Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагийн үдэш хөгжим хангинаж байв. Их хотын нүргээн, авто машины дуутай сүлэлдэн задгай агаарт замхарч чухам ямар дуу тоглох нь үл мэдэгдэх аж. Үүнээс хэд хоногийн өмнө ч Цэнгэлдэх хүрээлэн мөн л завгүй байсныг тэр хавийн оршин суугчид мэднэ дээ. Наадам дөхсөн, хоёр жил дараалан наадмаа өнжсөнийг хэлэх үү “Наадмын бэлтгэл л хийгээд байна даа” гэсэн бодол төрж, хүүхдээ салхилуулж явсан билээ. Гэтэл андуурсан байв, андуурснаа өчигдөр УДЭТ-т очоод мэдэв ээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгож, энэ арга хэмжээг бүхэлд нь Драмын театрт хариуцуулжээ. Үндэсний их баяр наадмаар уламжлал болгон зохион байгуулдаг соёл урлагийн 10 багц арга хэмжээ байдгийн хамгийн том нь мэдээж наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа. Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний урлагийн их театр, “Дээлтэй Монгол”-ыг Хүүхэд, залуучуудын театр гэх мэтээр соёл урлагийн байгууллагуудад салбарын яамнаас нь хариуцуулсан байна.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх энэ жилийн наадмын нээлт, хаалтын ажиллагааны төсвийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтжээ. Гэвч зургаадугаар сарын 7-ны өдөр дээрх санхүүжилтээсээ нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа аж.
УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг 2014, 2015 оны баяр наадмаар Д.Сосорбарам найруулагчтай, 2016-2018 онд Н.Наранбаатар найруулагчтай хамтарч наадмын ерөнхий зураачаар ажиллажээ. 2021 оны онлайн наадамд мөн ажилласан бөгөөд үүнээс өмнөх наадмуудад ч зураачаар ажилласан туршлагатай хүн.
Т.ГАНХУЯГ: НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЭХЛЭЭГҮЙ НЬ СЭТГЭЛ ТҮГШЭЭЖ БАЙНА
2018 оны баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд 850 сая төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 1.5 тэрбум төгрөг гаргахаар болов. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад бараа материалын үнэ тав дахин өссөн, хил хаалттай учир материалын олдоц муу, тиймээс зайлшгүй шаардлагатай зүйлсээ онгоцоор татахаас аргагүйд хүрч байна. Тэр хэрээр зардал нэмэгдэх нь гэж ерөнхий зураач Т.Ганхуяг учраа хэлж байна.
Тэрбээр, Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахлагчтай манай багийнхан ярилцаж байгаад эхлээд наадмын зохиолыг гаргаж, Шадар сайдын тэргүүлдэг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо болон Соёлын яамаар батлуулсан. Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тэмдэглэх учир Ерөнхий найруулагч Н.Наранбаатар баяр наадмын концертын зохиолыг Ерөнхий сайдад мөн танилцуулсан. Ингээд зохиол батлуулсны дагуу тайз засал, хувцас, хэрэглэлийн тооцоог гаргаж, санхүүжилтээ аваад ажлаа эхлэх ёстой юм.
Наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажлын хамгийн гол зүйл нь үйлдвэрлэл. Тавдугаар сарын 1-нээс үйлдвэрлэлийн ажил эхэлсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр зургаадугаар сарын 7-ны байдлаар хийж эхэлсэн юм алга. Зургаадугаар сарын 25 гээд наадмын талбайд гарахад тайз угсарч, хувцас, жижиг хэрэглэл, чимэглэлүүдийн 70-80 хувийг хийсэн байх ёстой. Долоодугаар сарын 8-нд Уран сайхны зөвлөл, Шадар сайд тэргүүтэй Соёлын яамны албаны хүмүүсийн урьдчилсан үзлэгт бэлэн болсон байдаг.
Төв цэнгэлдэх хүрээлэн бол 100х70 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг олон улсын стандартын талбайтай. Драмын театрын тайзнаас 10 дахин том, гадаа талбайд хийдэг нүсэр ажил. Гэтэл энэ ажлыг дэндүү оройтуулж байна.
-Тайз заслын зураг төсөл нь гарсан уу?
-Зураг төсөл гарч, эскиз загвар нь бэлэн болсон. Бид ажлаа эхлэх гээд төсвөө хүлээж байна. Жишээ болгож тайз декорацийн нэг хэсгээс хэлэхэд, модерн хийцтэй нэг том дааман хаалга хийхэд 10-15 хүн ажиллана. Хугацаа нь тулсан үед олуулаа ажиллаж байж амжуулдаг юм. Наадмын зөвхөн нээлт, хаалтын хөтөлбөрт уран бүтээлчид, арын албаныхан гээд 1500-2000 хүн оролцдог. Энэ хүмүүсийн 500-гаад нь зөвхөн үйлдвэрлэлийн чиглэлд нь ажилладаг юм.
Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж, үйлдвэрлэл явуулна гэдэг ерөнхий зураачийн багийн хувьд хүнд сорилт болж байна.
-Хоёр жил наадам хийгээгүй өнжсөн ард түмэн Та бүхнээс их зүйл хүлээж байгаа даа?
-Н.Наранбаатар найруулагчийн баг ажиллаж байна гэж ард түмэн биднээс маш их зүйлийг хүлээдэг. Гэтэл өнөөдөр ийм байхад 14 хоногт найруулагчийн хэлэх гэсэн санааны дагуу үйлдвэрлэлийн ажил бүрэн амжих эсэх нь эргэлзээтэй боллоо.
-Улс орны эдийн засаг хүнд байгаа нь үнэн л дээ. Төсвөө хэмнэх арга тал үнэхээр алга уу?
-Засгийн газар төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан. Тийм учраас Ерөнхий найруулагч энэ жил минималист хэв маягтай наадмын нээлт, хаалтын арга хэмжээ хийхээр зохиолоо батлуулсан. Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж, үйлдвэрлэл явуулна гэдэг ерөнхий зураачийн багийн хувьд хүнд сорилт болж байна. Хэдийгээр минималист боловч 1.5 тэрбум төсөв хүрэлцэхгүй. Багадаа 2.5 тэрбум төгрөгийн төсөв шаардагдахаар байгаа юм. Тоглолтын гол тайзыг засахад 6 тонн төмөр орно, үүнд 150 сая төгрөг шаардлагатай.
Ерөнхий зураачийн нэг зарчим бол аюулгүй ажиллагаа. Наадмын үйлдвэрлэлийг чанартай материалаар хийхгүй бол болдоггүй. Долоо хоног бороо орвол яах вэ, бас асар их салхилдаг. Өмнө нь олон жил ажилласан учир юмаа эвдүүлж, дахин зардал гаргаж байсан. Олон хүн оролцдог учир унаж гэмтэх, цөмрөх эрсдэл бий. Тиймээс маш сайн материал ашиглах шаардлагатай. Нэг удаагийн хямд төсөр юм хийхэд яах вэ дээ гэсэн ойлголт байх шиг, одоо тийм зүйл байхгүй. Үзэгчид хамгийн сайн зүйлийг хүсдэг болсон.
-Та олон жил наадмын ерөнхий зураачаар ажилласан хүн. Өдийд үйлдвэрлэлийн ажил ямар хэдэн хувьтай өрнөж байдаг байв?
-2016, 2017, 2018 оны наадмаар зохиолоо гуравдугаар сард батлуулж, төсөв мөнгөө шийдүүлээд, тавдугаар сарын 1-нээс үйлдвэрлэлийн ажил эхэлдэг байв. Ажлаа эртнээс төлөвлөн, хоёр сарын хугацаанд хийхэд наадмын бэлтгэл жин тан хангагдсан байдаг.
Б.ЖАРГАЛСАЙХАН: САНХҮҮЖИЛТ ШИЙДЭГДВЭЛ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙГЭЭ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, АЛБАН ЁСООР АЖИЛДАА ОРНО
УДЭТ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан баяр наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах багийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. Түүнээс наадмын бэлтгэл ажлын явцыг тодруулав.
-Наадмын нээлт, хаалтын концертын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Соёлын яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу УДЭТ-ынхан бид Н.Наранбаатар найруулагчийнхаа удирдлагын дор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Театрынхан бид өөрсдөөс шалтгаалах ажлаа эрвийх дэрвийхээрээ бэлдэж байна. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа учир энэ жил минималист байдлаар наадмаа тэмдэглэх санааг найруулагчийн багийнхан маань гаргасан. Зохиол гарсан учир уран бүтээлчидтэйгээ уулзаж, аман хэлбэрээр тохиролцоод явж байна. Хамгийн гол санхүүжилт шийдэгдвэл гэрээгээ байгуулж, албан ёсоор ажилдаа орох юм.
-Та уран бүтээлч хүний хувьд олон л наадмын нээлт, хаалтын тоглолтод орсон байх. Өдийд наадмын бэлтгэл ямар шатандаа явдаг байсан бол?
-Өдийд бол ямар дүрд тоглохоо тогтож, хэлэх үг, үйл хөдлөлөө сурчихсан, аль талбай томтой газарт цэрэг хүчнийхэнтэйгээ хамтарсан бэлтгэл хийж, хөдөлгөөн жигдэрсэн байдаг үе л дээ. Өнөө өглөөхөн /2022.06.07/ манай жүжигчин О.Амгаланбаатар “2018 оны энэ өдөр наадмын бэлтгэлийн клипний зураг авалт дуусаж байж“ гэж ярьж байна лээ. Төсвийн байгууллагад ажилладаг манай уран бүтээлчид өдөр бүхэн хуралдаж, хөрөнгө мөнгө шаардахгүй ажлуудаа амжуулж байна. Гэхдээ хамгийн гол суурь нь зураач нарын хариуцаж буй үйлдвэрлэлийн ажил юм. Үйлдвэрлэлийн ажил өнөөдөр эхлээгүй байгаа нь сэтгэл түгшээж байна.
-Наадмын төсөв маш багаар тогтсон учир үйлдвэрлэлийн ажилд хүрэлцэхгүй гэж Ерөнхий зураач Т.Ганхуяг хэлсэн. Төсвөө нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт өгсөн болов уу?
-Зураачдын багийн гаргасан зураг, тооцооны дагуу бид төсөв нэмэгдүүлэх саналаа Соёлын яамандаа гаргасан. Шийдэгдэнэ гэж найдаж байна. Хоёр жил Төв цэнгэлдэх хүрээлэндээ наадаагүй хүмүүсийн хүлээлт маш өндөр байгаа үед наадамчдынхаа урмыг хугалах ёсгүй юм. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн ажил, тайз засал, чимэглэл, хувцас хунарын захиалга шүү дээ. Ер нь урьд өмнө хийгдээгүй шинэлэг шийдэлтэй зохиол гарсан байна лээ. Сайхан ажил хийхийн тулд санхүүжилтээ л хурдан авах хэрэгтэй байна. Монголчууд маань амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Баяр наадам маань сайхан болно. Сайхан болгохын төлөө манай уран бүтээлчид бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байна даа.