"Хувцас таарахгүй, багадаад байна гээд нэг удаа хүү минь ярьсан. Тэгээд л чимээгүй болсон. Одоо тэгсэн нэлээн турсан харагдана. Тэр, тэр, тэр зогсож байна, хар даа. Эвий миний хүү"...Эгнэн жагссан ижил хувцастай цэргүүд дундаас ээж нь хүүгээ таньжээ.
"Манай хүү багийн л мариалаг болохоор илүүдэл жинтэй. Цэрэг татлагын байр руу явах замдаа би "Чамайг цэрэгт авахгүй ээ. Ийм тарган хүн цэрэгт тэнцэхгүй. Чи бушуухан орчхоод гараад ир. Ээж нь үүдэнд нь хүлээж байя" гээд ярьж явлаа. Тэгсэн "Ээж ээ, би тэнцчихлээ. Одоо ингээд цэрэгт явахаар боллоо" гээд ярьдаг байгаа.
Би хоёр хүүтэй. Том хүү минь ингээд 18 нас хүрсэн даруйдаа анхны зарлангаар цэрэгт явсан. Миний хүү чинь нялхаараа амьтан. Яана даа л гэж бодоод үдэж өгөөд хоцорсон. Гэтэл одоо олон аавын хөвгүүдтэй ингээд мөр зэрэгцээд зогсож байгааг нь хараад бахархаж зогсоно. Ганцхан сарын дотор их л том болчихсон шиг санагдаж байна".
Хүүгийнхээ тангаргийн баярыг зорьж ирсэн нэгэн ээж ийн хуучлав. Түүний адил өөр олон эцэг эх хүүгээ сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, хэн болсныг харах сан гэхээс тэсэн ядна.
Дотоод цэргийн ангид 2021 оны II ээлжийн цэрэг татлагаар ирсэн байлдагчид энэ сарын 3-ны өдөр цэргийн тангаргаа өргөлөө.
Тэд өнөөдрөөс гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед эрэн хайх, аврах, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг чиг үүрэг хүлээсэн цэргийн жинхэнэ алба хаагчид болж байна. Мөн дайны байдал зарламагц дотоодын цэрэг зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэх журамтай.
Дотоодын цэргийг 2014 онд татан буулгаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийг дахин байгуулах шийдвэр гаргаж, гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг нь хуульчилж өгсөн. Ийнхүү Дотоодын цэрэг дахин байгуулагдсанаас хойших хоёр дахь цэрэг татлагаар Дотоодын цэргийн ангид хуваарилагдсан цэргүүд тангаргаа өргөв.
НАЙЗУУДАА, ААВ, ЭЭЖИЙГЭЭ САНАХ МЭДРЭМЖ Ч ШИНЭХЭН, СОНЬХОН БАЙНА
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн V салааны байлдагч Б.Сүх-Эрдэнэ "Би 20 настай. ШУТИС-ийн III курсэд суралцаж байгаад хичээлээсээ чөлөө аваад цэргийн албанд ирсэн. "Эрэгтэй хүн болох төрөхөөс, эр хүн болох амьдралаас" гэдэг. Үүнтэй адил тэсвэр хатуужилтай эр хүн болохын төлөө цэрэгт явахаар шийдсэн.
Цэрэгт татагдан ирснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч, өнөөдөр цэргийн тангаргаа өргөлөө. Ирэхээсээ өмнө цэргийн албыг огт өөрөөр төсөөлдөг байлаа. Хүмүүсийн ярьдаг шиг зоддог, дарамталдаг гэдэг ойлголттой, эр хүн юм чинь өөрийгөө сориод үзье гэж бодоод зориглоод ирсэн. Гэтэл дарга, захирагч нар нь хүн бүртэй найрсаг харилцдаг, цэргийн эрдмийг нэгд нэгэнгүй зааж өгч ажилладаг юм байна. Тийм болохоор сэтгэгдэл маш өндөр байгаа.
Буун дуу сонсохоор чих дүнгэнээд л явчихдаг юм билээ.
Сарын хугацаанд цэргийн эрдэм, анхан шатны бэлтгэл эзэмших, дэг журам, хувь хүний зохион байгуулалтад суралцлаа. Олон аавын хөвгүүдтэй хоолоо хувааж идээд, хамт унтаж, хамт сэрэх надад үнэхээр сонирхолтой, шинэлэг мэдрэмж төрүүлж байна. Цэрэгт ирээд анх удаа буу барьж, буудаж үзлээ. Буун дуу сонсохоор чих дүнгэнээд л явчихдаг юм билээ. Тэр дүнгэнээ бараг нэг хоногийн дараа арилж, хэвийн болсон. Тэр үнэхээр гайхмаар сонин мэдрэмж байлаа.
Найз нөхөд, гэрийнхээ хаа нэг санаж байна. Санах мэдрэмж ч надад шинэхэн, соньхон байна. Ар гэрээс нэг хүн авчирна гэсэн болохоор ээжийгээ дуудсан. Жагсаалаас ээжийгээ хальт олж харсан.
Магадгүй цэрэгт явах уу, болих уу гээд эргэлзэж байгаа үеийнхэндээ хандаж цаашдын амьдралд маш хэрэгтэй төлөвшил, сахилга батыг цэргийн албанаас суралцах боломжтой гэж хэлмээр байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААСАН ЗАЛУУС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир "Одоогоос 99 жилийн өмнө буюу 1922 онд Дотоодын цэргийн хөгжлийн түүх эхэлсэн. Дотоодын цэрэг 2017 онд дахин байгуулагдаж төрийн цэргийн залгамж холбоог үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Тангаргаа өргөж буй цэргүүдээр өнөөдөр аав ээж, анд найз, ах дүү нар нь бахархаж байгаа. Та бүгд маргааш өөрсдөөрөө, нөгөөдөр эх орон тань та бүхнээр бахархах болно. Тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон багтдаг. Тангараг өргөснөөр та бүхэн ээж аавын хүүгээс эх орны хүү болж байна. Цэргийн алба бол эр хүний хийморь золбоо, сүр жавхаа, эр зориг, тэвчээр хатуужил эрдэм мэдлэгийн охь юм" гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо "2021 оны II ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаахаар ирсэн байлдагч нар маань цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад амжилттай хамрагдаж тангаргаа өргөж байна.
Дотоодын цэргийн 05 дугаар анги Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж өдгөө 99 жилийн түүхэн замналыг туулж байгаа. Цэргийн албанд татагдан ирсэн дайчид маань албаа амжилттай хааснаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөц болж цаашид өөрийн хүсэл сонирхлоороо ажиллах бүрэн боломжтойгоор онцлогтой" гэлээ.
Ингээд цэргийн тангаргаа өргөсөн шинэхэн байлдагчид гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулж байна.