Дэлхийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.
Киноны уран бүтээлчид өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Парисын томоохон кино театрт нээлтээ хийсэн юм.
Бага насандаа төөрөлдсөн ах дүү хоёрын тухай өгүүлдэг уг киноны зохиолыг жүжигчин Ш.Доржсүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглосон байна.
Төрсөн ахтайгаа уулзалгүй холбоо тасарсан малчин залуу олон жилийн дараа ахынхаа урилгаар алс хол Франц улсын Парис хотыг зорин явдгаар киноны үйл явдал эхэлдэг. Хүний нутагт очивч ахтайгаа уулзаж чадалгүй төөрснөөс багагүй бэрхшээлтэй учирдаг адуучин эрийн дүрд жүжигчин Т.Эрдэнэбаяр тогложээ. Тэрбээр өсөж төрсөн нутгаараа бахархах сайхан сэтгэлтэй энгийн нэгэн монгол залуу. Гэвч харийн оронд хэл усгүй төөрч будилсан малчин эрд нутаг нэгтэн нь хэрхэн “тусалдгийг” та бүхэн энэхүү бүтээлээс сонирхож болно.
Киноны уран бүтээлчид хүний нутагт ядарч яваа цөөхөн монголчууд бие биенээ хайрлаж, дэмжиж туслах ёстойг “Хөх толбот хүмүүс” киногоор харуулахыг зорьжээ.
Түүнчлэн уг киноны гол дүрд “Тусгай салаа” киногоор олны танил болсон жүжигчин П.Баттөр, МУГЖ Н.Дагийранз, жүжигчин А.Мөнгөнзул болон “Авьяаслаг хятадууд” шоуны оролцогч С.Уудам нар тогложээ. Кино зураг авалтын 20 орчим хувийг Монголд, 80 орчим хувийг Герман болон Францын нийслэл Парис хотноо авчээ.
А.Цацрал