“Манай хүүхэд хоол идэхгүй юм яах вэ”, “Хүүхэд маань уураг алдаад өвдчихлөө” гэх мэт сэтгэгдлүүд цахим орчинд нийтэлсэн байх нь цөөнгүй. Тэгвэл чихэрлэг хүнс байнга хэрэглэдэг хүүхдийн хоолны дуршил буурдаг. Улмаар хүүхдийн өсөлтөд чухал шаардлагатай аминдэм, эрдэс, уургийн дутагдалд орох нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Тиймээс хэрэв танай хүүхэд хоол идэх дургүй байвал чихэрлэг хүнсний хэрэглээг нь багасгаад үзээрэй. Сахарын (чихэр) хэт их хэрэглээ нь хүүхдийн биед дараах сөрөг нөлөөг үзүүлдэг. Үүнд:
- Дархлаа дарангуйлах
- Таргалалт
- Анхаарал төвлөрөлт муудах
- Шүд цоорох
- Өсөлт хоцрох
- Олон өвчний гол шалтгаан болно.
Иймд тэжээллэг чанар багатай, өөх тос, сахар, давс ихээр агуулсан, илчлэг өндөртэй эрүүл бус хоол, хүнснээс татгалзаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв