gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхбаяр: УИХ гурилын импортын татварыг сэргээхгүй гэв. Би Д.Амарбаясгаланд гутаж байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-05-16
172
Twitter logo

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв. Учир нь өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэсэн байсныг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцжээ.

Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төслийг хуралдаан оролцсон гишүүд дэмжээгүй байна.

Ж.Энхбаяр сайд "Газар тариалангийн үйлдвэрлэлд хараар бичигдэх хуулийг дөнгөж сая баталлаа. Монголд улаан буудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ нь манай улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой, харш шийдвэр мөн. УИХ-ын дарга энэ шийдвэрийг гаргах ажлыг зохион байгуулсанд туйлын сэтгэл хангалуун бус байна. Хаврын тариалалт ид явж байна. Гэтэл Монголд улаанбуудай тариалахгүй, гурил үйлдвэрлэхгүй, импортоор хангана гэв.

Өнгөрсөн парламентын баталсан хуулийн уршгаар тариалалт эрс буурсан. Олон сая ам.доллараар бид гаднаас бэлэн гурил, малын тэжээл авсан. Үүнийг засъя гэсэн ч УИХ дэмжсэнгүй.

Улаанбуудай тарина гээд трактор, комбайн авсан ААН-үүд өр зээлээ яаж төлөх вэ?

Хүнсний хангамж маш ноцтой байгааг бид ковидын үеэр мэдсэн шүү дээ. Иймд Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Хүнсний хангамжийн тухай хууль баталсан. Хүнсний хувьсгал орон даяар өрнөж байна. Үүний үр дүнд улаанбуудайг дотоодод 100 хувь тариалдаг болсон.

Улаанбуудай тариалснаар мал тэжээлтэй байна гэсэн үг. Ган зудын эрсдэлээс ангижирч байна гэсэн үг. Газар тариалан хөгжсөнөөр хүнсний үйлдвэрлэлд хөгжих суурь нь болдог. Гахай, тахиа, шувууны эрчимжсэн аж ахуйнууд бий болно. Үүнийг дэмжин Засгийн газар Атрын 4-р аян зарласан.  

Гэвч УИХ Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвалаа. Яг ийм шийдвэрийг 1990-ээд оны дундуур гаргаж байв. Үүний уршгаар аар тариалангийн салбар уналтад орж, бүх талбай атаршсан, зэрлэгт баригдсан. Бүх сангийн аж ахуй тарсан. Мэргэжлийн ажиллах хүчин хот бараадаж, өөр салбарт ажилласан. Иймд 2003 онд Санжийн С.Баярын Засгийн газар Атрын 3-р аяныг  эхлүүлсэн. Урт хугацаанд маш их хөрөнгө зарцуулсныг утгагүй болгов.

Гахай, тахиа, шувууны аж ахуйнууд хаанаас тэжээл авах уу? УИХ-ын дарга өөрөө индэр дээрээс чиглүүлэн, энэ хуулийг эсэргүүцэн нь хамгийн харамсалтай. Би гутаж байна. Энэ хүн ЗГХЭГ-ын дарга байхдаа сонгуульд зориулу хууль батлуулж, гурилын импортын 5 хувийн татварыг тэглэсэн. ХАА-н салбарт 600 мянган хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний тал нь.
Орон нутагт ажилладаг тэдгээр хүмүүсийн ажлыг үнэгүйдүүлсэн.

Би тариаланчдад "УИХ эх оронч шийдвэр гаргана" гэж тайлбарлан, идэвхжүүлсээр байв. Харамсалтай нь эсрэгээрээ гарлаа.
Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төслийг намрын чуулганаар батлуулах гэтэл хойшлуулсан. Хаврын чуулган эхэлмэгц хэлэлцүүлэх гэтэл тэгээгүй. Тариалалт эхэллээ, хэлэлцсэнгүй. Тариалалт дундаа орсон ч эсрэг үр дүн гарлаа. Үүнийг би юу гэж ойлгох вэ? УИХ-ын дарга шууд нөлөөллөө.

Гурил импортлох нь хэний ашиг сонирхол гэдгийг Д.Амарбаясгалангаас асуу. Яагаад монголын хөрсөнд ургасан улаанбуудайгаар гурил хийж болохгүй вэ? Гурил стратегийн бүтээгдэхүүн. Таван жил хадгалаад тээрэмдэн, гурил хийж болно. Иймд улс бүр аюулгүйн нөөцөө бүрдүүлдэг. Бид мах гурилтай байх хэрэгтэй. Яагаад гурилаа гаднаас гуйх гээд байгаа юм? Яагаад гаднын зах зээлд найр тавьж өгөв?

Дотоодод гурилын монопол байхгүй, тэд үгсэн хуйвалдаж үнээ өсгөөгүй. Гурилын үнэ буураагүй гэв. Олон тариаланч, олон үйлдвэр энэ зах зээлд өрсөлддөг. Дөнгөж боссон салбар цохилтод орж байгаа нь харамсалтай. Одоо би Ерөнхийлөгчид л найдаж байна. Энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна.

Намрын чуулганаас хойш хангалттай хүлээлээ, учирлалаа, тооцоог нь гаргаж өглөө. Өөр яах ёстой вэ? Өнөөдөр УИХ-ын гурван гишүүний саналаар хуулийн төсөл уналаа. Арваад гишүүн эсрэг санал өглөө. Өнөөдөр ирц бага байв. Монголчууд гурил, цемент гэх мэт 10-аад бүтээгдэхүүнийг л өөрсдөө хийдэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчдээ татаж унагаасаар байна гэв.                                                               

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан