Өнөөдөр зургаадугаар сарын 1-н, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр билээ. Монголчууд бид уг өдрийг 70 дахь жилдээ тэмдэглэж байна.
Сүхбаатарын талбайд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлээс үндэсний брендийн нэг болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авч “Энх тунх-Мөнх тунх” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр боловсруулжээ.
Энэ хүрээнд хүүхэд, багачуудад баяр хүргэхээр төрийн болон ТББ, ААН, олон улсын байгууллагуудыг хамруулсан хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж буй юм.