Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хүнд цаг үеийг хамтдаа туулж байна. Өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ЭМЯ болон УОК цаг үеийн мэдээлэл, бодлогоо зөв талаас нь таниулах хэрэгтэй юм. Цар тахлыг хөдөлгөөний хязгаарлалт болон вакцинжуулалтаар ялна. Тиймээс вакцинжуулалтыг татан авахыг эрчимжүүлэхэд холбогдох байгууллага анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цар тахлын үед хүнсний хангалт нэн чухал. Иймээс газар тариалангийн салбарын ажилчдын вакцинжуулалтыг эрчимжүүлмээр байна. Түүнчлэн ор дэлгэлтийг онцгойлон анхааран ажиллах хэрэгтэй. Эрүүл мэнд болон онцгой байдлын ажилчдын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Шадар сайд С.Амарсайхан: Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Шуурхай шийдвэр гаргах мөн гаргасан шийдвэр өөрчлөгдөх амаргүй цаг үед ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмчилгээний заавар зөвлөмжид өөрчлөлт орж байгаа. Иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах тал дээр шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Өмнө нь бид 1040 ор дэлгэсэн байсан бол сүүлийн нэг сарын хугацаанд төр болон хувийн хэвшлийн 40 эмнэлэгт 3900 гаруй орыг нэмж дэлгэсэн. Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн тоо мөн нэмэгдсэн. Хөдөө орон нутагт мөн нөхцөл байдал хэцүү байна. Бид цахимаар холбогдож зөвлөн туслах үйлчилгээг үзүүлээд явж байна. Нөхцөл байдал хүндэрсэн аймгууд руу тандалт эмнэлзүйн багийг илгээж байгаа. Сумын эмнэлгүүдэд эрсдэлтэй байдал үүсэхээр байгаа тул хяналт тавьж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Сумуудад бэлэн байдал ямар байгаа вэ. Дотуур байранд амьдарч байсан хүүхдүүд гэрлүүгээ буцаад явахдаа халдвар тараах эрсдэл үүсэж байна. Тэгэхээр сумын нөхцөл байдал маш эрсдэлтэй байна. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Мөн хөдөө орон нутагт шинжилгээ хийх сорьцийн хүрэлцээ муу байна. Тухайлбал Говь-Алтай аймагт шинжилгээний сорьц хүрэлцээгүй нь улмаас 1000 гаруй хүн одоог хүртэл шинжилгээ өгөхөөр хүлээж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УОК, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан үнэхээр сайн ажиллаж байгаа. Тэдэнд талархах хэрэгтэй. Энэ өвчний ард хөл хорио тогтоож байж гарна. Тийм учраас хөл хорио маш зөв шийдвэр байсан. Дэлхийн нийтэд вакцины төлөө алаан болж байна. Харин бид нар гурван төрлийн вакциныг оруулж ирж иргэдээ дархлуужуулалтад хамруулж байна. Харин одоо дархлаажуулалтыг орон нутаг руу чиглүүлэхэд УОК анхаарах хэрэгтэй. Орон нутагт хүн хүч дутмаг учир халдварын тархалтыг алдвал нөхцөл байдал хүндэрнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Аймаг сумдууд өөрсдийн нөөц бололцоогоо шавхаад явсан өнгөрсөн хугацаанд. Орон нутагт төсвийн тодотгол хийх боломжийг ойрын хугацаанд өгөөч гэдэг хүсэлтийг хэлмээр байна. Ерөнхий сайд маскгүй зун гэж ярьж байна. Вакциныг хэзээ хийж дуусах вэ. Тодорхой хариулт авмаар байна. Түүнчлэн вакцинжуулалтад хэдий хэмжээний төсөв зарцуулсан бэ гэх мэдээллийг ил болгомоор байна. Сайд болон УОК-ын ярьж байгаа дүнгүүд хоорондоо зөрүүтэй байна. Засгийн газрын мэдээлэл өгөх цагт Ерөнхий сайд ерөөсөө орж ирэхгүй байна. Ерөнхий сайдыг томилогдоход нь нэг харж байсан. Иймээс дараагийн удаад Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл өгч баймаар байна.