Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн өндөр үнэтэй бэлэг сэлт, боловсрол зэрэг нь олон нийтийн ярианы нэг сэдэв болоод байгаа юм.
О.Тэмүүлэн 2021 онд Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн ч дотоодын их сургуульд суралцаагүй. Тэрээр өнгөрсөн өвлөөс АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдаж эхэлсэн гэх. Тэгвэл сайдын хүүгийн сургалтын зардал хэд болж байгаа бол?
Харвардын албан ёсны (Harvard DCE)-ийн веб сайтаас харахад:
- Зөвхөн өвлийн хөтөлбөрийн дөрвөн долоо хоногийн зардал нь 2500-3200 доллар буюу дунджаар 10 сая төгрөг
- Хэрэв дотуур байранд байрласан бол 1400 доллар буюу 5 сая орчим төгрөг
- Эрүүл мэндийн даатгал, хоол хэрэглээний зардал, нислэгийн виз зэргийг хамруулбал зөвхөн өвлийн хөтөлбөрийн зардал нь 7500 доллар буюу 26 сая төгрөг болно
О.Тэмүүлэнг ойролцоогоор 6 сар орчим хэлний бэлтгэлд суралцаж байж Харвардын их сургуульд орно гэж тооцоолбол нийт зардал нь багадаа 85 орчим сая төгрөг болж байна.
Хэрвээ Тэмүүлэн Харвардын үндсэн бакалаврын хөтөлбөрт элсэн орвол:
Жилийн сургалтын төлбөр нь 60,000 ам.доллар гэж үзвэл 210 орчим сая төгрөг. Үүнд амьдрах зардал, байр, даатгал, бусад хэрэглээний зардал нэмэгдэнэ. Ингээд нэг жилийн хугацаанд 250-300 сая төгрөг зарцуулахаар байна.
Ерөнхий сайдын 2023 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт:
Эдгээр мэдээллээс харахад сайд өөрийн хөрөнгөөр хүүгийнхээ Харвардад элсэх хүртэл сургалтын зардал цаашлаад Харвардын их сургуулийн энэ өндөр төлбөрийг төлж чадах эсэх нь эргэлзээтэй байна.