Энэ сарын 28-ны өдөр буюу маргааш 16 цагт улс орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулалт зохион байгуулна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн арав орчим жилийн судалгаагаар манай оронд газар хөдлөлтийн тоо давтамж нэмэгдсэн. Монгол орон төдийгүй дэлхийн улс орнуудад газар хөдлөлтийн аюул занал нэмэгдээд байна. Өнгөрсөн онд Турк болон Сири улсад хүчтэй газар хөдлөлтийн гамшиг болсон. Гамшгийн улмаас ойролцоогоор 60 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Газар хөдлөлтийн гамшиг нь хүний амь насыг олноор нь эрсдүүлдэг. Эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол, хямрал учруулдаг. Хүн төрөлхтний бүтээн байгуулсан ахуй амьдралыг хоромхон зуурт үйрүүлэн сүйтгэдэг. Мөн улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг олон жилээр ухраадаг. Тугаар улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд том хор хохирол учруулдаг байгалийн гамшиг юм. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах нь дэлхийн улс орнуудад тулгамдсан томоохон зорилт болоод байна.
Нийслэл, орон нутгуудад цугларах талбай гэж тэмдэгжүүлсэн хаяг байдаг. Энэ талбайгаа, тэмдгээ сэргээн засварлах хэрэгтэй байна.
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт 16 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан.
Улмаар үндэстэн даяараа нийт 14 удаагийн дадлага сургуулалт зохион байгуулжээ.
Бидний тооцоолсноор энэ жил хоёр сая гаруй иргэнийг дадлага сургуулалтад хамруулж, тэдэнд газар хөдлөлтийн хор хөнөөл аюул заналын талаар таниулахаар зорьж байна.
Боловсролын ерөнхий газартай хамтраад боловсролын шат шатны байгууллагын ажилчин, албан хаагч, багш, оюутан, сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд газар хөдлөлтийн хор хөнөөлийг таниулна. Ингэснээр ойролцоогоор 1.5 сая иргэнд мэдээлэл хүргэж чадна гэж бодож байна. Маргааш яам агентлагууд, хувийн хэвшил, ААН-үүдийн иргэдийг хамруулбал ойролцоогоор 2 сая иргэнд энэ удаагийн дадлага сургууль хүрнэ гэсэн бодолтой байна.
Хэрэв цуглах цэгийг мэдэхгүй байгаа бол дадлага сургуулалтад оролцохдоо барилга байгууламжаас хол, задгай талбайд очих зэргээр аюулгүй байдлаа хангаарай.
Дадлага сургуулалтдаа идэвхтэй хамрагдаарай гэдгийг уриалж байна.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангана гэдэг нь төр засгийн ажил биш үндэстэн даяар нэгдмэл зохион байгуулалттай байх ёстой тулгамдсан асуудал.
Дадлага сургуулалтын гол зорилго нь иргэд маань дадал эзэмших явдал юм. Маргаашийн дадлага сургуулалтад яам, агентлаг, ААН-үүд ажилтнуудаа бүрэн хамруулаасай гэж хүсэж байна. Жилийн аль ч өдөр газар хөдлөлтийн талаар мэдээлэл авахад ОБЕГ-ын хаалга үргэлж нээлттэй байх болно.
Нийслэл, орон нутгуудад цугларах талбай гэж тэмдэгжүүлсэн хаяг байдаг. Энэ талбайгаа, тэмдгээ сэргээн засварлах хэрэгтэй байна. Унасан байгаа бол босгоод өнгө үзэмжийг нь сэргээгээд ийм талбай байдаг шүү гэдгийг ард иргэддээ тайлбарлан, таниулаарай. Нийслэлийн хэмжээнд 242 цугларах цэг бий.
Зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохио 2-3 удаа дуугарна.
Хэрэв цуглах цэгийг мэдэхгүй байгаа бол дадлага сургуулалтад оролцохдоо барилга байгууламжаас хол, задгай талбай дээр очих зэргээр аюулгүй байдлаа хангахад анхаараарай.
Нэгдүгээрт: Зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохио 2-3 удаа дуугарна. Эхний дохиогоор айж сандралгүйгээр гэр орондоо, байгаа газраасаа гарахгүй байна. Газар хөдлөлт гэнэт болдог учраас газартаа л аюулгүй байдлаа хангана. Суу, нуугд, хүлээ зарчмыг баримтална.
Жишээлбэл газар хөдлөлт боллоо гэхэд том ширээ байвал түүнээс бариад унахгүйгээр хүлээгээд байж байна гэсэн үг. Гэрийнхээ аюулгүй цэг талбайгаа олж, даацын хана, ариун цэврийн өрөөндөө байх хэрэгтэй. Ямарваа нэгэн байдлаар хана, тааз нураад ирэхэд тэгнэн унаж байгаа хэсэгт гарсан гурвалжин зайг аюулгүй цэг талбай гэнэ. Энэ талаар манай байгууллагаас зөвлөмж аваач ээ гэдгийг нэмж хэлье.
Хоёрдугаарт: Үүний дараа хоёр болон гурав дахь зарлан мэдээллийн дохио урт хугацаагаар дуугарна. Энэ үед байгаа газраасаа бүгд гадагшаа гараад дээрх дурдсан аюулгүй цэг талбайд цуглах хэрэгтэй.
Аюулгүй цэг талбайд очиход дөрвөн зарчмыг баримтална. Гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй. Барилга байгууламжаас зөвхөн аваарын шатаар гадагшилна. Нэгдсэн байдлаар бүх хүн нэг чиглэлд хөдөлгөөн үйлдээд явж байхад эргэж хараад сөрж явж болохгүй. Аюул осол болж байхад гэнэт л хоорондоо юм яриад бужигнаад байж болохгүй. Бүгд тайван гарч явж байхад ганцаараа гүйж, амиа бодож болохгүй.
Гуравдугаарт: Ямар ч аюул ослын үед баруун гарын дүрмийг баримтална. Өөрөөр хэлбэл баруун гар талынхаа ханыг дагаж явах бөгөөд яарсан давчидсан хүн байгаа гэдгийг санаж зүүн талдаа зай үлдээж явна.
Өндөр барилга байгууламжид байгаа нийт хүмүүсийн гуравны нэгээс доошгүй хувь гадагшаа гарахыг зөвлөж байгаа. Гадагш гарахдаа гэрлийн шон, дээрээс нурах зүйлээс хол байх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт: ААН-үүд ард иргэдэд хувийн бэлтгэлээ хангахад анхаараарай. ОБЕГ-ын мэдээллийн сайтад газар хөдлөлтийн аюул заналаас сэргийлэхтэй холбоотой нийтлэлүүдээс хувь хүн, өрхийн бэлтгэл хэрхэн хангах талаар судлаарай.
Жишээлбэл бичиг баримтуудаа нэг дор хадгалахыг зөвлөдөг. Осол гамшгийн үед тал бүрээс бичиг баримтаа хайж гүйх боломжгүй гэдгийг санаарай. Мөн хоол хүнсний бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Түүнчлэн скоч ашиглахыг зөвлөдөг. Гамшиг, ослын шалтгаанаар гэрээс гарахдаа ханан дээрээ хаашаа явах гэж байгаагаа бичээд скочоор наана. Ингэснээр ураг, садан төрлүүд төөрөхөөс сэргийлдэг.
Мөн шүгэл ашигладаг. Нурангид дарагдлаа гэхэд аврагчдад өөрийгөө хаана байгааг мэдэгдэх зорилгоор ашиглах юм.
Ийнхүү өөрийн гарын доорх материалаар аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” хэмээн мэдээллээ.