Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа УИХ-ын гишүүдийн нэрсийг өнөөдөр /2022.12.13/ зарлав.
УИХ дахь АН-ын бүлгээс
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс
- УИХ-ын гишүүн А.Анандбазар
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарын нэрсийг зарлав.
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан дээр нэр дурдагдсан зарим хүмүүсээс мэдүүлэг авч, хилийн хориг тавьсан гэдгийг АТГ-аас мэдээллээ.
"УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгайд холбогдсон, оролцсон байвал хамгаалахгүй шүү. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой шүү гэдэг байр суурийг Ерөнхий сайд бүлгийн хуралдааны үеэр илэрхийлсэн" гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2022.12.12/ мэдэгдсэн билээ.