдсан хүн. Сурч боловсрох насан дээрээ, гудамжаар дүүрэн хүүхэд тоглож байхад хашааны завсраар хүүхдүүдийг хараад сууж байсан учраас зураг оролдож, шүлэг бичиж, юм оёх гэх мэтчилэн өөрийгөө ухсаар байгаад бага зэрэг авъяасаа хөгжүүлэх гэж оролдсон. Энэ маягаар өдөр хоногийг өнгөрөөсөөр, ингэж болохгүй юм байна гэж бодоод бие дааж уншиж бичиж сурсан. Хожим таяг тулаад явж сурсныхаа дараа хайж явсаар оройн ангид сурч төгссөн. Бие дааж сураад шууд есдүгээр ангид орсон. Миний идэвх зүтгэл сайн байсан гэж хэлнэ, өөрийгөө магтаж байгаа юм биш, гол нь боловсрол гэдэг хүнд ямар их үнэтэй зүйл вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон учраас гурван жилийн хугацаанд бүрэн дунд боловсролыг нөхөж сурсан. Төгс сайн сурсан гэж хэлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд энэ давааг маш сайн давсан гэж боддог. Есдүгээр ангид оронгуутаа дүүргийн хэмжээнд болсон тэмцээн уралдаанд оролцож шилдэг сурагч болж байсан нь миний чадах болов уу гэсэн эргэлзээг тайлсан.
Оюутан болсныхоо дараа эхний жилүүдэд урсгалаараа явж байгаад дараа нь зориг ороод хэд хэдэн газар материал өгч, тэтгэлэг авч, шилдэг, манлайлагч оюутан болж байсан. Гуравдугаар курсдээ Францад болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олимпиадад тусгай байрын шагнал хүртэж байсан зэргээр идэвхтэй амьдарсан.
Одоо унаж байгаа машинаа ч тэтгэлгийн мөнгөнөөсөө нэмэрлэж авсан. Энэ бүхэн надад байхгүй, өгөгдөөгүй байх хугацаа буюу хашааны завсраар хүүхдүүдийг харж суухдаа өөрт байгаагүй зүйлээ ямар үнэ цэнтэй вэ гэдгийг ухаарсны үр дүн байх. Надад ганц л боломж олдвол би ингэж хичээж сурна даа гэж бодсон, хүсэхийн, хичээхийн, үр дүнгийн цаг хугацааг үзсэн учраас эргээд хүүхдүүдэд нөлөөлөх ёстой юм байна гэж ойлгосон. Хэрэв гэрийнхэн маань намайг сургууль руу зөөчихдөг байсан бол хүний төлөө гэсэн сэтгэл өвөрлөхгүй байсан байх.
Гэр бүл маань намайг чадах чинээгээрээ дэмжсэн. Гэхдээ ээж маань өрх толгойлсон эмэгтэй учраас намайг нэг өдөр тойглоод зөөхөд ажил төрөл нь хаягдах тул би яалт ч үгүй өөрийгөө л болгоод үлддэг байсан. Өөрийнхөө төлөө яваад ирэхээр хамаагүй илүү бие даасан. Тэгэхээр нэг ёсондоо тэр нь илүү шударга юм шиг санагддаг.
Одоо унаж байгаа машинаа ч тэтгэлгийн мөнгөнөөсөө нэмэрлэж авсан
-Туялзуур сэлмээр хичээллэж, тэргэнцэртэй марафонд удаа дараа оролцож байсан гэсэн.
-Анх намайг туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд ганцхан хүн л байсан. Би хоёр дахь нь болж байсан. Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг учир тэргэнцэртэй хүмүүсээ уриалаад л одоо 20-уулаа болсон. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг. Анхны тэмцээнд алт, хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан. Одоо эрэмбээрээ эмэгтэйчүүдийн хоёрдугаарт бичигдэж байна. Манайхан дунд нэг л хүн ивээн тэтгэгчтэй. Бид ивээн тэтгэгч байгууллага хайж байна. Хэрэв ивээн тэтгэгчтэй болчихвол олон улсын тэмцээнд орох боломжтой. Харин тэргэнцэртэй марафоны 2011, 2012, 2013 оны эмэгтэй төрлийн аварга. Өнгөрсөн хавар Улаанбаатар марафонд мөн түрүүлсэн.

-Цаашдын зорилгынхоо талаар уншигчидтай маань хуваалцахгүй юу?
-Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн хөтөлбөрт “Жөмбөөлэй” цуврал зурагт номын (комикс) төслөөр шалгарсан төслөөр шалгарсан. Энэ зун дугуйлангаа амраагаад энэ ажилдаа анхаарч байна. Зохиол шинэчлэх, дүрийн тал дээр ажиллаж байна. Ажил маань дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй ярихад арай л эрт байна.
-Ярилцсанд баярлалаа.
Та "Нөлөөлөл" зургийн дугуйлангийн багш Ч.Тунгалагтуяатай ЭНД дарж фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.