Суралцагчдыг ая тухтай орчинд сургаж, төлөвшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажил дуусаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулах шийдвэр гарлаа.
Тус барилгын ажлын зураг төслийг “Сензо констракшн” ХХКомпани гүйцэтгэж, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Солармед Монгол” ХХКомпани, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.