Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2024.07.17/ зохион байгууллаа.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай чиг үүрэг бүхий командлал, анги, байгууллагын удирдлага, алба хаагчид оролцжээ.
Дотоодын цэргийн 809 дүгээр ангид Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 165 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн зохион байгуулсан нь Улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх үндэс суурийг тавьжээ.
Эх сурвалж: ЦЕГ