"Монгол Контент" ХХК-ийн бүтээл "Маамуу" хүүхэлдэйн кино Олон улсын кино наадам болох "Canada Kids Film Festival"-д оролцож байна.
Энэхүү наадам Канадын Торонто хотноо есдүгээр сарын 21-24-ний өдөр явагдах бөгөөд "Маамуу" хүүхэлдэйн киноны дөрвөн анги 24-ний өдөр Etobicoke Civic center-т 10:00 цагт гарах юм.
Сайхан мэдээ дуулгахад "Маамуу"-гийн тасалбар хэдийнэ зарагдаад дуусчээ.
Түүнчлэн "Маамуу"-гийн "Эвхдэг солонго" ангийг Герман улсад болох олон улсын 22 дахь Schlingel хүүхдийн кино наадамд оролцохоор болсон.
Тус бүтээлийг есдүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт бусад орны богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудын хамт үзэгчдэд хүргэх юм.