Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Аюурзаны Очирболдын "Ухамсар" хөшөөний багасгасан хувилбарыг дахин урлаж, Сүхбаатарын талбайн урд байрлуулаад байгаа билээ.
Энэхүү бүтээл дээр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн тэргүүтэй хүмүүс зогсож буй зураг нийгмийн сүлжээгээр тархаж, багагүй шүүмжлэлд өртөөд буй. Гэвч анхнаасаа уг бүтээл дээр гарч зогсоод зургаа авхуулах, хөшөөнд хүрч мэдэрч, илүү танилцах зориулалтаар хийсэн байна.
Урчуудын эвлэлийн дэргэдэх B Contemporary Art gallery-гийн захирал У.Ганбат "Монголд уран бүтээлчдийн бүтээлийг бодитоор дэлгэж харуулах талбай байхгүй. Уран бүтээлч маань энэ бүтээлээ дээр нь гарах зориулалттайгаар хатуу гангаар хийсэн. Суурь нь зузаан ган. Анги хамт олноороо биш ч дөрөв, таван хүн гараад барьж, хүрч болно. Чөлөөт харилцааг үүсгэх зорилгоор хийсэн" гэв.
Уран бүтээлч А.Очирболд "Би өөрөө тайлбар хийхгүйгээр дээр нь гарч зогсоод зургаа авхуулаад тавина. Хүмүүс тэгэхээр ойлгох байлгүй дээ" гэж хэлжээ.
Тэрээр "Хүмүүст ойлгуулахын тулд хамгийн ойрхон мэдрэх боломжийг олгож хийсэн гэж уран бүтээлч нь надад хэлсэн. Мэдээж бид Сүхбаатарын хөшөөн дээр гараад зогсохгүй. Би өөрөө урлагийн хүн. Бидэнд ямар ч тийм ухамсар байхгүй. Уран бүтээлч нь баримлаа хүнд ойртуулж, харьцах, тойроод харах, мэдрэх орон зай бий болгох зориулалтаар бүтээсэн.
Өөрсдийгөө хараач ээ, тольдооч ээ гэсэн агуулгатай. Тэр хүний байран дээр өөрсдөө зогсоод тонгойгоод, амьдралын эрээн барааныг хараад үз гэсэн утгатай. Тийм сэтгэхүйгээр хийсэн нь надад их таалагдсан. Хүрч мэдрэх байтугай давс хужир амтагддаг, хүн очиж долоодог баримал хүртэл дэлхийд байна" гэлээ.
Уран бүтээлч А.Очирболд өөрийн биеэр хөшөөний нээлтэд оролцож чадаагүй аж. Тэрээр "Би өөрөө тайлбар хийхгүйгээр дээр нь гарч зогсоод зургаа авхуулаад тавина. Хүмүүс тэгэхээр ойлгох байлгүй дээ" гэж хэлжээ.
Энэхүү бүтээлийг B Contemporary Art Gallery хотын захиргаанаас зөвшөөрөл авч, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран есдүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө угсарсан байна. Тодорхой хугацаанд байршуулаад дараагийн уран бүтээлийг толилуулахаар төлөвлөж байгаа аж.