Иргэн З “Толгойн араар өвдөөд, толгой эргээд л яваад байлаа. Эмчид үзүүлтэл "явчхаа" дөхсөн байна. Даралт ихсээд, цус өтгөрчээ. Цус авах гэтэл гарахгүй болтол өтгөрдөг л юм байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Хүний цус яагаад өтгөрдөг тухай АШУҮИС-ийн харъяа Монгол Япон эмнэлгийн зүрх судлалын эмч, багш, Анагаах ухааны доктор Ц.Сумъяа (Twitter Dr. Sumiya (twitter.com/sumiyamgl):
"Цусны өтгөрөлт бол цусны шингэн хэсэг багасаж, цусны эс, уураг, дүрс элементүүд ихсэхээр физикийн хувьд цус зуурамтгай, концентраци ихтэй болдог. Үүнийг бид цусны өтгөрөлт буюу цус өтгөрдөг гэж ойлгодог. Монгол хүнд хэдэн хэдэн хүчин зүйлээс улбаалж цусны өтгөрөлт түгээмэл тохиолддог байж болох юм.Үүнд:
- Монгол орон бол далайн түвшнээс дээш 1500 метр орчим өргөгдсөн, уур амьсгал эрс тэс болохоор амьд организм биеийн шингэн хэсэг буюу усаа гадагш алдах магадлал их. Цусны шингэн хэсэг багасахаар цусны өтгөрөлт ихсэж болох юм.
- Монгол хүн энэ эрс тэс уур амьсгал, биеийн хүчний ачаалалтай ажил хийх нүүдэлчин соёлтой болохоор хоол хүнсэндээ малынхаа илчлэг ихээр агуулах уураг, өөх тосоор баялаг махыг ихээр хэрэглэдэг. Энэ өөх тос, уургаар баялаг хоол идэхэд хоол боловсруулах эрхтнүүдийн тусламжтайгаар цусанд шимэгдэнэ. Цусанд шимэгдсэн уураг, өөх тос зэрэг өндөр молекулт нэгдэл ихсэхээр цус зуурамтгай болж өтгөрнө.
- Аливаа халдварын нөлөөгөөр үрэвсэл үүсэхэд дархлааны эс дайчлагдаж цусанд ихээр орж, эсрэг бие хэмээх дархлааны уураг цусанд ихээр бий болно.
- Үрэвслийн нөлөөгөөр халуурах, хөлрөх үед хүн биеийнхээ шингэн хэсгийг ихээр алддаг. Тэгэхээр зөвхөн коронавирусийн халдварын үед цус өтгөрөх бус ханиад томуугийн вирус, бактерийн халдварын үед энэ эмгэг жамаар цус өтгөрч болно.
Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр цусны шингэн хэсэг багасаж, цусны эс, уураг, дүрст элементүүд ихсэхээр цус физикийн хувьд өтгөн зуурамтгай болж эхэлнэ. Үүнийг бид цусны өтгөрөлт гэж ойлгож болно" хэмээн тайлбарласан.
Харин цусаа хэрхэн шингэрүүлэх тухайд:
- Өөх тос, уурагтай хоолоо багасгаж, шингэн цай, усаа болж өгвөл 2-3 литрээс дээш хэмжээгээр ууж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бодисын солилцоогоо идэвхжүүлэх хэрэгтэй.
- 7 хоногт 1-2 удаа мацаг барьж байх хэрэгтэй. Байнга өөх, тостой хоол, мах идэхгүй нэг хоёр хоног болоход цусан дахь өндөр молекулт нэгдлүүд бага зэрэг буурна.
- Халдвартай, үрэвсэлтэй бол эмчид үзүүлж үрэвслийн эсрэг эм ууж эмчлэх хэрэгтэй. Цусны өтгөрөлт багасаж шингэрнэ гэдэг нь цусанд агуулагдаж буй дүрст элемент, өндөр молекулт нэгдэл буурч, цусны шингэн хэсгийн эзлэх хувийг нэмэгдүүлэх процесс юм” гэж зөвлөсөн юм. Бүтэн ярилцлагыг ЭНД-ээс унших боломжтой.
Ташрамд, ноцтой өвчин жижиг шинж тэмдгээр “дохио” өгч байж болзошгүй тул огт тоолгүй орхиж болохгүйг сануулж байна.