gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бэр тань бэлтэй айлын хүүхэд биш. Ерөнхий сайд орлогоо нотол

Э.Энхмаа
Улс төр
5 цаг 34 минутын өмнө
343
Twitter logo

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж буй аж. Түүний эхнэр Ө.Өгөөмөр гэх эмэгтэй төрсөн өдрөөрөө 20 саяын үнэтэй сүйн бөгж, хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 10 сая төгрөг авч тансаг брэндийн цүнх болгосон гэх мэдээллээ цахим хуудаснаа байршуулав.

Мөн 294 мянган ам.доллараар үнэлэгдэх 2021 оны цөөн тоогоор үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Мерседес бенз машиныг аав, ээжийнхээ өгсөн төрсөн өдөр бэлэг хэмээн гайхуулж, олныг алмайрууллаа.  

Энэ их тансаглалд  та бидний татварын мөнгө урсаж байж болзошгүй тул олон нийт хардах эрхээ эдэлж, Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байна.

Удалгүй Ө.Өгөөмөрийн аав, Ерөнхий сайдын худ Ч.Өгөөдэйбаатар гэгч “Би 18 жил бизнес эрхэлж байна. АНУ-ын Виржиниа мужид компанитай. Бүх л аавуудын адилаар охиноо эрхлүүлдэг, хүссэн бүхнийг нь авч өгдөг” баян аав гэв. Үнэхээр баян, шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хүүхдээ эрхлүүлэх нь аавуудын эрх. Харин Ч.Өгөөдэйбаатарын хэлсэн баримтуудыг шалгаад үзэхэд тэр бэлтэй эр биш болох нь нотлогдов.

Охиндоо тэрбумаар үнэлэгдэх машин авч өгдөг атлаа фэйсбүүктээ “Хямд үнэтэй манаачийн байр худалдаж авна. АНУ руу явах хүн 15 ам.доллараар ачаа авч явна” гэх мэт зар оруулдаг. Мөн Виржиниад байгуулсан гэх компани нь үйл ажиллагаа явуулдаггүйн дээр татвар төлж байсан баримтгүй нь энэ хүн том бизнесмэн бөгөөд баян хүн биш болохыг гэрчилнэ.

Ерөнхий сайдын бэрийн аав, ээж хоёр

Ч.Өгөөдэйбаатарын эхнэр Н.Ариунаа нь нийгмийн даатгалын системд 20-иод жил ажилласан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард чөлөөлөгдсөн. Тушаал нь гарчихаад байхад “Ажлаа өгөхгүй” гэж хэл ам хийж, “Би том хүнээр яриулна, эргээд ирнэ” гэж даналзаж явсан нэгэн. Н.Ариунаа хууль бусаар чөлөөлөгдсөн гэж шүүхэд гомдол гаргаж, маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байгаа аж.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлснээр Н.Ариунаагийн жилийн орлого 227 сая төгрөг, гэр бүлийн орлого 85 сая, хадгаламж нь 9 сая төгрөг. Эхнэрийнх нь хөрөнгийн мэдээлэл энэ.

Ч.Өгөөдэйбаатарын ярьсан бүхэн үгүйсгэгдсэн тул тэдний охин ч худлаа мэдээлсэн нь тодорхой болж байна. Бэр Ө.Өгөөмөр Ерөнхий сайдын хүүгийн мөнгөөр тансаглаж байх магадлалтай. Том бизнесмэний өв залгамжлагч биш 20-хон настай залуу ямар мөнгөөрөө ингэж наадах вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэрийнхээ тансаглалыг тайлбарлаж, орлогоо нотлохыг олон нийт шаардаж байна. Одоогоор Ерөнхий сайд ямар нэг хариу тайлбар өгөөгүй бөгөөд "Гэр бүл, хувь хүнтэй холбоотой ямар нэг мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч болохгүй. Тус алба нь тодорхой хэм хэмжээний хүрээнд ажилладаг" гэсэн хариу өгөөд буй юм.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан