Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж эхэллээ.
Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Сүхбаатар талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр морьтой иргэд жагсаалд нэгдэхээр ирсэн ч төв талбай руу тэднийг нэвтрүүлсэнгүй. Өөр нэгэн жагсагч "Хоёр хүүхдийнхээ хоолны төлөө шампунийн мөнгөө хэмнэж байна" хэмээгээд үсээ хусав.
Тэгш бус байдал газар авсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Иргэдийн орлого хэрэглээнд хүрэхгүй болсон гэх мэт олон шалтгааны улмаас иргэд ийнхүү жагсаж байгаа ч бүх нийтийн нийтлэг шаардлага нь шударга байдал. Шударга байдлын төлөө иргэд Сүхбаатарын талбайд жагсаж буй бол зураачид уран бүтээлээрээ нэгджээ.
Тухайлбал зураач Б.Хүрлээ монголчуудын амьдрал, эрх баригчид, эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын наймаа зэрэг асуудлыг хөндөн зурсныг толилуулж байна.