Хотын дарга Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө цахим хуудсандаа “Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр” гэж уурлангуй бичжээ. Дарга ууртай байхад би суугаад байж болохгүй, гарч алхъя гээд камераа шүүрээд өндийлөө. “Аль тэр, алхдаггүй залхуу монголчууд хаа байна, ичтэл нь зургийг нь дарна даа” гээд эрэлд гарав.
Уг нь, хөөрхийс алхаад байгаа бололтой юм аа. Тэргэнцэртэй иргэн, тэргэнд хүүхдээ суулгаад түрсэн ээж, аав. Сургуулийн сурагчид, оюутнууд. Ажилтай л бололтой идэр насныхан алхаж л байна даа. Тэгвэл энэ ахмадууд алхахгүй байна уу гэвэл үндэсний хувцсаараа гоёсон эмээ, өвөө нар халтираад уначих вий гэхээс айхдаа дөнгөж хөлд орж буй хүүхэд л гэлтэй тэмтчиж явна. Тэдний энэ нөр их хичээл зүтгэлээс залуус бид мотиваци авах хэрэгтэй санагдлаа. Хүн хичээвэл алхана, хүрнэ шүү.
Хотын дарга “80 мянган машин зорчино гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна” гэсэн байсан. Нээрэн, энэ хот чинь яасан ч их машинтай юм. Явган алхах ч зай олдохгүй байна шүү. Хоёр алхаад л машин тээглэх юм. Ер нь энэ хүмүүс яах гэж машин авч унаад байдаг юм бэ, бэлээхэн 1200 автобус иргэдэд үйлчилж байхад гээд эргэн тойрноо харлаа.
Автобусны буудал дүүрэн хүн зогсож байна. Цааш алхвал арваад автобус нэгдүгээр эгнээ дүүрэн эгнэн жагсаад түгжирчээ. Дотроо дүүрэн хүнтэй юм. Лав түрүүчийн автобусны буудал дээр багшралдан байсан хүмүүсийг багтаах зайтай автобус энд алга. Тэгвэл тэр хүмүүс яаж явах болж байна. Тийм ээ, даргын хэлдгээр залхууралгүй алхах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ гэр нь Дамбадаржаад, Долоон буудлын эцэст, эсвэл бүр урагшаа Ургах наранд, хойшоо Баруунтүрүүнд бол алхахад бас арай хол уу?. Гадаа их хүйтэн байна даа, тэр хүмүүс бага насны хүүхэдтэй бол дагуулаад алхахад хөл, гар нь хөлдөж сүйд болох вий. Энэ мэт зайлшгүй шалтгаанаар л муу ч сайн ч гэсэн хөл дүүжлэх унаатай болох түмэн хүслийн цуглуулгаар Улаанбаатар хот ийм их машинтай болж л дээ.
Ер нь энэ ойрхон гэртэй хүмүүс алхахад яах вэ дээ. Тэдний “мууг” үздэг хэрэг гээд алхаж явтал зам маань гэнэт дуусаад, байшингийн булан мөргөх шахав. Замаа буцаад олохын тулд би автомашины зам руу орж алхаад, өнөөх байшинг тойрох ёстой юм байна. Автомашины замаар алхаж байтал ууртай жолооч “Зайлаач п... минь” гээд орилов. Хмм, хачин зантай юм бэ. Би тэгээд нисэлтэй биш.
Алхаж явтал явган хүний гарц байна. Гарцаар алхаж явтал гэнэтхэн айлын орц руу орох шахав. Өндийгөөд харвал өмнө орон сууц сүндэрлэж байх юм. Үргэлжлүүлэн цааш алхахын тулд энэ барилгыг бас тойрох ёстой юм байна, үгүй бол энэ байрны айлуудад орж аяга, цай уугаад гар гэж албаар ингэж барьсан юм болов уу гэж бодоод амжив.
Ер нь л хотод явган алхах их хэцүү юм байна, дарга аа. Та нэг алхаад үзэх үү? Танайх хаана вэ. Та гэрээсээ Яармагт байх хотын захиргаа руугаа хоёр зээрдээрээ жийлгээд нэг үзэх үү, дарга минь.