Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Дэлхийн мисс-2017" 67 дахь удаагийн олон улсын гоо бүсгүйн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Хятадын Санья хотноо эхэллээ.
Энэхүү тэмцээнд дэлхийн 118 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин оролцож байгаа билээ. Ц.Энхжин нь тус тэмцээний "Мультимедиа" шалгаруулалтад тэргүүлж, шилдэг "Head to head challenge" шалгаруулалтад багаасаа тэргүүлж, шилдэг 40 гоо бүсгүйн нэгээр шалгарсан билээ. "Head to head challenge" шалгаруулалтад гоо бүсгүйчүүдийг багаар хувааж, баг тус тус бүртэй ярилцлага хийж, ялагчийг тодруулсан билээ.
- Шилдэг спортлог мисс- Доминиканы мисс
- Авьяаслаг мисс-Мальтагийн мисс
- Топ модель- Нигерийн мисс
- Мультимедиа мисс-Монголын мисс
"Зорилго бүхий гоо үзэсгэлэн" буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад Ц.Энхжин шилдэг 20-д шалгарсан.
Энэхүү төрөлд Өмнөд Африк, Вьетнам, Энэтхэг, Индонез, Филлипиний гоо бүсгүйчүүд түрүүллээ.