"Монголд цалин бага байна", "Гадаад л гарч ажиллая" гэх үгсийг хэн нэгэн танилаасаа хэзээ нэг цагт та сонсож л байсан болов уу? Сүүлийн жилүүдэд эзэмшсэн мэргэжлээсээ өөр байсан ч хамаагүй гадаадад ажиллахаар эх орноосоо явах хүмүүсийн тоо олширсоор буйг статистик харуулж байгаа.
Харин тэднийг Монголдоо үлдэж, ажлын байрны нөхцөлөө сайжруулан, карьераа хөгжүүлэх боломжийг олгох зорилготой байгууллагуудын нэг нь Монголиа Талент Нэтворк ХХК юм. Тэд 2011 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Монголдоо анхдагч байгууллага юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Жавхланттай хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилтын талаар ярилцлаа.
-Танай компани 12 жилийн туршлагатай. Тэгэхээр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр юу болж өрнөж, ажил олгогч, ажилтнуудын хүсэл, сонирхол хэрхэн өөрчлөгдөж буйг та сайн мэдэх байх?
-ҮСХ-ны тайланг харах юм бол, 2022 оны 3-р улирлын байдлаар дотоодын хөдөлмөрийн зах зээлд 45 мянган ажлын байр байна. Нөгөө талд шинээр ажилд орж байгаа хүмүүсийн тоо 21 мянга. Эндээс харахад нэг талд маш их эрэлт байхад нөгөө талд ажилд орж байгаа хүний тоо тэр эрэлтийг дүүргэж чадахгүй байна.
Яагаад вэ гээд өөр нэг статистик сонирхоод үзвэл гадаад улсад гэрээтээр ажиллахаар гарсан хүмүүсийн тоо 34 мянга. Тэгэхээр Монгол Улс ажиллах хүчээ гадагш алдаад байна гэсэн үг. Хоёр жилийн турш цар тахалтай, хөл хориотой, хил хаалттай байлаа. Энэ хугацаанд Монголчуудын гадагш гарч ажиллах урсгал 3 дахин багассан бол хил гааль нээгдэж, эдийн засаг сэргэж буй энэ үед гадагш гарах урсгал буцаад нэмэгдэх хандлагатай байна.
Олон улсын “Human Flight” – “Brain Drain” индекс нь тухайн улсын ур чадвартай хүний нөөцийн гадагш гарч ажиллаж, амьдарч байгаа урсгалыг хэмждэг индекс юм. Нэгээс 10 оноогоор индексийг гаргадаг. Тэгэхээр оноо өсөх тусам ур чадвартай ажилтнуудаа тэр хэмжээгээр алдаад байна гэсэн үг. Энэ индексээр 2020 онд манай улс 4 хувьтай байсан бол 2021 онд 4.2, 2022 онд 4.3 гээд өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь мэргэшсэн, ур чадвартай, нарийн мэргэжлийн хүмүүсийн гадагш гарч ажиллах урсгал нэмэгдэж байгааг харуулж байна.
-Монголд ажлын байр байна. Гэтэл гадаад улсыг зорих урсгал нэмэгдсээр байгаа нь ямар шалтгаантай гэж та харж байна вэ?
-Нэг үеэ бодоход компаниудын соёл, олгож буй цалин, орчин нөхцөл гээд олон зүйл сайжирсан хэдий ч үүнтэй зэрэгцээд инфляцын өсөлт өндөр байгаагаас шалтгаалан хүмүүсийн худалдан авах чадварт төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Тиймээс ур чадвар бүхий ажилтнууд гадагшаа гарч ажиллахыг эрмэлзэх болж. Статистик үзүүлэлтийг харах юм бол нээлттэй маш их ажлын байр байгаа боловч тохирох ажилтныг олох нь Байгууллагуудад тулгарч буй том сорилт болж байна.
Бид бүхний үндсэн зорилго бол ажил олгогч болон ажил хайгчдын хооронд үүсэж буй уг зааг ялгааг багасгаж, хооронд нь холбох юм. Тодруулбал бид нэг талдаа ажил олгогч байгууллагыг төлөөлөн тухайн байгууллагын онцлог, соёл, давуу талуудыг сурталчлан таниулж тухайн байгууллагад тохирсон ур чадвартай ажилтнуудыг холбож, хүссэн ажилд нь зуучилж өгдөг. Зөв хүнийг зөв ажлын байран дээр холбож өгснөөр тухайн хүнийг тогтвортой, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бий болгох замаар гарах урсгалыг бага ч гэсэн багасгаж байгаа болов уу.
Үүнээс гадна бид гадаадад олон жил сурч, ажиллаж, амьдарсан хүмүүс эх орондоо ирж ажиллах боломжийг дэмжиж тохирох ажлын байрыг санал болгодог. Жишээ нь Ирээд аль чиглэлийн ажлын байр түгээмэл байна вэ. Би ийм чиглэлээр суралцаад төгсөж байна, би ийм ур чадвартай. Очоод ажиллахад надад ямар ажлын байр байгаа вэ гэдэг үүднээс бидэнд ханддаг. Гадаадаас эх орондоо ирмээр байдаг. Гэтэл сошиалаас мэдээлэл аваад монголд амьдрах үнэхээр хэцүү юм байна гэж ойлгодог. Улмаар очоод юу хийх вэ, ажил олдох ч юм уу гэж бодоход хүрдэг. Ингээд ирж ажиллахад айдастай хүмүүс байна. Тэдэнд Монгол Улсад ажил олгож байгаа компаниуд ямар түвшинд байна вэ гэдэг мэдээллийг хүргэдэг. Жишээ нь эх орондоо ирээд IT чиглэлээр ажилламаар байвал дотоодод энэ хэрэгцээ маш их байна.
-Танайх ур чадвартай ажилтныг хаанаас, хэрхэн олж компаниудад зуучилж байна вэ?
-Бидэнд 12 жилийн туршлага, цугларсан дата, үнэнч харилцагчид бий. Үүн дээр үндэслэн манай байгууллага гурван чиглэлээр ажилладаг.
Нэгдүгээрт, worki.mn вэб болон аппликейшн. Сүүлийн жилүүдэд уламжлалт бизнесүүд технологид суурилсан болж өөрчлөгдөж байна. Хүний нөөцийн хувьд ч адилхан. Технологид суурилсан ажил зуучлалын платформууд бий болсон. Нэг талд ажилтан хайж байгаа ААН, нөгөө талд ажил хайж байгаа иргэд бий. Тэгвэл энэ хоёр талын мэдээлэлд үндэслээд хиймэл оюун ухаан ашигласан технологийн шийдэл бол Worki. Энэ нь хүний оролцоогүйгээр компанийн байршуулсан мэдээлэлд үндэслээд хайж байгаа ур чадварт нийцсэн ажилтныг санал болгодог платформ юм. Одоогоор Worki-д 800 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгүүлсэн ба өдөрт орох ажлын зар тогтмол нэмэгдэж байна.
Хоёрдугаарт, Рекрутмент болон хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь харилцагч байгууллагаас ирүүлсэн шаардлагын дагуу тохирох удирдлага болон мэргэжилтнийг олж өгдөг тусгай үйлчилгээ юм. Харилцагч нартаа тохирох хүнийг олж өгөхөөс гадна тэднийг тогтоон барих бодлого, хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлд сургалт зөвлөгөө өгдөг.
Технологи хөгжсөн энэ үед бид IT-ийн ур чадвартай мэргэжилтнүүд зөвхөн Монголд ажиллахгүй гаднын ажлыг эх орноосоо, гэрээсээ хийх боломжийг бүрдүүлэхээр энэ жилээс ажиллаж эхэлж байгаа. Энэ чиглэлд манайх ижил, төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтарч ажиллахаар гэрээ хийгээд явж байна.
Гуравдугаарт, гэрээт ажилтнаар хангах үйлчилгээ. Жишээ нь Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гадаадын компаниуд сонгогддог. Тэд манай улсын хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн орчныг төдийлөн мэддэггүй. Харин бид Монгол улсын татвар, нийгмийн даатгал, хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг тэдэнд зөвлөж, мэдээллээр хангадаг, харилцагчийнхаа өмнөөс хөдөлмөрийн харилцааг нь бүрэн хариуцдаг. Гаднын компаниуд заавал өөрөө аж ахуйн нэгжийн бүтэц зохион байгуулалттай болж ажилтан аваад илүү зардал гаргалгүй манайд үйлчилгээгээ даатгаад явдаг гэсэн үг. Ингэснээр тухайн байгууллага зөвхөн үндсэн үйл ажиллагаан дээрээ төвлөрч ажиллах боломжийг олгож байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Веб хуудас: https://www.mongoliatalentnetwork.com/
Утас: 7711 8250