“Үр хүүхдүүдийг маань араатан амьтнаас дор үзэж байна. Ан амьтныг бэртэж гэмтэхэд нь асран хамгаалдаг байр барьсан юм билээ. Гэтэл бидний хүүхдүүд таван жил цэцэрлэггүй явлаа” хэмээн Баянзүрх дүүрэгт оршдог саажилттай хүүхдүүдийн 10-р тусгай цэцэрлэгт явдаг охины ээж бухимдан ярилаа.
Тархины саатай болон дауны хам шинжтэй, давхар согогтой хүүхдүүдэд сэргээн засах цогц үйлчилгээг хүргэдэг тус цэцэрлэгийн барилгыг 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нурааж, шинэ цэцэрлэг барихаар болжээ.
Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүд өөрсдийн цэцэрлэггүй, Баянзүрх дүүргийн 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн ангид хуваагдан явж байна. Уг нь нэг анги хөгжлийн бэрхшээлтэй 6-8 хүүхэдтэй байх ёстой байтал одоо хоёр бүлгийн 40-50 хүүхэд явж байгаа аж.
Уг нь цэцэрлэгийн барилга барих газар нь бэлэн, зураг төсөл нь ч гарчихсан юм байна. Анх цэцэрлэгийн барилгыг 5,3 тэрбум төгрөгөөр барина гэж зураг төсөл гаргасан ч 2018 оны улсын төсөвт 2,5 тэрбум төгрөг суулгасан байна. Иймд энэ мөнгийг цэцэрлэгийн багш удирдлагууд болон эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилах, стандартад нийцсэн анги танхим, сурган хүмүүжүүлэх тоног төхөөрөмжтэй барилга барихад хүрэлцэхгүй гэж үзэж, төсөвт нэмж мөнгө суулгахыг шаардан өнөөдөр цэцэрлэгийнхээ гадна жагсаал хийлээ.
Эцэг эхчүүдийн төлөөлөл:
“Цэцэрлэгийн барилга барих мөнгийг төсөвт бага хэмжээгээр суулгасан. Тэгэхээр манай цэцэрлэг баригдахгүй л гэсэн үг. Эсвэл хагас барилга л баригдах л дүр зураг харагдаж байна. Цэцэрлэгийн удирдлагууд хүсэлтээ өгөөд байгаа ч холбогдох байгууллагууд нь хүлээж авахгүй байна. Ийм учраас үр дүнд хүрэхгүй байна. Бид тэр мөнгийг шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэлээ.
Нийгмийн ажилтан С.Энхбат:
ЦЭЦЭРЛЭГИЙГ 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИХ ЗУРАГ ТӨСӨЛ НЬ ГАРСАН Ч ТӨСӨВТ 2,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАСАН
“2018 оны улсын төсөвт цэцэрлэгийн барилгад нийт 2,5 тэрбум төгрөг тусгасан. Өртөг нь 5,3 тэрбум төгрөг. 280 хүүхэд хүлээж авах, хүүхдийг хөгжих нөхцөлөөр хангасан цэцэрлэг барихад ямар үндэслэлээр ийм мөнгө тусгасныг мэдэхгүй байна. Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед үүнийг эргэж хараач.
2,5 тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон, стандартад нийцсэн цэцэрлэг барьж чадах уу. Улсын төсөв батлагдчихвал баригдах боломжгүй болох байх. Барилга барилгүй таван жил царцчихаад байж өнөөдөр дахиад ийм байдалтай улсын төсөвт суугдах гээд байна” гэлээ.
Эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхчимэг:
"Бид дөрвөн жил 58-р цэцэрлэгт хүүхдээ тэвэрч аваачиж өгдөг. Өөрийн гэсэн цэцэрлэгтэй болчихвол хэрэгтэй л байна. Хоёр бүлэг нь нэг ангид явж байгаа болохоор зай талбай бага байна. 10 дугаар цэцэрлэгтээ өдөр болгон хүүхдүүддээ хөдөлгөөн заслын эмчилгээнд оруулдаг байсан бол одоо долоо хоногт хоёр удаа оруулж байна. Цэцэрлэгээ л хурдан барьж өгөхийг хүсэж байна" гэв.
10 дугаар цэцэрлэгийн багш Ч.Наранцэцэг:
ХҮҮХДИЙН ЭРХ ДЭЭД ЗЭРГЭЭР ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
"Манай цэцэрлэг нураагдаад дахин баригдах төсөлд ороод тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид 58 дугаар цэцэрлэгийн зүүн жигүүрт гурван ангид зургаан бүлэг байрлаж байна. Нэг ангийн багтаамжид 6-8 хүүхэд байх ёстой. Одоогийн байдлаар 40 хүүхэдтэй. 40 хүүхдүүдийн дунд агаар дуслын өвчин гарна. Агаар дутагдана. Ачаалал ихтэй. Хүүхдийн эрх дээд зэргээр зөрчигдөөд байгааг төрийн албан хаагчдад удаа дараалан мэдэгдээд байгаа ч биднийг огт хайхрахгүй байна. Өнөөдөр аргаа ядаад төр засагтаа мэдрүүлж суулт хийж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад тусгай тоног төхөөрөмж, үзүүлэн тараах материал зэрэг бидэнд их юм дутагддаг. Тусгай бариултай ариун цэврийн өрөөнөөс эхлээд бүх юм нь тусгай байх шаардлагатай учраас бидэнд их хүндрэлтэй байна. 21 аймгийн бүх хүүхэд манайд ирж хүмүүждэг. " гэлээ.