Засгийн газраас энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Монголчууд хоёр жил дараалан наадмаа өнжсөн, энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэндээ наадна хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн.
Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгож, энэ арга хэмжээг бүхэлд нь тус театрын хамт олонд хариуцуулсан. Гэвч наадам хаяанд тулчихаад байхад Засгийн газраас наадмын бэлтгэл ажил буюу тайз засал, хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлийн зардалд нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа талаар зургаадугаар сарын 7-ны өдөр УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг мэдэгдсэн. Түүнээс хойш зургаа хоног өнгөрөөд байхад асуудал шийдэгдээгүй байгаа аж.
УДЭТ-ын жүжигчин О.Амгаланбаатар өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “Төр засгаас Ардын хувьсгалын 100, 101 жилийг тэмдэглэнэ гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь худлаа боллоо. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү!!! Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” хэмээн мэдэгдсэн байна.