gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Бэрийнх нь тансаглал Ерөнхий сайдын суудлыг ганхууллаа

Э.Энхмаа
GOGO тойм
Өчигдөр
451
Twitter logo

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.  

Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариулт нэхэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр гэгч бэлгэнд брэндийн цүнх, цөөн тоогоор үйлдвэрлэсэн “Мерседес бенз” авто машин, сүйн бөгж авснаа цахим хуудаснаа гайхуулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, Ерөнхий сайдын суудлыг ганхуулах хэмжээний дуулиан болж өндрөө авлаа.

Ерөнхий сайдын хүүгээс сүйн бөгж авсан бүсгүйн дээрх гуравхан гангарааных нь үнэ өртөг тэрбум төгрөг давах бөгөөд олон нийт Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн бол удалгүй Төв талбайн жагсаал болж хүрээгээ тэлэв. 

Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн “Цүнхтэй жагсаал”-д залуус идэвхтэй оролцож дуу хоолой, байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас чөлөө аваад сураггүй байсан бол өнөөдөр /2025.05.17/ сэтгүүлчдийн асуултад хариулж, товч тайлбар хийв. 

Ерөнхий сайдын бэр гэх Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа нь нийгмийн даатгалын системд 20-иод жил ажилласан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард чөлөөлөгджээ. Залуу бүсгүйн тансаглалын мөнгөн дүн Ерөнхий сайд болон Н.Ариунаагийн гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нийцэхгүй тул иргэд АТГ-ыг ажлаа хийхийг шаардаж, өнгөрсөн мягмар гарагт гомдол гаргалаа.

АТГ-аас иргэдийн гомдлын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгах болсноо мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шалгадаг журамтай юм байна. 

Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд сурч буй Ерөнхий сайдын том хүү О.Тэмүүлэн мөн шалгуулахаар ирэх долоо хоногт Монголд ирэх болсныг хэвлэлүүд мэдээлж байна.  

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИ ХУУЛИЙН ДАГУУ БҮХ ОРЛОГОО ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2025.05.17/ Туулын хурдны зам төслийн зорчих хэсэгт ажилласна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм. 

Тэрбээр, 
Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй. Сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандана. 

Нөгөө талаас олон нийт шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага. Би хуулийн дагуу бүх орлогоо шалгуулж, олон нийтэд мэдээлнэ хэмээгээд  

Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Мөн надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв. 

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил
өнгөрсөн лхагва гарагт эхэллээ. Бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл  оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Энэ төмөр замыг барьж дууссанаар нүүрсний экспорт хоёр дахин өснө гэж үзэж байна. Одоо манай улсын нэг жилд экспортолдог нүүрс 83 сая тонн байна.      

ГУРИЛ, УЛААНБУУДАЙН ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭХИЙГ УИХ ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-аар Гурил, улаанбуудайн импортын татварыг 2024 оны 4-р сард тэглэсэн. Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайг дотоодоосоо 100 хувь хангах нөхцөл бүрдсэн. Гэвч УИХ-аар өнгөрсөн хавар гурил болон улаан буудайн экспортын татварыг тэглэсэнтэй холбоотой ОХУ-аас 64 мянган тонн бэлэн гурил, 76 мянган тонн улаан буудай татваргүй оруулж иржээ. Энэ нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байсан улаан буудай, гурил үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон бөгөөд гурил үйлдвэрлэл 100 хувиас 60 хувь руу унаж, 40 хувь импортын хамааралтай болсныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын чуулганы танхимд хэлж байв.

Зудын эрсдэл өнгөрсөн тул Засгийн газраас татвар тэглэсэн шийдвэрээ цуцлах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.

Энэ шийдвэрийн дараа сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ, Газар тариалангийн үйлдвэрлэлд хараар бичигдэх хуулийг УИХ баталлаа. Монголд улаан буудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ нь манай улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой, харш шийдвэр. Хаврын тариалалт ид явагдаж байхад Монголд улаанбуудай тариалахгүй, гурил үйлдвэрлэхгүй, импортоор хангана” гэсэн шийдвэр гаргалаа гэсэн юм.

Б.МӨНГӨНЗУЛ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

АНЭУ-ын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болсон бөгөөд 34 орны нийт 262 тамирчин өрсөлджээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор нийт 17 шатарчин өрсөлдсөн юм. 

Б.Мөнгөнзул шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан