Монголын Үндэсний музейд "Төрийн хяналт-Аудит 100 жил" үзэсгэлэнг дэлгэжээ.
Монгол Улсын орчин цагийн түүхэд олон чухал үйл явдал тохиосны нэг нь Ардын засгийн газраас хувьсгалын ололтыг бататгаж, өрх гэрээ төвхнүүлэх, ард олныхоо эрх ашгийн төлөө улс, нийтийн өмчийг ариглан хамгаалах, хянах чиг үүрэг бүхий өнөөгийн Төрийн хяналтын байгууллагын анхны суурийг тавьсан гадаадын боловсронгуй улс лугаа хөгжүүлэх хэтийн бөгөө зоримог шийдлийг эрэлхийлж байсан мөч билээ.
Ардын Засгийн дэргэд Хянан байцаах хэлтсийг үүсгэн байгуулснаас хойш зуун дамнасан замналыг орчин цагийн хөндлөнгийн хараат бус Төрийн аудитын байгууллагын нэн шинэ түүхийн хамт нэгэн цаг дор өртөөчлөн, түүхэн хөгжлийн үйл явцыг бодит баримтад тулгуурлан анх удаа олон нийтэд сурталчлан таниулахаар энэхүү үзэсгэлэнг дэлгэсэн байна.
Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны наймдугаар сарын 29-ний хооронд зохион байгуулах бөгөөд Монгол Улсын Үндэсний музейн болон Үндэсний төв архивын сан хөмрөгт түшиглэн Төрийн хяналтын тогтолцооны түүхийн хэлхээс болсон онцлог үйл явдлыг он цагийн дарааллаар хураангуйлж, БНМАУ-ын Анхдугаар болон дараа дараагийн Үндсэн хуулиар төрийн хяналтын чиг үүргийг хуульчлан баталгаажуулснаас улбаатай тухайн үед Ардын Засгийн газраас гарч байсан шийдвэрийн эх хуулбар, үе үеийн хяналтын байгууллагын тамга тэмдгийн дардас, хянан шалгах ажилтнуудын хэрэглэж байсан эд зүйлс , хүртээсэн гавьяа шагнал, улс нийтийн өмчийг хамгаалах уриа дуудлага болгосон зурагт хуудас, хяналт шалгалтын ажлын төрөл, тоо баримтыг илтгэх түүхэн баримтаас 150 гаруйг дээжлэн толилуулж байна.