"Лаборатори хүний амь авардаг. Харин тэнд ажиллаж байгаа хүмүүс нууцлагдмал баатрууд юм" хэмээн АШУҮИС-ийн Эмнэл зүйн лабораторийн тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн Эмнэл зүйн төв лабораторийн тасгийн эрхлэгч, доктор О.Зэсэмдорж ярилаа. Тэрбээр лабораторийн мэргэжилтнүүдийн ажлын онцлог болон үйлчлүүлэгчдэд хандаж шинжилгээнд өгөх сорьцыг хэрхэн бэлтгэх ёстойг тайлбарлалаа.
-Лабораторийн үйл ажиллагааг олон нийт төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Энэ сарын 22-27-ны өдрүүдийг "Лаборатори хүний амь авардаг" хэмээн тэмдэглэж байна. Та бүхэн хэрхэн ажилладаг тухайгаа хуваалцаач.
-Анх 1956 оноос эхлээд эмнэлгийн лабораторийн мэргэжилтний долоо хоногийг АНУ-аас санаачлан тэмдэглэсэн байдаг. Харин манай улсад 2023 оноос УНТЭ-ийн лаборатори тэмдэглэж эхэлсэн.
Орчин үеийн анагаах ухааныг нотолгоонд суурилсан анагаах ухаан гэж нэрлэж байгаа. Өмнө нь эмнэл зүйн шинж тэмдгээр нь эмч нар онош тогтоодог байлаа. Одоо эмнэл зүйн шинж тэмдгийг багажийн шинжилгээгээр заавал нотолдог болсон.
Аливаа өвчний оношийг үнэн зөв тогтооход лабораторийн үүрэг 70 хувийн оролцоотой байдаг юм. Өөрөөр хэлбэл эмчийн шийдвэр гаргалтад 70 хувьтай оролцоно гэсэн үг. Тиймээс маш чухал нотолгоог гаргаж өгдөг хүмүүс нь лабораторийн мэргэжилтнүүд.

Лабораторид зөвхөн эмч л ажилладаггүй. Олон мэргэжилтнүүд оролцож, хамтран ажилладаг. Дурдвал,
- Эмнэл зүйн эмгэг судлаач эмч гэж бий. Эмчлэгч эмчийн шийдвэр гаргалтад хамгийн их нөлөө үзүүлдэг хүн л дээ.
- Био анагаахын мэргэжилтэн бий. Лабораторийн бүх багаж хэрэгсэл, аппарат, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулж, хянаж байдаг. Мөн өндөр түвшний, сүүлийн үеийн төхөөрөмжтэй ажилладаг.
- Мөн өдөр тутмын шинжилгээг хийдэг лабораторийн техникч гэсэн гурван мэргэжилтэн хамтарч ажилладаг юм.
Бусад ажил, мэргэжлүүдэд аль нэг мэргэжилтэн нь илүү зэрэглэлтэй байдаг бол бидний хувьд тийм ойлголт байхгүй. Энэ гурван мэргэжилтэн яг ижил оролцоотой, багаараа хамтарч ажилласнаар шинжилгээний хариу үнэн зөв гарч, эмчлэгч эмчид бид нотолгоо гаргаж өгдөг. Тиймээс лабораторийн ажлын үр дүн бол багийн хамтралаас бий болдог юм.
Лабораторийн мэргэжилтнүүд бусад эмч нараас ялгарах нэг онцлогтой. Үйлчлүүлэгчтэй төдийлөн харьцдаггүй, дандаа л үйлчлүүлэгчээс цуглуулж авсан сорьцод шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж өгдөг хүмүүс. Нууцлагдмал баатрууд гэж ярьдаг шүү дээ тэд бол лабораторийн мэргэжилтнүүд юм.
-Лабораторид ажиллаж байгааг эмч, мэргэжилтнүүдийн тоо хангалттай байна уу?
-Манай улс бүхий л салбартаа ажиллах хүчний дутагдалтай. Лабораторийн салбарт энэ асуудал тулгамдаад байна. Манай тэнхимээс жилд ойролцоогоор 30-60 орчим лабораторийн техникч бэлтгэгддэг. Гэтэл эмнэлгүүдийн хэрэгцээнд жилд 400 орчим лабораторийн мэргэжилтэн хэрэгтэй. Харамсалтай нь бид энэ хэрэгцээг хангах хэмжээнд оюутан элсүүлж чаддаггүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг байх л даа.
-Лабораторийн мэргэжилтнүүд бусад нарийн мэргэжлийн эмч нартай ижил олон жил сурдаг уу?
-Лабораторийн гурван мэргэжилтнүүдийн суралцах хугацаа харилцан адилгүй. Жишээлбэл лабораторийн техникч мэргэжлийг гурван жилд эзэмшинэ. Өөрөөр хэлбэл ажлын байранд хурдан очно. Түүнчлэн ажиллах цаг болон цалингийн хувьд бусдаас ялгаатай.
Лабораторийн орчинд ажиллах нь хөдөлмөрийн хүндрүүлсэн нөхцөлд хамаардаг болохоор ажлын цаг нь богино. Мөн цалингийн хувьд ч гэсэн зарим мэргэжилтнүүдээс нэг шатлалаар дээгүүр байдаг. Аль ч эмнэлэгт ийм. Тэгэхээр лабораторийн техникч нар бага цаг ажиллаад илүү цалин авдаг гэх мэт ялгаанууд бий.
-Био анагаахын мэргэжилтэн гэж шинэ мэргэжил үү?
-Манай улсад өмнө нь лабораторид техникч болон эмнэл зүйн эмч хоёр хүн л ажилладаг байсан. Одоо ОУ-ын жишгээр илүү нарийн мэргэшиж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл манайд харьцангуй шинэ мэргэжилтэн гэж ойлгож болно. Тэгэхээр одоо л манай эрүүл мэндийн салбарынхан маань энэ мэргэжлийг ойлгож, үнэ цэнийг нь хардаг болсон.
Цар тахлын үеэр био анагаахын мэргэжилтнүүдийг ямар үнэ цэнтэй вэ гэдгийг нийтэд ойлгуулсан байх гэж бодож байна. Энэ үед молекул биологийн олон лабораторийн үйл ажиллагааг авч явахад био анагаахын мэргэжилтнүүдийн үүрэг өндөр байж, хувь нэмэртэй ажилласан.
Харин эмнэлзүйн эмгэг судлаач эмч нар эмчлэгч эмч нартай ярилцаж, шинжилгээнүүдэд дүгнэлт хийж, хамтарч ажилладаг гэдгээрээ ялгаатай.
Эдгээр хүмүүсийн багийн ажиллагаагаар л лабораторийн мэргэжилтнүүдийн ажил илүү тодорч харагдаж байгаа.
-Манай улсын лабораториуд дэлхийн бусад орнуудын хийж байгаа бүх шинжилгээнүүдийг хийдэг үү?
-Улсын лабораториудаас гадна хувийн хэвшлүүдийн лабораториуд эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Тэднийг өрсөлдөгч бус хамтрагч гэж үзвэл бүгд нийлээд ОУ-д хийж байгаа өвөрмөц шинжилгээнүүдийг нь хийх боломжтой болж байна.
Бусад эмнэлэгтэй харьцуулахад манайх шинэ учраас тоног төхөөрөмж ч гэсэн төдий чинээгээр сайн буюу шаардлагатай бүхий л шинжилгээнүүдийг хийх боломжтой байдгаараа давуу талтай. Мөн жил тутам хэрэгцээтэй аппаратуудын шинэчлэлтүүдийг тогтмол хийдэг учраас шинжилгээгээрээ дэлхийн улсуудаас хол хоцорсон зүйл байхгүй. Эрүүл мэндийн салбар гэдэг утгаар авч үзсэн ч гэсэн орчин үеийн шинжилгээнүүдийг хийгээд байх боломжтой гэсэн үг.
-Тэгвэл танай эмнэлгийн бусад лабораториос ялгарах онцлог юу вэ?
-Манайх их сургуулийн эмнэлэг учраас бусад эмнэлэг, лабораториос арай илүү түвшинд байхыг манай эмнэлгийн эмч нар болон багш нар шаардаж байгаа. Энэ хэрэгцээг хангахын тулд манай эмч нар маань мэдлэгээ ахиулан суралцаж, практик нэвтрүүлэх гэх мэт ажлыг хийх хэрэгтэй болдог. Тиймээс гадуур байдаггүй ховор, өвөрмөц шинжилгээнүүдийг хийхийг зорьдог. Мөн манайд үйлчлүүлэгчид ч гэсэн асуудлыг илүү нарийвчлан тодруулах гэж ирдэг болохоор хүссэн хэмжээнд нь чадвартай байхаар хичээж ажиллаж байна.
Лабораториудын баримталдаг зарчим нь илүү ховор шинжилгээнүүдийг аль болох давхардуулахгүй байх гэсэн нэгдсэн бодлого баримталъя гэж байгаа. Манай эмнэлэг ч гэсэн энэ зарчмаа баримтална. УНТЭ, ЭХЭМҮТ-д цусны хавдрын болон молекул генетикийн шинжилгээнүүдийг эрчимтэй хийдэг.
Манай улсын хэмжээнд энэ шинжилгээг хийлгэх шаардлагатай 200-300 орчим хүн бий. Гэтэл энэ хүмүүст л шинжилгээ хийхийн тулд бүх лаборатори ижилхэн цусны хавдрын шинжилгээ хийснээс нэг газарт төвлөрч ажиллахад боломжтой гэсэн үг. Тэгэхээр үүнтэй адилхан бид илүү өвөрмөц шинжилгээгээрээ л ялгарч байгаа юм.
-Танайх дандаа залуу мэргэжилтэнтэй бололтой.
-Би тасгийнхаа хамгийн ахмад нь гэхээр дандаа л залуу эмч нарын баг бүрдэж ажиллаж байна. Гэхдээ АШУҮИС-ийн багш нар маань хамтарч ажилладаг учраас туршлага, залуу нас хоёрыг хамтатгаж байна гэдгээрээ онцлогтой.
-Үйлчлүүлэгчид хандаж шинжилгээ өгөхдөө юунд анхаарах хэрэгтэйг хэлж өгөөч
-Шинжилгээний хариуг үнэн зөв гарах нь иргэд маань сорьцоо зөв өгөхөөс эхэлдэг. Бид сорьцоо зөв цуглуулж, авбал таны шинжилгээний хариу үнэн зөв гарна. Шинжилгээ өгөх зааврыг эмч нар маань үйлчлүүлэгчдээ сайн тайлбарлаж өгдөг.
Зарим өвөрмөц шинжилгээнүүдийг зүгээр явж байгаад л шууд өгч болдоггүй. Хамгийн энгийн жишээг тайлбарлавал шээсний бактериологийн шинжилгээг эмнэлэгт хоёр цагийн дотор авч ирж өгөх ёстой. Үгүй бол ямар ч бактер ургахаа больчихдог. Мөн давсганд наймаас илүү цаг болсон буюу өлөн шээс нотолгоо гаргахад илүү дөхөмтэй байдаг гэдгийг ойлгодоггүй.
Өөр нэгэн жишээнээс дурдвал чихрийн шижингийн онош тогтоохын тулд инсулиний шүүрлийг шинжлэх шинжилгээ байдаг. "Та хоол идсэнээс хоёр цагийн дараа ирээд шинжилгээ өгөөрэй" гэхэд цагийн дараа "За болсон" гээд шинжилгээ өгөх гээд байдаг. Хоёр цагийн дараа өгөөрэй гэж байгаа энэ хугацаа нь онош тогтооход хамгийн үнэн зөв хариу гарах хугацааг хэлээд байгаа юм.
Завтай үедээ тааруулж шинжилгээ өгвөл шинжилгээний хариу буруу гарна.
Тэгэхээр танд шинжилгээ өгөхийг зөвлөсөн эмч юу бэлдэхийг зөвлөнө, түүнийг нь мөрдвөл шинжилгээний хариу үнэн зөв гарна. Үүнийг л дахин дахин захья. Аливаа шинжилгээнд зөв бэлтгэх нь таны шинжилгээний хариу үнэн зөв гарахад тустай төдийгүй таны цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой юм.
-Ярилцсанд баярлалаа.