Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдлаа. Тус жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн албан хаагч оролцов.
Монгол Улсаа төлөөлөн жагсаалд оролцох цэргийн бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоос өмнө эх орондоо бэлтгэл, сургуулилтыг багагүй хугацаанд гүйцэтгэсэн ба цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхлаа.
Тэрбээр 2015 онд ОХУ-д болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, БНХАУ-д болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож болон командлан алхсан туршлагатай юм.
Улаан талбайд болсон цэргийн жагсаалын хэсгээс хүргэж байна.