Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач, МУБИС-ийн УБТС-ийн багш Д.Булгантуяа зургийг сонсох мэдрэмжийг танд өгөхөөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хамтаар "Уран зураг сонсохуй" үзэсгэлэнгээ тавдугаар сарын 21-ний өдөр ArtiCour ArtGallery-д хийсэн билээ.
Зураач Д.Булгантуяа:
"Би хөгжим сонсоод зураг зурж, миний зургийг хараад хөгжим зохиосон хамтарсан үзэсгэлэн гаргаж байна. Хүний хөгжмийн бүтээлд зураг зурах ямар бол гэж бодож байсан.
Үзэсгэлэнг үзсэн хүнд ямар нэгэн байдлаар сэрэл, сэтгэгдэл төрж л байвал уран бүтээлч бидний юм хийж, хүмүүст тайлагнаж байгаагийн гол зорилго юм. Шууд таашаа гээд тулгаад байх биш. Урлаг хүний соёл, уран сайхны ойлголт, төлөвшилд нөлөөлдөг" хэмээн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм.
Харин хөгжмийн зохиолч С.Соронзонболд:
"Зургийг нь хараад, тэрнээс төрсөн санаагаа хөгжим дээр буулгасан. Хамгийн түрүүнд "Найзууд" гээд тугалтай охины зураг сэтгэлд буусан. Сэтгэлд буунгуут нь хоёр гурав хоног янзалчихаад, буунгуут нь хийгээд буухгүй бол орхичихоод байсан. Сэтгэлийн дуудлагаараа хөтлөгдөөд хийсэн дээ. Энэ буруу хийчихжээ, зургийн ийм юмыг гаргаагүй байна гэж хэлж болохооргүй. Шалгуур нь хэцүү юм даа. Зургийг хөгжим болгох хэцүү юм билээ" хэмээх ярьсан юм.
Нээлтээс хийсэн сурвалжлагыг фото мэдээтэй хүргэж байна.
Хоёр уран бүтээлчийн дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Тус үзэсгэлэнг зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл үзэх боломжтой юм байна.