Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж, олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчилж дуусчээ.
Дулааны шугамын ачааллыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хорооллолд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ажиллагаа сая болж нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Нийслэлийн хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн дарга Р.Хайдав, УСУГ-ын дарга С.Үнэн нар оролцож тууз хайчиллаа.
Зургаадугаар сарын 7-нд эхлээд наймдугаар сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтэй байсан дулааны шугам өргөтгөн солих ажлыг хугацаанаас нь 10 хоногийн өмнө дуусгаж, автомашины хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
Төв зам дагуух дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600/500 болгон өргөтгөн, цэвэр усны нөөц шугам тавихын зэрэгцээ төв замаа шинэчлэн засварлажээ.
Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг 12,6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК болон “Гандирс орд” ХХК-уудын түншлэл хийж гүйцэтгэсэн байна. Зам засварын ажил болон цэвэр усны нууц шугамд тус бүр тэрбум орчим төгрөг, үлдсэн нь дулааны шугамд зарцуулсан гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.
Улсын драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1964-1987 онд барьж, ашиглалтанд оруулсан байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга:
“Хотын төвийн шугамыг барьснаар хотын төвийн дулаан хангамж эрс сайжирна.
Түүнчлэн дахин төлөвлөлтийн Дэнжийн мянга, 7-р хорооллыг дулаанаар хангах боломжийг бий болгож байна" гээд "энэ ажлыг ойлгож, тэвчээртэй хандсан нийслэлчүүддээ баярлалаа. 40-50 мянгатын айлууд халуун усаар гачигдсан.
Гэхдээ нийслэлчүүдээс ганц ч гомдол ирээгүй. Маш их баярлалаа" гэлээ.
ТӨВ ЗАМ НЭЭГДСЭНЭЭР УГСРАА АВТОБУС ЯВЖ ЭХЭЛНЭ
Нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр:
"Дулааны шугамаа өргөтгөн шинэчлэхээс гадна цэвэр усны нөөц шугам тавьсан. Мөн Замаа стандартын хэмжээнд засварласан. Нэг ёсондоо бид нэг сумаар гурван туулай буудлаа" гэв.
"Наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн шугамын өөрчлөлтүүд хийнэ. Мөн энэ замаар 18 метрийн урттай, таван хаалгатай, угсраа автобусууд зорчиж эхэлнэ. Нийслэлчүүддээ хүлээцтэй тэвчээртэй хандсанд баярлалаа" гэлээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат:
"Энэ шугамыг 30 орчим жилийн өмнөх ачаалалд нийцүүлээд барьчихсан учраас ус дулааны асуудал их гардаг байсан.
Бид энэ асуудлыг арилгалаа.
Цаашдаа 11 Г,Д магистраль шугамыг шинэчлэн солино.
УСУГ-ын дарга С.Үнэн:
"Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ихээр нэмэгдэж байна.
Цэвэр усны шугам 30-40 жилийн настай. Тиймээс дээр нь илүү хүчин чадалтай нөөц шугам тавьсан.
Энэ нь өсөн нэмэгдэж байгаа цэвэр усны хэрэгцээнд хувь нэмрээ оруулна. Усны хангамж найдвартай болсон" гэлээ.