Та жимс худалдан аваад угааж хэрэглэдэг үү?. Магадгүй та хааяа жимс худалдан аваад шууд хэрэглэдэг, “яавал гэж дээ” гэж бодож байсан бол анхаараарай. Жимс, жимсгэнэ болоод хүнсний ногоог заавал угааж, бүр сайтар угааж хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэдгийг мэргэжлийн хүмүүс ингэж тайлбарлаж байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнсний аюулгүй байдал ба пестицид-2024” хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.10.22) Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгээр пестицидийн өнөөгийн хэрэглээ, нөхцөл байдлыг онцлон ярилцаж, асуудал дэвшүүлэв.
ПЕСТИЦИД БОЛ УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР АШИГЛАДАГ ХИМИЙН БОДИС
АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Пестицид хүний эрүүл мэндэд маш олон хэлбэрээр нөлөөлж болдог. Зөвхөн хүнсний ногоо, жимсээр хязгаарлагдахгүй, амьсгал, арьс салст гэх мэт олон хэлбэрээр нөлөөлж болно.
Хамгийн гол нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хүндрэл, ургийн хөгжил, бэлгийн эрт оройн хөгжил гэх мэт дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлдөг, маш олон хорт хавдрын шалтгаан болдог гэдгийг дэлхий нийтэд судалжээ. Жишээ нь, эмэгтэйчүүдэд уйланхай үүссэн гэх асуудал бий. Энэ бол дотоод шүүрлийн алдагдлын л нэг хэлбэр шүү дээ.
Монголд пестицидийн хэрэглээ, ашиглалт, нөлөөлөлтэй холбоотой судалгаа маш хомсдолтой байна. Судалгаа хийж үүн дээр үндэслэн хүн, амын мэдлэгийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бий болгох маш чухал байгаа” гэлээ.
Өөрөөр хэлбэл, жимс дутуу боловсорч унахаас сэргийлэх, хүнсний ногоог хураахаас өмнө буюу хураасны дараа, мөн хураасны дараа хадгалах, тээвэрлэх үед муудахаас сэргийлэхээр ашигладаг.
Энэ бодисыг анх Монгол Улсад 1926 онд царцаатай, дараа нь 1959 оноос үлийн цагаан оготнотой тэмцэхээр ашиглаж эхэлжээ. Харин 2024 оны байдлаар Монгол Улсад 25 нэр төрлийн ургамал хамгааллын бодис ашиглаж байна. Энэ нь 2018-2020 оныхтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт аж.
Пестицидийн олон төрөл бий. Тухайлбал, жимс, хүнсний ногоонд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь гербицид /herbicides/ болон фунгицид /fungicides/. Харин шавьж устгахад инсектицид /insecticides/-ийг түлхүү ашигладаг байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 онд 25 тонн инсектицид, 950 тонн гербицид, 45 тонн фунгицид тус тус импортолсон байна. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ хийж, пестицидийн үлдэгдлийг судлах, байгаль орчинд халгүй аргыг боловсруулах чиглэлтэй байгууллага юм.
"ИМПОРТЫН ЖИМС, НОГОО ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ ЭСЭХИЙГ ХИЛ, ГААЛЬ ДЭЭР ЗАЙЛШГҮЙ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ"
Тус хүрээлэнгийн захирал, доктор М.Бямбасүрэн “Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдлын асуудал хүнд байгаа. Хүнсний аюулгүй байдлын салшгүй хэсэг нь ургамал, ургамлын болон мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн. Эдгээр нь пестицидийн үлдэгдэлгүй байх шаардлагыг олон улсад тавьж байна.
Жил ирэх тусам газар, тариалангийн үйлдвэрлэл нэмэгдэж, таримлын нэр, төрөл олширч байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний тарьж ургуулж байгаа тариалан, бэлчээрт төрөл бүрийн өвчин хортон, хөнөөлт организм тархаж байна. Үүнээс бэлчээр болон тариалангийн ургамлыг хамгаалахын тулд ургамал хамгааллын арга, технологи тэр дундаа химийн бодисын бэлдмэлүүдийг хэрэглэх шаардлага тулгардаг. Гэхдээ хэрэглэхдээ стандартын дагуу зөв, зохистой хэрэглэх ёстой.
Хүмүүс зохисгүй, стандартын бус хэрэглээнээс үүдэлтэйгээр химийн бодисын хуримтлал үүсэх, хүрээлэн буй орчин бохирдох асуудлууд байна. Манайд ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн үүн дотроо жимс, жимсгэнэ, будааны төрлийн ургамлуудыг импортоор ихээр оруулж ирдэг. Тиймээс хил, гааль дээр пестицидийн үлдэгдлийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Хил, гааль дээрээ чанарын шинжилгээ хийхгүй оруулж ирснээр шууд хэрэглэх эрсдэлүүд гарч байгаа. Цаашид газар, тариалангийн салбартаа ч пестицидийн хэрэглээг багасгаад био технологийн аргуудыг нэвтрүүлэх шаардлага бий” гэдгийг онцлов.
Мөн тэрбээр “Жилд олон сая хүн пестицидийн улмаас хордож, харшлын гаралтай болон амьсгалын замын өвчнөөр өвдөж байна, хавдартай ч болж байгаа тухай ДЭМБ, дэлхий нийтэд мэдээлж байгаа. Харин Монголд одоогоор судалгаа байхгүй. Тиймээс пестицид хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбар хамтарсан судалгаа хийх шаардлагатай болсон гэдэг асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгээр дэвшүүлж байна.
Ургамлаа хамгаалахын тулд пестицидийг хэрэглэх чухал. Гэвч энэ хэрэглээний ердөө 10 хүрэхгүй хувийг л бид хянаж, чадаж байна гэж үзэж болно. Монгол Улс 2002 онд Стокхольмын конвенцод нэгдэн орсон. Энэ конвенц нь удаан задардаг органик бохирдуулагчийг хэрэглээнээс хасах тухай юм. Ингээд 2002 оноос эхлээд удаан задардаг органик бохирдуулагчийг хэрэглээнээс хассан. Гэвч өндөр хортой гэсэн ангиллын зарим пестицидийг хэрэглэж байгаа. Үүнийг стандартын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлага байна” гэлээ.
ПЕСТИЦИДИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭР ДЭЛХИЙД БНХАУ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Дэлхийд 1 нэг талбайд ногдох пестицидийн хэрэглээгээр БНХАУ тэргүүлж байна. Монгол Улсад ашиглаж буй пестицидийн ихэнхийг БНХАУ болон ОХУ-аас импортолж байгаа. Ургамал хамгааллын бодисыг импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй 46, үүнээс 45 нь дотооддоо худалдаалах зөвшөөрөлтэй юм байна.
Импортоор оруулж ирж буй ургамал хамгааллын бодисоос дээж авч хүнсний аюулгүй байдлын болон гаалийн лабораториуд сорил, судалгаа хийдэг. Гэвч эдгээр лабораториудын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, хүчин чадал муутай. Тиймээс лабораториудыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, пестицидийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд Төрийн бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа.
Пестицид нь хоргүй нэгдэл болон задардаг. Гэхдээ задарч дуустлаа хэдэн сар, жил болох боломжтой юм байна.
Мөн хил, гааль дээр лабораториудыг бий болгох шаардлага бий. Хил, гаалиараа хяналтгүй пестицид, пестицидийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүн оруулж ирсэн хойноо дотооддоо хяналт, шалгалт хийгээд үр дүн гарахгүй гэдгийг доктор М.Бямбасүрэн онцоллоо.
Товчхондоо, тариаланчид болон цэцэрлэгчид үр, тариа ургамлаа хөнөөлт шавжаас хамгаалахын тулд пестицидийг хэрэглэж байна. Гэхдээ энэ нь хүн амын эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай судалгаа одоогоор Монголд байхгүй. Пестицид нь хоргүй нэгдэл болон задардаг. Гэхдээ задарч дуустлаа хэдэн сар, жил болох боломжтой юм байна. Гэтэл задарч дуусаагүй байхад нь иргэд жимс, хүнсний ногоо зэргийг худалдан авч хэрэглэх нь эрсдэлтэй байж болзошгүй аж. Тэгвэл бид пестицидээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн эхэнд худалдан авч хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ гарал, үүслийн гэрчилгээг шалгаж хэвших. Хэрэв энэ гэрчилгээ байхгүй бол нэхэж, шаардах ёстой юм байна.
"ИРГЭД ХУДАЛДААЧДААС ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ"
Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “ Тариаланчдад зориулсан газар тариалангийн бүртгэл хяналтын систем бий. Энэ системийг ашиглан тариан талбайн түүхээ хөтлөх үүрэгтэй. Үүнд талбайд ашигласан бодис, бордоо, технологийн ажлыг мэдээлэх үүрэгтэй. Мэдээлэлд үндэслэн гарал үүслийн гэрчилгээг олгож байгаа. Тиймээс иргэд худалдаачдаас гарал, үүслийн гэрчилгээг шаардах үүрэгтэй.
Энэ гэрчилгээг цахимаар, QR-аар олгодог. Үүнийг уншуулснаар хаана, хэний тарьсан ургамал вэ гэдгийг, цаашлаад үүнд хэдий хэр хэмжээний ургамал хамгааллын бодис, бордоо хэрэглэсэн, ямар талбайд тариалсан зэргийг мэдэх боломж бий” гэлээ.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараагийн алхам бол худалдан авсан жимс, хүнсний ногоогоо сайтар угааж хэрэглэх юм. Хатуу хальстай жимс хүнсний ногоонд пестицид бага шаардагддаг бол харин гүзээлзгэнэ гэх мэт зөөлөн хальс, гадаргатай жимс хүнсний ногоонд илүү их шаардагддаг юм байна.
Ташрамд дурдахад, манай улсад ургамал хамгааллын бодисын хэрэглээ, хяналтын чиглэлийн Ургамал хамгааллын тухай хууль, Химийн бодисын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг эрхзүйн баримт бичгүүд хүчин төгөлдөр хэрэгжиж байна.