Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай шатрын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээнийг Монголын Ардчилсан холбооны санхүүжилтээр Монголын шатрын холбоо олон улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тэмцээнд олон улсын зэрэг золтой, өндөр чансааны тамирчид, сонирхогч, сурагчдыг хамарсан 6-87 насны 800 гаруй оролцогч бүртгүүлжээ. Тухайлбал Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны таван тамирчин, ОХУ-ын Буриад улсын 11 тамирчин оролцогч оюун ухаан, ур чадвараа сорьж байна. Түүнчлэн Монголоос Олон улсын их мастер цолтон 15 төрөн гарсны арав нь, ОХУ-ын Буриад улсын их мастер оролцож байгаа нь тэмцээний чансааг илтгэх аж.
Тэмцээн нээлттэй тоглох бөгөөд олон улсын стандартын дагуу:
8, 10, 12 насны эрэгтэй, эмэгтэй болон A, B, C чансааны эрэгтэй, эмэгтэй гэсэн зургаан ангилалд тамирчдийн уран нүүдлийг сорих юм.
- А чансаа: 2000-аас дээш
- B чансаа: 2000-аас доош
- С чансаа: 1500-аас дээш
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараас уг тэмцээний онцлог, холбооны ажлын төлөвлөгөө, шатрын спортын тамирчдийн чансаа сайжирч байгаа эсэхийг тодруулав.
Тэрбээр “Өнөөдрийн тэмцээний шагналын сан, оролцогчийн тоо, хамрах хүрээ, зохион байгуулалтаараа улсын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхээр болж байна. Цаашид жил бүр уламжлуулан зохион байгуулна.
Харин манай улсад 500-600 гаруй шатрын сонирхогч байгаагаас 200 мянга гаруй нь нийслэл, орон нутаг, улсын, өндөр чансааны гэх мэт тэмцээнд байнга оролцдог. Цар тахлын дараах тэмцээнүүдээс харахад оролцогчийн тоо нэмэгдэж байгаа нь шатрын спорт үндэсний хэмжээнд жигд хөгжиж байгааг харууллаа. Тодруулбал улс, тив, дэлхийн тэмцээнд зөвхөн нийслэлийн гэлгүй орон нутгаас чансаа сайтай тамирчид тодрон, амжилт гаргасаар байна.
Холбооны хувьд дотоод бүтцээ шинэчилж дэд ерөнхийлөгчтэй болсон гэх мэт орон тоонд шинэчлэл гарсан. Энэ нь тамирчдын чансааг тасралгүй нэмэх, уралдааныг хүртээмжтэй зохион байгуулахад хүчний түлхэц болно. Өөрөөр хэлбэл тэмцээнд оролцогчийн чансааг сайжруулах үүднээс өндөр шагналтай тэмцээнийг зохион байгуулахад анхаарч ивээн тэтгэгчийн харилцааг анхаарсан” гэлээ.
Харин С.Зориг агсны хувьд монголын шатрын спорттой салшгүй холбоотой нэгэн. Тэрбээр 1996-1998 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллахдаа тамирчдыг тив, дэлхийн тэмцээнд оролцоход дэмжин ажиллаж байжээ.
Тэмцээн Монгени цогцолбор сургуульд энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхогчид тоглолтыг үзэхэд нээлттэй байх юм.