“Монгол Контент” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Кристина Ноблийн хүүхдийн сангийн дэргэдэх “Нархан хотхон” болон хүүхэд асрах “Эрдэм” төвд асран халамжлуулж байгаа багачууддаа зориулан “Галт чулууны нууц” хүүхдийн жүжгийн тасалбарыг бэлэглэлээ.
"Эрдэм" хүүхэд асрах төвийн менежер А.Өнөр:
Манай төвд 2-18 насны 23 хүүхэд асран халамжлуулж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад "Монгол Контент" ХХК-иас асрамжийн газрын төвд байгаа хүүхдүүдийг баярлуулахаар биднийг урьсанд маш их баяртай байна.
Манай байгууллага улсын хэмжээнд байгаа нийт асрамжийн газруудаас онцлогтой нь ах дүүсийн хийж байгаа буяны ажил юм. Тиймээс бид чадах чинээгээрээ хүүхдүүдээ баярлуулахыг хичээдэг. Сайхан сэтгэлтэй, хүүхэд баярлуулъя гэсэн хүмүүс ирдэг шүү. Үнэнийг хэлэхэд гадуур хүүхдүүдээ аваад явахад хүндрэлтэй байдаг. Учир нь очоод цагийг зугаатай өнгөрүүлэх боломж хомс байдаг учраас байрандаа л баярлаж өнгөрөөдөг дөө. Энэ жилийн хувьд үнэхээр баяртай байна. Эхний бэлэг ирлээ. Хүүхдүүд маань маш сайхан арга хэмжээнд оролцох гэж байна.
Кристина Ноблийн хүүхдийн сангийн дэргэдэх “Нархан хотхон” төвийн сэтгэлзүйч Э.Номин-Эрдэнэ:
"Манайх одоогоор 3-17 насны 47 хүүхэдтэй. Хүүхдийн баяраа угтаад гадуур зохиогдож байгаа арга хэмжээ, тоглолт үзүүлбэрүүдэд боломжоороо хүүхдүүдээ хамруулж баярлуулахыг хичээдэг.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бусад 30 гаран халамжийн төвөөс манай хоёр байгууллагыг сонгож, хүүхдүүдийг маань хэсэг хугацаанд ч болов баясгах баярын үйл ажиллагаанд урьсанд бидний хувьд маш баяртай байна" гэлээ.