Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн, кино найруулагч Кшиштоф Занусси тавдугаар сарын 7-ны өдөр Монголд хүрэлцэн ирсэн билээ. Түүний нэрэмжит кино өдрүүдийг iCinema кино театрт 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 19:00 цагт "Амийг амиар" киногоо толилуулж, үзэгчидтэйгээ уулзах юм.
Тэрбээр кино найруулагчийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон мэргэжлийн уран бүтээлчдэд хоёр өдөр дараалан сургалт явуулсан билээ. Энэхүү сургалтаар өөрийнхөө талаар танилцуулж, кино бүтээхэд уран бүтээлчид юу анхаарах, өөрөө юун дээр алдаж, онож байсан тухайгаа өгүүлсэн юм.
АМЬДРАЛ НАДАД ЭД ХӨРӨНГӨӨС ГАДНА ОЛОН БОЛОМЖ БАЙДГИЙГ ХАРУУЛСАН
Миний итали хамаатнууд үлгэрийн юм шиг баян амьдралтай хүмүүс байлаа.
Би 1939 онд буюу Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө төрж, аав ээждээ эрхэлсэн, тансаг айлын хүүхэд байлаа. Аав маань Итали гаралтай, архитектор мэргэжилтэй хүн байсан. Гэтэл намайг төрсний дараахан дайн эхэлсэн юм.
Аавын талын хамаатнууд Италидаа төдийгүй дэлхий дахинаа алдартай цахилгаан барааны ZANUSSI брэндийг үндэслэгчид юм.
Миний итали хамаатнууд үлгэрийн юм шиг баян амьдралтай хүмүүс. Тэд намайг ирж ажиллахыг урьсан ч би ядуу амьдралдаа үлдэж өөрийнхөөрөө амьдрахыг хүссэн юм.
Миний амьдрал надад ядуу, коммунист нийгэмтэй Польш улсад илүү олон боломж байсан гэдгийг харуулсан. Та бүхэн төсөөл дөө. Тухайн үед би Италид үлдсэн бол өнөөдөр их мөнгөн дээр суусан, хөргөгч үйлдвэрлэсэн, аль хэдийн тэтгэвэртээ гарчихсан өвгөн л суух байсан байх.
ХҮН БОЛГОН ЕРТӨНЦИЙГ ӨӨРИЙН НҮДЭЭР ОЛЖ ХАРДАГ
Ядуу ч гэсэн би бусдад өөрийгөө таниулахыг хүссэн юм. 1980 онд миний “Гэрээ” кино Венецийн кино наадмыг хаах хувь тохиол ирэв. Ингээд намайг үл тоодог байсан авга ах Гуидо Зануссид бүтээлээ үзүүлж, амжилтанд хүрснээ харуулах боломж гарсанд ихэд баярласан юм. Ахыгаа урьж, зэрэгцээд суулаа. Харин ойролцоох суудалд Италийн дэд сайд болон алдарт найруулагч Федерико Феллини нар суусан байв.
Түүнд миний кино ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй болохыг ойлгов.
Цугласан олон надад баяр хүргэж, маш халуун дотноор хүлээн авч, алга ташиж байлаа. Би “ашгүй ах маань намайг ямар өндөр амжилтанд хүрснийг одоо л нэг ойлгох нь” гэж бодсон юм. Гэтэл биднийг танхимаас гартал ах үл тоосон шинжтэй хоолны тухай яриа өрнүүлдэг юм байна. Түүнд миний кино ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй болохыг ойлгов.
Гэтэл маргааш нь авга ах сонин руу зааж “Кшиштоф! Би чамайг ямар амжилтад хүрснийг ойлгоогүй байж!” гэхэд нь би “Өчигдөр тэр олон хүн алга ташаад байхад та хараагүй юм шиг л байсан шүү дээ” гэхэд ах “Намайг ч үйлдвэрийнхээ хаалгаар ороход ажилчид алгаа ташиж л байдаг шдээ” гэж хариулдаг юм байна.
Тэгээд авга ах “Чи үүнийг хар л даа! Италийн төвийн сонины нүүрэнд манай овгийн нэрийг ийм том үсгээр биччихсэн байна шдээ. Сонины нэг сантиметр квадрат зайд юм хэвлүүлэхэд ямар үнэтэй байдгийг мэдэх үү?” гэж бизнесмэн хүний нүдээр харсан юм даа. Эцсийн эцэст би ямар нэгэн байдлаар амжилтад хүрсэн гэдгээ тэгэхэд л мэдэрсэн юм. Гэхдээ энэ нь надад маш том сургамж болсон. Энэ нь та бүхэнд бас сургамж болоосой гэж хүсч байна. Би залуу найруулагч нартай уулзах болгондоо “Хүн болгон ертөнцийг өөрийн нүдээр олж хардаг” гэдгийг хэлдэг.
Найруулагчийн гол үүрэг бол өөрийнхөө өгүүлж байгаа киногоор олон хүний ертөнцийг холбосон гүүр барьж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хүнтэй өөрийгөө адилтгаж, тэр хүнийг ойлгохыг хичээгээрэй.
БИ ФИЗИКТ ХАЙРТАЙ Ч ФИЗИКИЙН УХААН НАДАД ХАЙРГҮЙ БАЙВ
Би аавынхаа мэргэжлээр сурах гэсэн боловч аав маань социалист нийгэмд архитектураар сурах хэрэггүй гэдгийг зөвлөсөн юм.
Ингээд физикийн чиглэлээр суралцлаа. Гэтэл би авьяасгүй физикч байв. Хэрвээ авьяасгүйгээ эрт мэдсэн бол нэгдүгээр курсээсээ хаях байсан юм. Та бүхэнд инээдтэй санагдаж магадгүй. Би физикт хайртай. Харамсалтай нь физикийн ухаан надад хайргүй байлаа. Бас гүн ухааны чиглэлээр суралцсан ч мэргэжлийн гүн ухаантан болохгүй гэдгээ ойлгосон.
Хамгийн сонирхолтой нь надад авьяасын хэлтэрхий байна гээд авчихсан. Гэтэл гурван жилийн дараа авьяасгүй юм байна гээд хасчихсан.
Оюутан байхдаа сонирхогчдын кино клубт явдаг байв. Би найзуудтайгаа кино хийж, оюутны театрт жүжигчин найруулагчаар ажиллаж байлаа. Оюутны сонинд бас сэтгүүлчээр ажиллана. Гэтэл найзуудтайгаа хийсэн кинонууд маань шагнал аваад эхэллээ. Их гайхсан л даа. Энэ бол залуу уран бүтээлчдэд их чухал. Чиний хийж байгаа юм анхаарал татахуйц байна гээд шагнал өгч байгаа нь сэтгэл санааны хувьд их дэмжлэг болдог. Залуу уран бүтээлчид миний хийж байгаа юм зөв үү, буруу юу гэдэгт үргэлж эргэлзэж явдаг юм.
ЦАГАА ОЛООГҮЙ МӨЧҮҮД ХҮН БОЛГОНД ТОХИОДОГ
Гэтэл бүтэн хоёр жилийн дараа миний юу хэлэх гээд байсныг тэд ойлгосон.
Ингээд кино урлагийн сургуульд элсэхээр шийдсэн. Киноны сургуульд элсэх маш хэцүү байсан. Нэг хуваарийн төлөө 100 гаруй хүн өрсөлддөг байв. Элсэлтийн шалгалт 10 гаруй хоног үргэлжилж, агуу мастерууд авьяасын жаахан ч гэсэн хэлтэрхий байна уу гэдгийг шалгаж авдаг байлаа. Хамгийн сонирхолтой нь надад авьяасын хэлтэрхий байна гээд авчихсан. Гэтэл гурван жилийн дараа авьяасгүй юм байна гээд хасчихсан.
Би оюутан байхдаа зуны амралтаар Франц яваад, азаар алдартай дөрвөн найруулагчийн зургийн талбай дээр очиж ярилцлага авч чадсан юм.
Тэд огт өөр түвшний кино хийж байсан. Улсаас баталсан төлөвлөгөөний дагуу ажиллахгүй, жүжигчид нь их чөлөөтэй байв. Жилийн курсийн ажлаа би тэр маягаар хийтэл намайг сургуулиас хөөчихсөн. Учир нь тэд Францад очоогүй, тэр кинонуудыг үзээгүй байсан. Гэтэл бүтэн хоёр жилийн дараа миний юу хэлэх гээд байсныг ойлгосон юм. Цагаа олоогүй мөчүүд хүн болгонд тохиодог.
Ингээд жилийн дараа буцаад сургуульдаа авсан. Сургууль надад их хөрөнгө оруулсан болохоор намайг төгсгөхөөс өөр аргагүй болсон юм.
Би дипломын ажлаа 30 минутын хэмжээтэй, 35 мм-ийн хальсан дээр хар цагаан уран сайхны кино хийж болох байсан. Гэхдээ яриагүй кино хиймээр санагдсан юм. Тэр үед синхрон бичлэг гараагүй байсан тул дандаа ам барьж дуу оруулдаг байв. Тиймээс миний кинонд театрын хиймэл хоолойтой жүжигчид дуу оруулаасай гэж хүсээгүй юм. Ийм тэнэг шалтгаанаас болоод би ямар ч үггүй кино хийх сэдэв хайж эхлэв.
Ингээд сүм дотор байгаа лам нарын тухай сэдэв сонгосон юм. Учир нь лам нар тэр бүр үг хэлээд байдаггүй, үргэлж залбирч байдаг хүмүүс. Киноны гол баатар сүмд шашны үнэт эдлэл тоолох гэж ирсэн соёлын газрын ажилтан. Лам нар түүнийг тоохгүй болохоор их уйдаж залхдаг. /сурв. Хөгшин лам насан эцэслэж байгаа тухай кинонд өгүүлнэ./
Киноны баатар болон сүмийн хөгшин лам хоёрын хооронд ойлголцлын жижиг холбоо тогтож эхэлсэн. Ламын амьдралаа зориулж байгаа үйлсийг залуу шүтэж, настай лам залуу хүний шинэлэг үзэл бодлыг сонирхож эхэлсэн.
Сургууль төгсөж байгаа залуу найруулагчдын эхний даалгавар нь уйтгарыг хүн уйдаахгүйгээр яаж харуулах тухай байдаг.
Манай профессорууд бидэнд найруулга хэзээ эхэлдэг вэ гэвэл найруулга бодит байдлаас яаж салж гарах аргаа бодож олох үед эхэлдэг хэмээн заадаг байв.
МООДОНД ОРЖ БАЙГАА ЮМ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХУУЧИРНА
Миний ойлгосноор бодит байдлаас бага зэрэг илүү гарах ёстой. Бодит байдал нэгэнт л ойлгомжтой учраас сонирхол татахгүй.
Би шинээр гарч байсан Zoom дуран хэт их ашиглаад алдаж байлаа. Би залуу хүн болохоор шинэ юмаар гангарах гээд дэндүү их хэрэглэчихсэн юм. Нэг юм сайн санаж яваарай. Моодонд орж байгаа юм болгон хэзээ нэгэн цагт хуучирна. Дрон сүүлийн үед их моодонд орж байна. Дрон битгий хэрэглээрэй. Хүн болгон дрон хэрэглэж байна. Ямар богино хугацааны дараа сонирхол татахаа болиод моодноос гардгийг анзаараарай.
ШАШНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ БАС ДЭМЖИГЧДИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨС НЭГЭН ЗЭРЭГ ШАГНАЛ ХҮРТСЭН
Энэ кино маань нэлээн эмгэнэлтэй хувь заяа туулсан. 1966 он байлаа. Профессорууд үзээд бүгд “Энэ зохиолыг хэн баталсан бэ?” гэж асууж байв. Учир нь ард түмнийг мансууруулагч хар тамхи болсон сүм киноны турш харагдаад байна хэмээн шүүмжилсэн юм. Харин удирдагч профессор маань “зохиол уншиж байхдаа сүмийг огт анзаараагүй” гэсэн. Кино гарсны дараа нэрийг нь солихыг шаардаж, урьд нь “Ламын үхэл” байсан бол “Хөдөөний өвгөний үхэл” нэртэй болгосон. Тэгээд манай сургуулийн декан хоёр хувь хийгээд нэгийг нь Москва нөгөөг нь баруун руу явуулъя гэсэн юм.
Нэг долоо хоногийн дотор Москвад шашны эсрэг тэмцэгч залуучуудын хөдөлгөөний тусгай шагнал аваад, тэр долоо хоногтоо бас Германд Католикийн хөдөлгөөнийг дэмжих залуучуудын шагнал авсан. /инээв/ Хүчийг зөв хуваарилж чадахын том жишээ энэ. Үггүй киног үзэгч бүр өөрийнхөөрөө тайлбарладгийн тод жишээ.
Зөвлөлтөд тэр шагналыг гардуулахдаа “Лам үхэж байгаа юм чинь сайн байна. Ардын дайсан үхэж байна. Анхнаасаа социалист Польш ард түмнийг мансууруулсан шашны кино хийх ёсгүй” гэж үзсэн. Харин барууныхан бол миний хийсэн киног үнэхээр ойлгож өгсөн байх гэж боддог. Цул алтан медаль өгсөн шүү. Энэ цаг үеэс би кино хийх эрмэлзэлтэй болж, нэг мөсөн киночин болсон. Нийтдээ 40 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Ихэнх киноны зохиолоо би өөрөө бичсэн юм шүү.
ЯАЖ БИШ ЯАХ ГЭЖ КИНО ХИЙЖ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨСӨӨ АСУУ
Та бүхэн хамгийн түрүүнд яаж биш яах гэж кино хийх гэж байна вэ гэдгээ байнга өөрөөсөө асууж бай. Өөртөө үнэнч, шударга байх хэрэгтэй. Та баян байхын төлөө, нэртэй, алдартай байхын төлөө юу, эсвэл бусдад хайрлуулж хүндлүүлэхийн төлөө хийж байна уу, эсвэл хүмүүсийг өөрчлөхийн төлөө хийж байна уу? гэдэг асуултуудыг тавиад өөрөө хариулж чадахгүй бол киногоо зорилгогүй хийж байна гэсэн үг.
КИНОГ ХЭТ ТӨГС ХИЙХ ГЭЖ БҮҮ ХИЧЭЭ
Залуу уран бүтээлчид хэт төгс бүтээл хийх гэж эрмэлзэх нь карьерын замналд нь тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Эвлүүлгээ хэдэн мянга дахин сольж, хөгжмийн зохиолчдоо зовоож, жүжигчдээс хүний санаанд багтамгүй юм нэхдэг. Энэ бүхэн сайн үр дүнд хүргэхгүй. Найруулагч хийж байгаа зүйлээ зөв үнэлэх, юу нь чухал, юу хоёр, гуравдугаар зэргийх гэдгийг эрэмбэлж чадах нь чухал.
ЭНГИЙН ҮЙЛ ЯВДЛЫГ ЯАЖ СОНИРХОЛТОЙГООР ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХ ТАЛААР БОДОЖ БАЙГААРАЙ
Өгүүлэмжийн өөр хэлбэр байж болдог, өгүүлэмжийн хэлбэр тогтсон байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Найруулагч, уран бүтээлч хүн заавал гүн ухаанаар бүтээлдээ хандах албагүй. Хүний амьдрал энгийн үйл явдлуудаас бүрдсэн учир энгийн үйл явдлуудыг яаж сонирхолтойгоор үзэгчэд хүргэж болох талаар бодох нь чухал. Яагаад гэвэл хүн орчин үед нийгмийн хөгжил технологийн хөгжлийн боол болчихсон гэж ярьдаг. Түүнээс үл хамааран олон сайхан зүйл хийж болдог юм.
КИНО ЧИНЬ ХҮН БОЛГОНД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ
Нэг төрлийн үзэгчид нь нийгмийн хөгжлөөс хоцорсон, дотроо түгжигдсэн ноомой. Та тэр хүнийг сэрээх ёстой. Эсвэл өндөр шаардлагатай, хөгжлөөс түрүүлчихсэн, танаас өндөр мэдлэгтэй үзэгчид бий. Энэ хоёр төрлийн үзэгчдийн анхаарлыг татна гэдэг сайн хэрэг. Гэхдээ гол нь хэнд таалагдах гэж зориод байна вэ гэдгийг бодоорой. Чи философийн профессорт таалагдах гэж юм хийж байна уу? Эсвэл цонхон доор чинь гудамжинд өдөр болгон хог шүүрдэж зогсдог хүнд киногоо ойлгуулахыг хичээж байна уу. Ер нь хүн болгонд таалагдах кино хийнэ гэж байдаггүй юм. Магадгүй Чарли Чаплин л тийм кино хийж байсан байх. Киногоо хэнд зориулж хийж байна гэдэг зорилгоо маш тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй.
БИ ПРОДЮСЕРЫГ ИХ БУУ ЦЭНЭГЛЭГЧТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ
Бүтээгч продюсер гэж хэнийг хэлэх вэ? Өгөгдсөн сэдвийг сонгосон зохиогч, сонгосон найруулагч, сонгосон жүжигчдэд тохирно гэдгийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Мэдээж хөрөнгөө тооцдог байх хэрэгтэй. Маш их хөрөнгөөр хийдэг сэдвүүд байдаг ч бага хөрөнгөөр шийдэж болох сэдвүүд ч бий. Би продюсерийн ажлыг их буу цэнэглэгчтэй харьцуулах дуртай. Их буундаа тохирох сумыг олж тааруулах нь продюсерын гол үүрэг гэж үздэг.