“Холливүүд Монголд” олон улсын анхдугаар кино фестивалийг Улаанбаатар хотноо энэ сард долоо хоногийн турш зохион байгуулсан билээ. Тус фестивальд Холливүүдийн алдартай кино уран бүтээлчид оролцсон бөгөөд өөрсдийн мэргэшсэн чиглэлээр манай уран бүтээлчид, залууст найруулга, жүжиглэлт, тусгай эффект, продюсинг зэрэг нийт 15 төрлийн сургалт явуулсан юм.
Тэдгээрээс кино бүтээлийн гол үндэс болсон зохиолын сургалт анхаарал татсан билээ.
Алдарт найруулагч Альфред Хичкок “Сайн кино хийж бүтээхийн тулд гурван зүйл шаардлагатай байдаг, үүнд: нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” хэмээн хэлсэн байдаг.
Тэгвэл “Netflix”-ийн бүтээл “Марко Поло” цувралын хоёр, гуравдугаар бүлэг, “Happy!”, “Iron Man-2” зэрэг киноны зохиолыг бичсэн, “Грэмми”, “MTV Video Music Awards”, “Victoria’s Secret Fashion Show” зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд ажилласан Мэтью Уайтын зохиол бичих арга зүйн сургалтаас хийсэн тэмдэглэлийг хүргэж байна.
Тэрбээр “Сайн зохиол бичихийн тулд маш их унших хэрэгтэй. Хүн мэдлэгтэй байх тусмаа олон сонирхолтой зүйл ярьж, бичиж чадна” хэмээн зөвлөсөн юм.
ХЭРХЭН САЙН ЗОХИОЛЧ БОЛОХ ВЭ?
Унш, унш, бас дахин унш. Шинжлэх ухаанд сонирхолгүй байсан ч физикийн талаар унш. Хар нүхний талаар сонирх.
Хэрхэн сайн зохиолч болох вэ? Унш, унш, бас дахин унш. Шинжлэх ухаанд сонирхолгүй байсан ч физикийн талаар унш. Хар нүхний талаар сонирх. Чиний хуримтлуулсан мэдлэг хэзээ нэг өдөр өөрийн санаагаа хөгжүүлэхэд чинь хэрэг болно.
Би Холливүүдийн зохиолчдын подкаст сонсож өөрийгөө хөгжүүлдэг. Мөн кино сайн үзэх хэрэгтэй. “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа кинонуудыг үз, задал, тэгж байж сайн зохиолч болно.
ЭРҮҮЛ БАЙ
Сайн зохиолч болохын тулд эрүүл бай. Дасгал хөдөлгөөнийг чухалчил. Гэхдээ одоохондоо гүйнгээ эсвэл дасгал хийнгээ зохиол бичих техникийг хэн нэгэн зохион бүтээгээгүй учраас бид сууж л зохиолоо бичихээс өөр аргагүй. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг учраас их ядардаг. Тиймээс фитнессээр хичээллэ, дасгал хий.
ӨӨРИЙГӨӨ ТАНЬ, ШИНЭ ХҮМҮҮСТЭЙ ТАНИЛЦ, ТЭДНИЙ ТҮҮХИЙГ СОНС
Сайн зохиол бичихийн тулд өөрийгөө мэд, тань. Чи өөрийнхөө зүрх сэтгэлээс зохиол бичсэнээр хүний зүрх сэтгэлд хүрч чадна. Өөрийгөө таньж мэдээд, дотоод дуу хоолойгоо сонсох нь их чухал.
Аарон Соркины /”Оскар”-ын шагналт зохиолч/ подкастыг сонсоод, тэр хүний хэв маягаар бичсэнээр чи тэр хүн шиг байж чадахгүй. Тэр хүн өөрийнхөөрөө хамгийн сайн нь. Соркин ингэж бичиж байгаа юм чинь би бас ингэх ёстой гэх нь хамгийн утгагүй философи.
Өөрийнхөө амьдралаар амьдар. Аялж, шинэ хүмүүстэй танилц, тэдний түүхийг сонс. Зохиолч хүний найз байна гэдэг "аюултай". Учир нь сонирхолтой түүх сонсвол тэд “Энэ түүхийг кино болгоно оо” гэж үргэлж бодож явдаг.
Хүн болгон өөр өөрсдийн өнгө аясаар ярьдаг. Тийм болохоор хүмүүсийн яриаг анхааралтай сонс. Тэдний онцлог шинж чанарууд нь шинэ дүрдээ шингээх санаа болж өгдөг.
ПОРОЛОН ШИГ АМЬДАР, АВЧ БОЛОХ БҮХИЙ Л ЗҮЙЛИЙГ ӨӨРТӨӨ ШИНГЭЭ
Таамаглашгүй бас нууцлагдмал бай. Өвөрмөц, гаж байхаас битгий ай.
Поролон шиг амьдарч, авч болох юу л байна бүхнийг өөртөө ав, шингээ. Бичиж байгаа үедээ чөлөөтэй сэтгэ. Өөрийнхөөрөө бай. Хүн болгоны дотор “Чи битгий ингэ, тэг" гэж өөрийгөө хянадаг бяцхан шүүмжлэгч байдаг. Зохиол бичиж байгаа үед битгий өөрийгөө хяна, хорь.
Хүнд өөрийгөө хянадаг дотоод шүүмжлэгч хэрэггүй гэж байгаа юм биш. Тэр шүүмжлэгч чамайг гүүрнээс үсрэх гэх мэт тэнэг зүйл хийхээс байнга аварч байдаг. Гэвч зохиол бичих үедээ өөрийгөө хэтэрхий их хяналгүйгээр чөлөөтэй, зоримог бай. Ямар нэг эрсдэл гаргахаас бүү ай.
Таамаглашгүй бас нууцлагдмал бай. Өвөрмөц, гаж байхаас битгий ай. Өвөрмөц байдал нь чиний зохиолд чимэг болно.
Зохиолчид бол сэтгэл хөдлөлийг төрүүлэгч юм. Би багадаа жаахан дүүгээ дандаа өддөг байлаа. Тэгээд айж орилохыг нь харах дуртай байлаа. Яг ийм маягаар хүмүүс зохиолоороо дамжуулж сэтгэл хөдлөл үүсгэж байх хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг, бидний хүч юм. Энэ супер хүчийг бид сайнаар ч, муугаар ч ашиглаж болно. Зохиол бол хүчтэй зэвсэг юм шүү.
Бид цаашдаа нийгэмд ямар нэг шинэчлэлийг эхлүүлж чадах, өөрсдийн зохиолоор хэлж чадах хүчтэй хүмүүс.
БИДНИЙ ТУЙЛЫН ДАЙСАН БОЛ АЙДАС ЮМ
Зохиолч ямар нэг санаагүй болоод гацах, юмыг маргааш гэж хойшлуулах, алдаа гаргахаас айх, бусдад шүүмжлүүлэх, дотоод шүүмжлэгчээсээ болоод ямар нэг зүйл хийж чадахгүй байх нь бидний том дайсан юм.
Ямар нэг санааны хомсдолд орох байдаг л үзэгдэл. Битгий тэрийг хүндээр хүлээж ав. Хүн болгон санаагүй болж гацдаг.
“Big Magic” гэдэг номыг уншаарай. Би зохиолоо үргэлжлүүлж чадахгүй гацвал өөрийгөө Багс Банни болсон мэт төсөөлдөг. Багс Банни байнга асуудалд ордог, байнга ямар нэг юманд өртөж явдаг. Гэхдээ амьдрал дээр Багс Банни шиг байснаар асуудалд орсон ч үргэлж сэтгэл хангалуун байж чадах юм.
ҮЗЭГДЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ
Үзэгдэл ба зөрчил
Үзэгдэл болгонд ямар нэг зөрчил үзүүлэх нь чухал. Зөрчил нь тухайн дүрийн хүсэл зорилго болон түүнтэй зөрчилдөх саад тотгороос бий болдог. Гэхдээ саад тотгор гэхээр заавал муу, таагүй зүйл байх шаардлагагүй.
Жишээ нь, нэг эмэгтэй ажлын ярилцлагад орох гэж байлаа гэж бодъё. Бүсгүй ажилтай болохыг үнэхээр их хүсэж байлаа. Гэтэл охиных нь төрсөн өдөр давхцчихсан. Охиноо амьтны хүрээлэн дагуулаад явна гээд амлачихсан байдаг. Иймээс охин нь саад тотгор болж байгаа юм. Энэ нь тухайн үзэгдэлд зөрчил үүсгэн, илүү сонирхолтой болгож байна гэсэн үг.
Үзэгдэл дараах гурван хэсгээс бүрдэж болно
Жишээ авъя. Нэгэн гэр бүл гадагшаа салхинд гарч байлаа гэж бодъё. Бүгдээрээ сууж байлаа. Аав нь охиндоо ямар нэг зүйл яаж хийхийг зааж зогсож байгаад эргээд хартал гэр бүлийнхэн нь алга болсон байв.
- Үзэгдлийн эхний хэсэгт эргэн тойрны үзэгдэх орчныг харуулж байна.
- Хоёрдугаарт хэсэгт гэнэтийн үзэгдэл буюу бүгд алга болчихсон байдал.
- Гуравдугаар хэсэгт ганцаараа гайхаж хоцорсон аав буюу тухайн дүртэй холбоотой дүр зураг.
Энэ гурван хэсгийг үзэгдэл болгон дээр заавал ашиглаад байх шаардлагагүй бөгөөд ихэнхэд нь хэрэглэхэд зохимжтой дүрэм.
НЭМЭХ, ХАСАХЫН ДҮРЭМ
Үзэгдэл болгоноо наалддаг цаасан дээр бичээд, самбарт наагаад дарааллуудаа нааш цааш сольж болно.
Ямар нэг үзэгдлийг муугаар эхлүүлсэн бол сайнаар төгсгөх хэрэгтэй. Заавал том үйл хэрэг байх албагүй, сэтгэл хөдлөл ч байж болох юм. Үзэгдлийг баяр хөөртэй эхлүүлсэн бол гунигтай дуусгаж болно. Иймэрхүү байдлаар нэмэх, хасахын дүрмийг хослуулаарай.
Кинонд үзэгдлүүд үйл явдлын өрнөлийг урагш түлхэж байх хэрэгтэй.
Харин инээдмийн кинонд энэ нь огт өөр. Инээдмийн кинонд ямар нэг зовлон шаналал байдаггүйн дээр үйл явдлын дараалал нь баригдсан байх шаардлагагүй байдаг. Чөлөөтэй байх тусмаа сонирхолтой байх бөгөөд анги болгоныг тусад нь хийж болно.
Хэтэрхий их баригдчихсан бол их өрнөлтэй болоод инээдмийн кино болж чаддаггүй. Инээгээд л дуусдаг. Заавал логиктой зүйл байгаад байх шаардлагагүй.
УЙТГАРТАЙ ХАРИЛЦАН ЯРИА, ОЙЛГОМЖТОЙ ҮЙЛ ЯВДЛЫГ ЗОХИОЛДОО БҮҮ ОРУУЛ
Үзэгдэл болгонд тийм юм гарна гэсэн хураангуй бичих хэрэгтэй. Надад ийм хураангуй бичих аргачлалыг кино зохиолч Блэйк Снайдерын зохиол бичих тухай “Save the cat” буюу “Муурыг авар” ном заасан юм.
Үзэгдэл болгоноо наалддаг цаасан дээр бичээд, самбарт наагаад дарааллуудаа нааш цааш сольж болно. Иймэрхүү бодит зүйл хийснээр компьютерийн ард сууж харснаас илүү үр дүнтэй байдаг. Үзэгдлүүдийн хоорондын байрыг сольж илүү гоё дараалал үүсгэж чаддаг.
Үзэгдэл бичиж байхдаа таны бүтээсэн дүрд жүжигчин хүн тоглоно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Жишээ нь, хоолны ширээний ард хоол идэж байгаа үзэгдэл байлаа гэж бодъё. “Хоолны давс ихэдсэн байна” гэх мэт харилцан яриа маш уйтгартай байдаг. Иймэрхүү яриа байж болохгүй. Үүнийг жүжигчин тоглоно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тэгэхээр үйл явдлыг илүү өрнүүн болгож, хоорондын харилцан яриаг өөрт илүү ашигтай болгох нь чухал.
ҮЗЭГЧДЭД МЭДЭЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛЫГ ДАХИН ҮЗҮҮЛБЭЛ ТЭД ДЭЛГЭЦ РҮҮ ПОПКОРНОО ШИДНЭ
Үзэгчдэд бүх зүйлийг нэгд нэгэнгүй бүү тайлбарла. Тэдэнд ямар нэг зүйлийг ухаж ойлгох, бодож тунгаах, ойлгох орон зай үлдээ.
Үзэгчдэд бүх зүйлийг нэгд нэгэнгүй бүү тайлбарла. Тэдэнд ямар нэг зүйлийг ухаж ойлгох, бодож тунгаах, ойлгох орон зай үлдээ. Үүнийг зохиол бичих тусмаа сайн ойлгодог. Дараа дараачийн удаа зохиол бичихдээ тайлбарлахаа багасгадаг. Тодорхойгүй байдал киног илүү сонирхолтой болгоно. Ямар нэг далд утга үлдээвэл илүү бодитой, амьд болдог.
Зохиолч хүний хамгийн том “гэмт хэрэг” бол үзэгчдэдээ хэдийнэ мэдэж байгаа зүйлийг нь давтаж хэлэх.
“Avengers: Endgame” кинонд Төмөр хүн аврагдаж ирээд “Би сая ингэсэн чинь ингээд, тэгсэн чинь тэглээ” гэж ярьдаггүй шүү дээ. Иймэрхүү юм яриад эхэлбэл үзэгчид дэлгэц рүүгээ попкорноо шиднэ. Энэ нь чамайг муу зохиолч гэдгийг илэрхийлж байгаа юм.
ЗОХИОЛЧ БОЛ ГЭРЭЛ ЗУРАГЧИН БУС ЗУРААЧ ЮМ
Гэрэл зураг нь нөхцөл байдлыг гоёор харуулах тухай бол зураг зурах нь хүн өөрийн төсөөллөөр бий болгодог зүйл. Зохиол бичнэ гэдэг зураг зурах болохоос зураг авах биш юм шүү. Зураач хүн үүнийг энд зурчихъя гэх мэтээр бүтээж хийдэг бол зураг авдаг хүн яаж гоёор харуулах вэ гэдэгт анхаардаг. Зохиолч бол зураач юм.
Жишээ нь, бид Хубилай хаан ямар хүн байсныг, хэрхэн ярьдаг байсныг мэдэхгүй. Марко Поло үнэн хэрэгтээ тийм царайлаг эр байсан эсэхийг ч мэдэхгүй. Бид бодит амьдралыг баримтат кино шиг илэрхийлэх гээгүй. Тиймээс зохиолч хүнд зураг зурах боломж байгаа юм шүү.
БИ ЗОХИОЛОО 5-7 УДАА БИЧСЭНИЙХЭЭ ДАРАА ХҮНД УНШУУЛДАГ
Эхний ноорог бичвэр
Би зохиолоо Final Draft программаар бичдэг. Эхний бичвэрийг Холливүүдэд “бөөлжисний бичвэр” гэж хэлдэг. Энэ бичвэрт зохиолын харилцан яриа муу, урт байх магадлалтай. Гэхдээ ямар ч байсан чи толгойдоо байгаа бүхнээ шингээж дуустал нь бичих хэрэгтэй.
Хэрвээ миний бичиж байгаа нооргийг хүн харчихвал бараг ажлаас халах байх шүү. Гэхдээ тэр хамаагүй би дараа нь засчихна.
Харилцан яриаг би дараа нь тухтай бодож, яавал хошигнолоо илүү өндөр түвшинд болгох вэ гэдгийг төлөвлөдөг.
Хоёр дахь бичвэр
Зохиолоо хоёр дахь удаагаа бичихдээ үзэгдэл болон мөр бүрээр нь хардаг ч би харилцан ярианд чухал ач холбогдол өгдөггүй. Харилцан яриаг би дараа нь тухтай бодож, яавал хошигнолоо илүү өндөр түвшинд болгох вэ гэдгийг төлөвлөдөг. Хоёрдугаар бичвэрт ерөнхий үйл явдал хэрхэн урсаж байна, хэр логик дараалалтай байна гэдгийг шалгадаг. Бүгдийг нь засаж дуусаад дахиад уншина.
Тэгэхдээ зохиолоо нэг суултаар дуустал нь ямар ч засваргүйгээр унших хэрэгтэй. Энэ бол ном биш. Тэмдэглэж тавьчихаад дараа уншина гээд орхиж болохгүй. Эхлүүлсэн сэтгэл хөдлөлөө алдахгүйгээр унших нь чухал. Тэгж байж л үзэгч шиг хүлээж авч, илүү сайн засах болно.
Гурав дахь бичвэр
Бүтцийн хувьд энэ бичвэртээ нарийн өөрчлөлтүүд хийж, харилцан яриануудаа засдаг. Мөн зарим хэсэгт жүжигчдээр яриулснаас тоглуулах нь илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь, "энэ хүнийг алах гэж байна" гэж хэлэхийн оронд зүгээр алах үзэгдлийг оруулах гэх мэт.
Хамгийн сүүлд хуудасны тоогоо танадаг. Кинонд зориулж 100-120 хуудас зохиол бичдэг бол телевизийн цувралын нэг ангийг 55-70 хуудаст бичдэг.
Жэймс Камерон зэрэг сайн зохиолчид 200 гаруй хуудас зохиол бичдэг. Харин биднийх 120-иос доош хуудастай байвал их сайн.
КИНО БҮТЭХ ҮЙЛ ЯВЦЫГ САЙН МЭДДЭГ ХҮНД ЗОХИОЛОО УНШУУЛААРАЙ
Чи үнэхээр сайн зохиол бичлээ гэж үзвэл гурав дахь бичвэрээ хүнд уншуулж болно. Миний хувьд ихэвчлэн 5,6, 7 дахь бичвэрээс наашгүй дээ.
Кино бүтэх үйл явцыг сайн мэддэг хүмүүст зохиолоо уншуулах хэрэгтэй. Эсвэл кино урлагт үнэхээр сонирхолтой, шинжлэх ухааны түвшинд сонирхдог хүмүүсээр уншуулж болно.
Олон мундаг хүмүүс чиний зохиолд сэтгэгдлээ хэлж болно. Гэхдээ зохиол чинь тэдний санаа биш учраас санал нэгдэхгүй зүйл гарч болно. Хэнийхийг нь сонсож, хэнийхийг дагахгүй вэ гэдэг нь чиний сонголт.
Олон хүний өгсөн санаа дотор ямар нэг байдлаар ганц, хоёр нь “шижир алт” байдаг. Тэдгээрийг өөртөө тусгаж аваад ашиглавал та хожно. Чамд өгсөн зөвлөгөөг “шижир алт уу”, “нүүрс үү” гэдгийг ялгаж хардаг байх хэрэгтэй.

Тэдний зөвлөгөөг уншихдаа асуудлуудыг нь олж харж, шийдвэрлэх гарцыг нь сонсох хэрэгтэй. Олон хүн чиний аль нэг санааг шүүмжлээд байвал үнэхээр асуудал байна гэж ойлгоорой.
Хамгийн чухал зарчим бол өөрийнхөө зохиолыг ээждээ хэзээ ч битгий уншуул./танхим даяр инээлдэв/ Чамайг нойр хоолгүй суугаад ядраад бичсэн зохиолыг чинь уншмаар байна гээд сонирхоно. Гэвч тэдэнд угаасаа таалагдахгүй.
Одоо цаг үеийн бичлэгийн хэв маяг ямар байна вэ гэсэн асуулт тавьсан. Гэхдээ ямар нэг хэв маяг хөөж бичих нь танд туслахгүй.
Хэдэн долоо хоногийн өмнө Лос-Анжелест болсон семинарт оролцсон. Зохиол бичиж байгаа хүмүүс ямар нэгэн санааг эхлүүлэгч бусдыг араасаа дагуулдаг хүмүүс байдаг. Харин ямар нэг зүйлийг даган дуурайж, тухайн зүйлийг нэг хэсэг болж явах юм бол бүтэлгүйтэх магадлал ихтэй.
Зохиол бичих нь видео тоглоом тоглож байгаатай адил. Зохиол бичсэнээр амжилт олж ч болно. Олохгүй ч байж болно. Хүмүүсийн хүсэж байгаа зүйл ч байж болно, хэрэггүй зүйл ч болж болно. Хэрвээ амжилтад хүрвэл чи алдартай болох боломжтой. Өөрийнхөө хүсэж байгаа санааг гаргаад тэрний араас гарах эрсдэлээс бүү ай. Энэ бол нэгэнт тоглоом. Хэзээ нэг өдөр чи хожно.