Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын музейн дэргэд "Сүлд" виртуал музей байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Сүлд виртуал музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд оруулан биет бус үзмэртэй танилцах юм.
Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг найман хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Цагдаагийн байгууллагын "Сүлд" виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн үзмэрүүд багтах юм. Танин мэдэхүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус музей нээлттэй юм.