Монгол болон Өвөр Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Урилга” уран сайхны киноны нээлт Хөх хотын "Ванда" кино театрт гуравдугаар сарын 19-ний өдөр болж, БНХАУ-ын кино театруудаар гарч эхэллээ.
Хятад хэл дээр гарч буй тус киноны гол дүрд СТА, жүжигчин Д.Бямбацогт, СТА, хөтлөгч, жүжигчин, Ч.Ундрал, кино зохиолч, найруулагч Х.Хасболдын хүү залуу уран бүтээлч Х.Дотно нар тоглосон бол ерөнхий найруулагчаар Х.Хасболд, туслах найруулагч, зураглаачаар В.Отгонзоригт нар ажиллажээ. Мөн зургийн даргаар Б.Чармайлт, продюсерээр Насанбуян ажилласан байна.
“Урилга” киноны найруулагч Х.Хасболд киногоо бүтээснийхээ дараа тэнгэрийн оронд хальжээ. Иймд уран бүтээлчид түр хугацаанд киноны нээлтээ хийлгүй завсарласан байна. Нээлтийн үеэр уран бүтээлчид болон үзэгчид найруулагчийг дурсан, суудлаасаа босч түүний гэгээн дурсгалд гүн хүндэтгэл үзүүлжээ.
Жүжигчин Ч.Ундрал ахимаг насны өвөрмонгол эмэгтэйн дүрд тоглосон байна. Тэрээр “орчин цагийн Өвөрмонголын амьдралыг харуулсан энэ кинонд Найруулагч маань өвөрмонголчууд юугаа авч үлдэх, хайрлах ёстойг харуулахыг зорьсон” гэлээ.
Хөх хотын кино группын дарга, найруулагч, зургийн дарга нар манай уран бүтээлчидтэй уулзаж, цаашид хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажиллахаар болсон байна. Тэд жүжигчин Ч.Ундрал, Д.Бямбацогт нарыг "монгол хүмүүс хэрнээ хятад хүний зан араншинг чадварлаг гаргасан" хэмээн магтан сайшаажээ.