gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Веб сайт “хийхэд” таван минут л хангалттай

А.Ихсанаа
Гарааны бизнес
2015-09-21
0
Twitter logo

Интернетэд байгаа бүхэн вебсайт. Youtube, Google, Facebook гээд үргэлжилнэ. Бүгд л вебсайт. Гэхдээ үйл ажиллагааны чиглэл нь өөр. Нэг нь хайлтын систем, нөгөө нь дүрс бичлэг дамжуулна, харин сүүлийнх нь нийгмийн сүлжээний сайт.

Тэгвэл танд өнөөдөр ямар вебсайт хэрэгтэй вэ? Жишээ нь та үйлчилгээний газар ажиллуулдаг бол танд Youtube шиг эсвэл Google шиг сайт хэрэггүй. Харин танд танай байгууллагын мэдээллийг хүмүүст хүргэх өртөг багатай, ашиглахад хялбар тийм л вебсайт хэрэгтэй.

Гэхдээ танд дээр дурдсан сайтуудтай адил энгийн мэдээллийн бус харин өөр чиглэлийн, магадгүй өнөөдөр байхгүй тийм сайт хийх хүсэл эрмэлзэл байгаа бол, бүхнийг өөрөө шинээр эхлэх ёстой болно.

Харин тийм шаардлагагүй хүмүүст зориулсан веб хөгжүүлэх системийг Монгол залуус бүтээжээ. Энэ системийн тусламжтай та өөрийн цахим шуудангийн хаягаар бүртгүүлж ороод л хүссэн зураг, текстээ хуулж, веб сайттай болно.

ВЕБ САЙТТАЙ БАЙХЫН ДАВУУ ТАЛ

Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр өнөөдөр аливаа бизнес эрхлэгчид яах аргагүй цахим хуудастай болохоос өөр замгүй болжээ. Гэхдээ цахим хуудастай болохын давуу тал яг юу вэ? гэж та гайхаж болох юм.

#1 Хэрэглэгчидтэйгээ ойр байх хамгийн хялбар арга. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарлаа гэхэд та цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэд мэдээлнэ.

#2 Байнгын ажиллагаатай. Цахим хуудас жилийн 365 хоногт, долоо хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах төдийгүй, дэлхийн хаанаас ч холбогдож болно.

#3 Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээж авах хялбар, энгийн арга.

#4 Зар сурталчилгааны хамгийн хямд хэрэгсэл. Уламжлалт мэдээллийн сувгуудаар сурталчилгаа цацахад ямар үнэтэй байдаг нь хэнд ч ойлгомжтой. Харин та өөрийн гэсэн вебсайттай бол тэр зардлаа өөр зүйлд зарцуулж болно.

Бүх тайлбар нь Монгол хэлээр тийм л үйлчилгээ танд хэрэгтэй болов уу

Тэгэхээр вебсайттай байхын үндсэн давуу талыг мэдэж авсан бол та магадгүй өөрийн гэсэн вебсайттай болохоор шийдэж магадгүй. Гэхдээ нэг зүйлийг сонирхуулахад вебсайт ажиллуулаад авч явна гэдэг тийм ч хялбар зүйл биш.

Хамгийн тод жишээ нь CMS буюу “Content management system” юм. Аливаа вебсайтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, шинэ мэдээлэл нэмэх зэрэгт байнга код бичихийн оронд ийм хялбаршуулсан аппликейшн ашигладаг.

Гэтэл техникийн хангалттай мэдлэггүй энгийн хүмүүс үүнийг ашиглах, дээрээс нь кодыг нь анхнаас нь бичсэн вебсайтыг цааш нь авч явна гэдэг хялбар ажил биш. Хамгийн наад зах нь өөр олон ажилтай хүн веб хөгжүүлэх ажлыг байнга давхар гүйцэтгээд байж чадахгүй.

Тиймээс түүнийг цааш нь авч явах мэргэжилтэн ажиллуулах шаардлагатай болно. Түүнчлэн бага, дунд бизнес эрхлэгчид зөвхөн веб хөгжүүлэгч гэсэн орон тоо гаргах шаардлага байхгүй. Вебээ бүтээлгэх зардал өнөөдөр хамгийн бага даа нэг сая төгрөг.

Ингээд хөгжүүлсэн веб сайтыг байнга тордож, шинэчилж байхгүй бол үргүй зардал болоод л өнгөрөх юм. Үүний оронд вебийн үндсэн кодыг байнга хянаж, сайжруулж байдаг мэргэжилтнүүдтэй, CMS-ийг нь бүр ч хялбараар шийдсэн, дээрээс нь бүх тайлбар нь Монгол хэлээр тийм л үйлчилгээ танд хэрэгтэй болов уу.

Монгол залуусын бүтээсэн тийм үйлчилгээг энэ удаад танилцуулах гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн pin.mn гэх сайтын үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Хэрэглэгчид эхний 45 хоног сайтыг туршилтаар ашиглаад цааш нь үргэлжлүүлэн ашиглахаар бол тодорхой төлбөр төлөх юм.

ХЭРХЭН PIN.MN-ИЙН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ВЭ?

#1 Өөрийн ашигладаг веб хөтчийг ажиллуулаад, pin.mn гэсэн сайт руу орно.

#2 Сайтын нүүр хуудсанд байрлах бүртгүүлэх гэсэн хэсэгт өөрийн цахим шуудан, хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг оруулаад “бүртгүүлэх” товчийг дарна.

#3 Ингээд бүртгүүлснийхээ дараа та өөрөө веб хуудсаа хөгжүүлж, загварыг нь сонгоод, хүмүүст хаягаа өгөх ажил л үлдлээ.

#4 Вебээ хэрхэн хөгжүүлэх тухай дэлгэрэнгүй зааврыг сайтыг бүтээгчид хавсаргасан учир танд ямар нэгэн асуудал гарна гэж бодохгүй байна.

Энэхүү сайтад “pin.mn”-ээс гадна өөр 19 төрлийн домайн авах эрх танд бий. Хэрвээ хэрэглэгч зөвхөн “Бидний тухай” хэсгийг ашиглаж, өөрсдийн байршил, үйл ажиллагааны чиглэл зэргийг харуулахаас хэтрэхгүй бол эхний гурван жил үнэ төлбөргүй ашиглаж болно.

Харин гурван жилийн дараа жилдээ 20,000 төгрөгийн төлбөр төлж, тухайн домайн хаягаа цааш ашиглах аж. Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг хүсвэл сарын 16,500-45,000 төгрөгийн төлбөртэй 50МВ болон 100MB багц үйлчилгээг сонгож болох юм байна.

Гэхдээ ашиглах хугацаа уртсах тусам сард төлөх төлбөрийн хэмжээ багасах аж.

ДАВУУ ТАЛ:

Responsive – Ямар ч хэмжээтэй дэлгэц бүхий төхөөрөмж дээр ажиллаж чадна. Гар утас, таблет, компьютер гэх мэт

Host хайх шаардлагагүй – Хэрвээ та вебсайт хийлгэвэл заавал Host хийх сервертэй байх шаардлагатай.

Бусдын гар харахгүй – Веб хийлгэсэн хэдий ч та заавал нэмэлт үйлчилгээ авах шаардлагатай болно. Байнга шинэчлэх, сайжруулах, дизайн өөрчлөх гэх мэт үйлдэл бүрт хэн нэгэн мэргэжилтэнд хандах шаардлагатай.

Хямд өртөгтэй – Жишээ нь 50MB эрхтэй, гурван жилийн үйлчилгээг сонговол та 594,000 төгрөг төлнө. Харин өнөөдөр зөвхөн вебсайт хийлгэх зах зээлийн дундаж үнэ 1,000,000 төгрөгөөс эхэлнэ.

Загвараа хүссэнээрээ өөрчилнө – Одоогийн байдлаар зургаан төрлийн 60 загвар pin.mn-д бий. Энэ тоо цаашид ч нэмэгдэх аж.

Үндсэн кодонд санаа зовох шаардлагагүй – Pin.mn-ийн мэргэжилтнүүд сайтын эх кодыг сайжруулах ажлыг хийнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан